УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төрийн өмчит зарим компаниудыг татан буулгах санал дэвшүүллээ. Тодруулбал, “Эрдэнэс МГЛ”, “Мон Atom”, “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниуд байх шаардлагагүй гэж үзсэн аж. Ц.Нямдорж энэ талаар ярихдаа "“Эрдэнэс МГЛ" компани дэмий гэдгийг анх байгуулагдахад нь хэлж байлаа. Тэртэй тэргүй хариуцсан салбарын яам нь байна шүү дээ. Төмөр зам хариуцсан агентлаг нь байхад ийм компаниар юугаа хийдэг юм. “Мон Atom” гэдэг компани ч шаардлагагүй. Цөмийн энергийн газар байгаа биз дээ. Ерөөсөө энэ компаниуд өнгөрсөн хугацаанд юу хийв. Зээл авч, үрэн таран хийснээс өөр юм харагдсангүй. “Эрдэнэс МГЛ” байгуулагдаад уул уурхайн салбар сайжирсан уу. Өнөөдөр Монголын төмөр зам гэдэг компани 700 сая ам.доллар зарцуулчихаад байна. Гэтэл үр ашиг юу ч алга. Ийм хэрэггүй компаниудаа татан буулга. Нэг хэсэг хүн бөөгнөрч, улсын мөнгийг ил далд хэлбэрээр үрэн таран хийхээс өөрөөр гавихгүй байна. Сүүлд нь орон шоронд л орсон хүмүүс болж байгааг харж байна уу” гэсэн юм.Харин УИХ-ын гишүүн түүний саналыг дэмжиж байгаа аж. Тэгэхээр уг ажлыг удахгүй ажил хэрэг болгох юм.
Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (1)