Монгол Улсын Прокурорын байгууллагтай хамтран ажиллах, санал солилцох зорилгоор Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийн дэд захирал Антони Монваринг, Парисийн Давж заалдах шатны шүүхийн дэргэдэх ерөнхий өмгөөлөгчөөр ажиллаж байсан Даниел Лекрюбьер нар 2014 оны 11-р сарын 02-05 ны өдрүүдэд айлчилж байна.Тэд айлчлалын хүрээнд эхний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, хөдөө орон нутгийн прокуроруудтай уулзсан юм.
Харин өнөөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэ, болон Францаас Улсаас ирсэн зочид төлөөлөгчид Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Сургалтын судалгааны төвийн захирал Д.Болд Монгол Улсын Прокурорын байгууллагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, 2014 оны байдлаар тус төвөөс явуулсан үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.
Франц Улсын Магистрантурын Үндэсний сургуулийн дэд захирал Антони Монваринг, Парисийн Давж заалдах шатны шүүхийн дэргэдэх ерөнхий өмгөөлөгчөөр ажиллаж байсан Даниел Лекрюбьер нар тус төвийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийнхаа 2015 оны сургалтын хөтөлбөрийг танилцууллаа.
Үдээс хойш зочид төлөөлөгчдийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч , Төрийн Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэ болон Сургалтын судалгааны төвийн захирал Д.Болд, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг нар байлцлаа.























































