Амгалан дулааны станцын цахилгаан хангамжийн 110/10кВ Амгалан дэд станцын өргөтгөл, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын “Дулаан” дэд станцын барилга угсралтын ажил дуусч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Уул уурхай төрийн нарийн бичгийн даргын 22 тоот тушаалаар байгуулагдсан техникийн комисс ажилласан юм. Техникийн комиссоос өгөгдсөн хугацаатай даалгаварын биелэлтийг өчигдөр ажлын хэсэг газар дээр нь очиж шалган хүчдэл авах бэлтгэлийг хангасан гэж дүгнэн 2014 оны 12 дугаар сарын 11-ны 17 цаг 05 минутад Амгалан дулааны станцын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг залгалаа. Эрчим хүчний техник ашиглалтын дүрмийн дагуу шинээр суурилагдсан тоног төхөөрөмжтйг 72 цагийн туршилтын хугацаанд ажиллуулдаг бөгөөд энэ хугацаанд ямар нэг зөрчил доголдол гарахгүй бол цаашид ашиглалтад авч хэвийн горимоор ажиллуулдаг учиртай.

Цаашид Нүүрс нуруулдан овоолдогч, Түлш дамжуулах систем, вагон хөмрөгч, Насос болон салхилуурын систем, Хими ус цэвэрлэгээ, Дулааны станцын удирдлагын өрөөний тоног төхөөрөмж зэрэг тоноглолуудыг үе шаттайгаар хүчдэлд залгаж ашиглалтад оруулснаар үндсэн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөл бүрдэнэ.


























































Сэтгэгдэл (1)