Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас, тус аймгийн ШШГА, Цагдаагийн газартай хамтран “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах” ялаар шийтгүүлсэн ялтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.Тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан туслах прокурор Г.Оюунбаяр, Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дарга, хошууч Б.Байгаль, Цагдаагийн газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ял эдэлж байгаа 12 ялтан оролцжээ.
Аймгийн хэмжээнд “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах” ял шийтгүүлсэн 63 ялтан байгаагаас дийлэнх хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт шийтгэгдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ялтан байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































