Төрөөд удаагүй хоёр ч нярайн цогцос олдсон хэрэг саяхан Улаанбаатар хотод гарсан. Тэгвэл үүнтэй ижил хэрэг өнөөдөр Дархан хотод гарчээ. Тодруулбал, Дархан хотын 5-р багийн 20-7-р байрны орцонд хоёрхон сартай хүүгээ орхиод явсныг иргэд олж илрүүлжээ. Хүүг олсон хүмүүс даруй эмчид үзүүлэхэд бага зэргийн ханиадтай гэсэн онош тавьсан байна. Нярай хүүхдээ орхисон бүсгүйг 19-20 насны үсээ дээш нь шууж боосон ягаан куртик, хар цүнх, хар гуталтай байсан гэж гэрчүүд мэдээлж байгаа аж. Энэ хүний талаарх мэдээллийг Дархан хотын Цагдаагийн газрын 7037-102 дугаарын утсаар авч байна.

Төрөх эмнэлэгт амаржсан ээжүүд хүүг ээлжлөн хөхүүлж байна.

Хүүд өлгий, живх, тэжээлийн сүү нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм.

Хүүгийн байгаа эмнэлэг.

Төрөх эмнэлэгт амаржсан ээжүүд хүүг ээлжлөн хөхүүлж байна.

Хүүд өлгий, живх, тэжээлийн сүү нэн тэргүүнд хэрэгтэй байгаа юм.

Хүүгийн байгаа эмнэлэг.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (8)