Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн хэргийн нэгдүгээр орлогч сайд Петр Шимерка нар Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт өчигдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал манай хоёр орны нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд энэхүү Санамж бичиг нь чухал үүрэгтэйг онцлохын сацуу “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон албаны хүмүүс байлцсан бөгөөд яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн заалтуудыг тодорхой ажил хэрэг болгох Монгол, Чехийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.