Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Эрүүл мэндийн хичээл сургалтаас хасагдаагүй”

2014-12-11
0
ЖИРГЭХ

    DSCF9267Өнгөрсөн жил олон нийтийн дунд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээл хасагдсан тухай яриа дэгдсэн ч энэ нь ор үндэсгүй цуурхал байсан. Гэтэл саяхнаас эрүүл мэндийн хичээлийг мөн л сургалтын хөтөлбөрөөс хасчээ гэх мэдээлэл гарах боллоо. Бид энэ талаар БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуугаас тодруулсан юм.

-    Гадуур яригдаад байгаа Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэдэг нь үнэн үү?


-   Энэ жилээс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т эрүүл мэнд гэсэн тусдаа хичээл байхгүй. Гэхдээ хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох цаг өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл хуучин шиг Эрүүл мэндийн хичээл гээд долоо хоногт нэг удаа 40 минут ороод, дараа нь бичгээр шалгалт аваад өнгөрдөг байдлыг өөрчилсөн. Эрүүл мэнд гэдэг нь өөрөө 40 минутын нэг хичээлийн асуудал биш юм. Шинэ хөтөлбөрийн дагуу Хүн ба орчин, Хүн ба нийгэм, Иргэний боловсрол гэх мэт хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хандлага руу чиглэсэн бүх хичээлийн хөтөлбөрт эрүүл мэнд багтсан. Тэгэхээр долоо хоногт нэг удаа 40 минутаар ордог байсан хичээлийг харин ч өдөр бүр үздэг болсон гэсэн үг. Ер нь аливаа хичээлийг хүүхэд үзээд, цээжлээд, шалгуулаад дүнгээ авсан эсэх нь чухал биш. Хамгийн гол нь хүүхэд хичээлээр үзсэнээ ойлгоод, амьдралд хэрэгжүүлж, хэвшиж, дадсан байвал тэр хичээл, тэр хөтөлбөр, тэр багш, сургуулийн зорилго биелж байгаа юм.

-    Тэгэхээр өмнө нь ордог байсан Эрүүл мэндийн хичээл үр дүнгүй байсан хэрэг үү?

-  Огт үр дүнгүй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ үр дүнг өсгөх шаардлага байсан. Хүүхдүүд нэг удаа дэвтэрт бичээд асуугддаг биш сурсанаа хийж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж үзсэн. Шүдээ хэрхэн зөв угаах, амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, яавал гэдэс өвддөг гэх мэтийг нэг удаа хэлж өгөөд бусад үед тоохгүй орхивол хүүхэд яаж ойлгож, хэрэгжүүлж хэвших вэ дээ. Хэрэв тэгвэл тэр бол эрүүл мэндийн хичээлийн л асуудал болж хувирна. Хүүхэд Эрүүл мэндийн хичээл дээрээ л түүнийгээ шалгуулахад болно гэдэг ойлголттой болчихно. Гэтэл энэ хичээлийн хамгийн гол зорилго нь хүүхдийг эрүүл байх, эрүүл байхын үндэс суурийг ойлгож мэддэг, зөв дадал зуршилтай хүн болгох шүү дээ. Тиймээс л цар хүрээг нь илүү өргөжүүлсэн хэрэг. Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журамд зааснаар ангийнх нь хүүхдүүдийн эрүүл мэнд багшийн ажлын үнэлгээнд шууд нөлөөлөхөөр тусгаж өгсөн. Үр дүнд нь багш нар намар хичээл эхлэхээс нэг сарын өмнө хүүхэд бүрийнхээ шүдийг үзэж, шаардлагатай бол эцэг эхэд нь эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөдөг болсон байна. Учир нь хорхойтсон шүднээс үүдэн халдварт өвчин дэгдэх аюултай байдаг. Тиймээс ангийнхаа хүүхдүүд, эцэг эхчүүдтэй хамтран ангиараа эрүүл мэндээ хамгаалж байна шүү дээ. Энэ бүхэн дан ганц сургууль, багшийн асуудал биш гэдгийг ч эцэг эхчүүд маань ойлгож эхэлж байна. Олон багшийн хэлж байгаагаар эцэг эхчүүдийн хандлага, оролцоо маш их сайжирч байгаа.

