Замын цагдаа гэхээр л дохидог, торгодог, загнадаг дарамталдаг гэж бодоцгоодог. Энэ их замын түгжрэлээс үүдсэн бухимдлаа хотынхоо газрын хамаг зайг хууль бусаар худалдаж зарсан үе үеийн эрхтэн дархтнуудад биш, халуунд халж, хүйтэнд хөрч зогсдог замын цагдаа нарт л гаргадаг бизээ. Тэгвэл энэ хүнд хүчир ажлыг хэрхэн яаж гүйцэтгэдгийг фото дуранд үлдсэнийг сонирхоё.


























































