2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Авто тээврийн үндэсний төв “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг энэ сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд Улаанбаатар-Чойр болон, Улаанбаатар-Бор-Өндөр чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд 9000 төгрөгөөр үйлчилдэг байсан үнээ 6500 төгрөг болгож, хямдруулсан байна. Мөн Улаанбаатараас Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Дундговь аймгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд тасалбараа хямдруулах талаар ярьсан байна.Д.Дуулим























































