Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга”-уудыг нэрлэв

2014-12-12
0
ЖИРГЭХ

 АТГ1   Манай улс НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрөөр дэлхийн улс орнууд “Авлигын гинжийг тасалъя” уриан дор нэгдэж, өргөн хүрээтэй ажил зохион байгуулав. АТГ-ынхан энэ өдрийг угтан төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг зохион байгуулсан. Уг уралдааны дүнг уржигдар танилцуулж, шагналыг гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээг нээж, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэнэ гэдгийг дан ганц айлгах, цочирдуулах утгаар хүлээж авах нь өрөөсгөл юм. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, гэмт үйлдлийг таслан зогсоох нь зөвхөн нэг л талын ажил. Авлигаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд тэгш шударгаар хүргэж байгаа арга туршлагыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон авч үзэх нь зүйтэй. Манай нийгэмд авлигын үндэс суурь, хор уршиг дорвитой арилаагүй боловч төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгож, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газар уламжлал болгон зохион байгуулж байгаа нь нийгмийн энэ сөрөг үзэгдлийн хүрээг хумихад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга” уралдааны 2014 оны шалгаруулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан Д.Бат-Эрдэнэ, Ж.Шаравнямбуу, “IRIM” судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан Н.Баярцэцэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тодорлоо.

Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг угтан “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт аяныг бүтэн жилийн турш улс орны хэмжээнд зохион байгуулсан юм. Аяны хүрээнд мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд болон орон нутгийн төрийн албан хаагчид, иргэдэд зориулсан олон талт сургалт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчддыг оролцуулан “Би дүүдээ шударга ёсыг тайлбарлаж өгсөн” эссе бичлэгийн уралдаан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн багш нарын дунд зарласан шударга ёсны сэдэвт хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, авлига ба ашиг сонирхлын зөрчлийн сэдвээр бэсрэг жүжиг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

    Дээрх өдрийг угтсан баярт мэдээ нь манай улс “Транспарэнси интернэшнл” байгууллагын 2014 оны Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 175 орноос 80 дугаар байрт жагссан үзүүлэлт. Шилэн дансны тухай хууль болон нийтийн албан тушаалтныг аливаа эрсдэлээс хамгаалахад чиглэсэн хууль, тогтоомжуудыг баталснаар бид шат ахисан гэж судлаачид үнэлж байгаа. Иймээс ч тус байгууллага Монгол Улсыг авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа орноор нэрлэсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 24 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    11 цаг 4 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    11 цаг 9 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    11 цаг 19 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    11 цаг 29 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    11 цаг 56 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    12 цаг 23 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    13 цаг 1 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    13 цаг 17 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 42 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    13 цаг 46 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    14 цаг 27 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    14 цаг 34 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    16 цаг 4 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    16 цаг 9 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    16 цаг 16 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    16 цаг 57 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    17 цаг 19 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    17 цаг 27 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК