2014 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Малчид, ард иргэдийн анхааралд
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно Бусад нутгаар багавтар үүлтэй.. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 градус, Идэр, Тэс,Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, Алтай, Хангайн уулс,Увс нуур болон Их нууруудын хотгороор 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

























