- Нийгэмд бас нэгэн эрүүл мэндтэй холбоотой асуудал дэгдээд байна л даа. Цэцэрлэгүүдэд бөөс ихээр гарч байна. Хүүхэд нь бөөстөөд салахгүй байна гээд. Энэ асуудалд яам хэрхэн анхаарч байна вэ?


-    Энэ бол цэвэр тухайн цэцэрлэг, цэцэрлэгийн хүүхдүүдийн гэр бүлийн хариуцах асуудал. Тэд хүүхдийнхээ ариун цэвэр, хүүхэд хүмүүжих орчны ариун цэврийг дээд зэргээр хангах үүрэгтэй. Яамны зүгээс эрүүл, аюулгүй орчин байх бүх эрх зүйн асуудлыг нь шийдчихсэн. Одоо тухайн нэгж эцэг эхчүүдтэйгээ хамтраад сайн хэрэгжүүлэх л хэрэгтэй. Энэ асуудалд ганц боловсролын яам гэлтгүй бүгд л анхаарал хандуулах ёстой. Тэр бөөс гээд байгаа нь хир бохирдлоос үүсч байна уу, амьтны гаралтай юм уу, агаарын бохирдол, чийгшилтэй холбоотой юм уу гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас судалж голомтыг нь тогтоох хэрэгтэй л дээ. Тэгэж байж энэ асуудлыг шийднэ үү гэхээс бөөстсөн цэцэрлэг, бөөстүүлдэг багш, бөөстэй тэмцдэггүй яам гэсэн өнцгөөс хандвал энэ асуудал арилахгүй шүү дээ.

-  Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө их хураадаг гэдэг гомдол тасардаггүй. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх ёстой юм бэ?


-  БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2012 онд намар хичээл эхлэхтэй зэрэг А/92 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу оюутан, сурагч хүүхдүүдээс ямар нэгэн хандив татаас авахыг хориглосон. Тэгэхээр бүх шатны боловсролын байгууллагууд тэр тушаалыг мөрдөх, мөрдүүлэх үүрэгтэй. Хэрэв эцэг эх гомдолтой байгаа бол хуулийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад хандах эрх зүйн орчин нь бүрдсэн гэсэн үг. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ийм асуудал гарсаар байна вэ гэвэл эцэг эхчүүд өөрсдөө нэгдэж, нийлж олонхиороо шийдээд хүүхдийнхээ сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулъя гээд мөнгө цуглуулж, хураалгаж байна л даа. Тэгэхээр эцэг эх тухайн байгууллагын удирдлага хоорондын ойлголцлын асуудал болчихож байгаа юм. Зарим эцэг эхчүүд “Манай хүүхдийг 2000 төгрөг авч ир гэсэн байна. Амьдралд дарамт болж байна” гэдэг бол нөгөө хэсэг нь юунд зарцуулах гэж байгааг нь багштай нь уулзаж тодруулаад, “Нэг удаа гадуур хооллох мөнгөө хүүхэддээ зарцуулахад яах вэ дээ” гээд л өгдөг. Үнэхээр үр дүнгүй зүйлд их зардал гаргахаар төлөвлөөд эцэг эхчүүдэд дарамт учруулсан тохиолдол гардаг. Тэр бүхэн хуулийнхаа дагуу шийдэгдээд, буруутай нь хариуцлагаа хүлээгээд л явдаг. Тэгэхээр эцэг эх, багш, хүүхэдтэйгээ аль болх ойр байж, ойлголцох л хэрэгтэй.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 46 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 3 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 10 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 31 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 33 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК