Социализмын үед Дархан хотод барилгын ажил ид цэцэглэж, Зөвлөлт-Монголын барилгачдын нөр их хөдөлмөрийн үрээр шинэ, шинэ барилгууд өдөр өдрөөр шахуу сүндэрлэж байв. Тэдгээр барилгуудын нэг нь саяхан хүртэл Монголын хамгийн өндөр барилгад тооцогдож байсан 16 давхар барилга юм. Гэвч сүүлийн 20 жилд Дарханд барилга барих ажил бараг зогсонги байдалд орж шинэ байшин баригдахаа больжээ.Харин саяхнаас Дархан-Уул аймгийн 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр барилга барих ажил илтэд сэргэж өндөр сайхан барилгууд төдийгүй орчин үеийн шинэ хорооллууд шил шилээ даран ашиглалтанд орсоор байна. Орон нутгийн онцлогоос хамаарч энд төмөрлөг, цемент, тоосго, эрдэс хөвөн, керамзит, хөөсөнцөр хавтан, бетон зуурмаг гэх мэт олон төрлийн барилгын материалын үйлдвэр байдаг. Байрны үнийн хувьд Улаанбаатар болон бусад аймгаас харьцангуй хямд буюу 1 м.кв нь 1,3 саяас 1,5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Валютын ханш тогтвортой байвал энэ үнэ цаашид доошлож магадгүй төлөвтэй байна.
Учир нь аймгаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд, төсөл шалгаруулалтаар олгогдсон газар дээр баригдан ирэх 11 сард ашиглалтанд орох “Сүлд ивээл констракшн” ХХК-ны 40 айлын 5 давхар орон сууцны 1 м.кв-ийн үнэ нь 1,2 саяас 1,25 сая төгрөгөөр зарагдахаар зарлагдаж байгаа юм байна. Энэ мэт Дарханд барилгын салбар хүчээ авч, түүнийг дагаж чанартай, хямд орон сууцнууд баригдсаар байна. Нийслэлчүүд минь ээ. Утаатай тоостой орчинд өндөр үнэтэй байранд амьдарч замын түгжрэлд бухимдаж байхаар Дархан хотод очиж тайван сайхан амьдарвал яасан юм бэ.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)