Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ЭМСЯ-ны харьяа байгууллагын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцахаар өчигдөр ЭХЭМҮТ-д ажиллажээ. Шинэхэн сайдад салбарынхан нь тулгамдаад буй асуудлуудын талаар хэлж, санал бодлоо солилцсон байна. Мөн тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар хамт ажиллав.



























































