Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 11 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзсэн билээ. Санал хураалтын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тэрээр “Миний хамаатан садан, зөвлөх, туслахыг гэмт хэрэгт холбогдож нотлогдсон мэтээр зарласан. Ийм үндэслэлийг огцрох нэг шалтгаан гэж үзсэнд харамсаж байна. 1937 оноо сэргээх гэж байгаа юм уу. Ийм үндэслэлгүй зүйлийг бичсэн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдийг шалгуулахаар цагдаад хандсан. Нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах албан бичгийг Д.Хаянхярваа тэргүүтэй 28 гишүүн УИХ-ын даргад өгсөн. Тэдгээр гишүүдийг үндэслэлгүй зүйл бичсэн гэж Ерөнхий сайд цагдаагаар шалгуулахаар болсон нь энэ аж.
Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (8)