Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.09:30 цагт: Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд НАМЭХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, "Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна" үндэсний чуулган болно.
09:00 цагт Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран "Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох" нэртэй хэлэлцүүлэг "Bluesky"-д болно. Тус хэлэлцүүлгээр хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт болон санхүүжилт хэр зөв зохистой ашиглагдаж буй талаар ярих юм.
10:00 цагт: НЗДТГ-ын хурлын А танхимд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарлагдсан тендер буруу дүгнэгдсэн талаар Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Экологибус компаны гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, Эрдү компаны үйлдвэрийн дарга Л.Болд, болон инженерүүд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

























































