Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амиа хорлох үзэгдлийг хэрхэн бууруулах ёстой вэ?

2014-12-15
0
ЖИРГЭХ
  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сайн, муу гээд л янз бүрийн мэдээлэл хүргэдэг. Тэгвэл үүний хажуугаар сэрэмжлүүлсэн, зөвлөсөн мэдээ материалыг байнга бэлтгэн гаргаж байх нь бидний үүрэг.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сайн, муу гээд л янз бүрийн мэдээлэл хүргэдэг. Тэгвэл үүний хажуугаар сэрэмжлүүлсэн, зөвлөсөн мэдээ материалыг байнга бэлтгэн гаргаж байх нь бидний үүрэг. Тиймээс ч бид энэ удаад амиа хорлолтын талаар цогц мэдээллийг бэлтгэлээ. Энэхүү материалаараа амиа хорлолт  ямар хор нөлөөтэйг голлон харуулахыг эрмэлзлээ.

Нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал амиа хорлоход нөлөөлж байна

Жил ирэх тусам амиа хорлолт буурах биш нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал зэрэг зүйлээс ихээхэн шалгаалж байгааг сэтгэлзүйчид хэлж байна. Хоногт нэг, долоо хоногт 2-3 амиа хорлох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгааг хуулийн албаныхан ч хэлж байна.

Амиа хорлолтыг 18-30 насныхан эзэлдэг.  Харин өсвөр насныхан хийгээд өтөл насныхан амиа хорлох нь байнга биш ч мэр сэр гардаг.  Учир нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд амиа хорлох ноцтой шалтгаан байдаггүй. Эцэг эхдээ загнуулж, зодуулснаасаа болж айлгах гээд ч юм уу иймэрхүү тохиолдлоос болж хорлосон байдаг байна.  Харин насанд хүрэгчдийн амиа хорлолтод  нийгмийн байдал хамгийн их нөлөөлж байгаа аж. Ер нь зөвхөн амиа хорлолт гэхгүй гэмт хэргийн гаралтын ихэнх нь нийгмийн байдлаас нөлөөлж гарсан байдаг. Амиа хорлосон хүмүүсийг архи уусныхаа дараа хорлолоо гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ архи нээх нөлөөлсөн зүйл байдаггүй. Эртнээс бодож төлөвлөөд тэгээд амиа хорлосон байдаг байна.
ff9a5b14b9dbdceforiginal
Амиа хорлосон хүмүүс ар гэр, удам судартай арилашгүй толбо үлдээдэг

Амиа хорлосон хүн ар гэртээ маш том сэв үлдээгээд зогсохгүй түүнийг оршуулах газар ч олддоггүй. Ар гэрийнхэн нь овоо хэдэн цаас өгч байж хаа нэг газар хөдөөлүүлдэг  хэдий ч түүний нас барсан талаар хэн нэгэнд хэлэхээс эхлээд лам хар олох гээд асуудлууд маш их байдаг. Энэ нь амиа хорлосон хүн ар гэр, хамаатан садандаа арилашгүй хар толбо үлдээж буй хэрэг юм. Цаашлаад удам судар, үр удамдаа ч гай тарьдаг аюултай. Учир нь амиа хорлосон хүний удамд дахин амиа хорлох үзэгдэл давтагдах гээд байдаг талтайг ахмад, хөгшчүүд хэлдэг. Генээр дамжиж үр хүүхэд нь ч энэ рефлексээр амиа хорлох тохиолдол гардаг гэдгийг учир мэддэг хөгшчүүд хэлж сэрэмжлүүлдэг билээ.

Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд өнөөдөр ямар ч уй гашуу, зовлон зүдгүүр тохиолдож болно  гагцхүү цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл эргээд хэвийн болдог. Маргааш таньд юу тохиолдож ч болно гэдгийг санах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна. Тухайн хүн өөрөө юу тарина түүнийгээ хурааж авдаг гэдэгчлэн таниас шалтгаалж ирээдүйн амьдрал чинь өөрчлөгддөг юм шүү.
Snapshot_2014-12-15_084718
Эдгэрэшгүй өвчтэй нэгэн ч амьдрахын төлөө тэмцэж байна

Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно.

Дэлхий нийтэд сая сая хүмүүс хорт хавдар, эдгэрэшгүй өвчинтэйгээ тэмцэж байна. Тэд амьдрахыг илүүд үзэж байна. Амьдрахын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа энэ цаг үед эрүүл саруул залуус сэтгэл гутралаа даахгүйгээр амиа хорлоно гэдэг байж боломжгүй үйлдэл мэт. Уг нь ганцхан олдох амьдралд эрүүлээр сэтгэж, байгалийн жам ёсоороо л хорвоог орхивол зохилтой. Гэвч тэд маргааш гэдэг өдрийг үхлээр төсөөлж, бүхнийг орхиод ингээд яваад өгөх нь хамгийн амархан сонголт мэт ташаа ойлгож байна.

Өөрөөр хэлбэл, хамгийн аминчхан, амиа бодсон хүний хийдэг үйлдэл бол амиа хорлолт. Тэд эргэн тойрныг, бусдыг, хайртай хүмүүсээ бодсонгүй. Хүнд нэг өдөр зовлон, амьдрахын аргагүй нөхцөл байдал бий боловч түүнийг даван гарсан цагт бүх зүйл сайхан болно гэдгийг санах хэрэгтэй.
1bbe9fa0bf22a7dcbig
Дэлхийн улс оронд амиа хорлолт хэр байдаг вэ?

Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоод  хууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ. Амиа хорлолт хамгийн их улс бол Умард Европ дахь Балтийн гурван том улсын нэг Бүгд Найрамдах Литва улс.3.2 сая хүн амтай энэ улсад амиа хорлолтын тоо хамгийн өндөр буюу 34.1 хувьтай байдаг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд амиа хорлолтын тоо хоёр дахин нэмэгдэж, урьд нь амиа хорлолтын тоогоор тэргүүлдэг байсан Унгар болон Балтийн бусад орнуудын өмнө бичигдэх болжээ. Цаашлаад Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоо өндөртэй улсуудын жагсаалтанд дээрээсээ хоёрт бичигддэг. Амиа хорлолтын хувь 31-д хүрсэн энэ улсын засгийн газрын 2010 оны илтгэлд амиа хорлогчдын нас 40-өөс доош байна гэсэн байна.Өмнөд Солонгосчууд бол өөрийн жинхэнэ мэдрэмжээ нуун дарагдуулж, хэрвээ өөрт нь зовлон бэрхшээл учирвал бусдаас тусламж хүсэх дургүй хүмүүс. Энэ зан чанар нь амиа хорлолтын тоо өндөр байх гол шалтгаан болж байгаа аж. Энэ мэт Гуяана, Казакстан зэрэг улсууд амиа хорлолт өндөртэй юм.
Гуяана

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/1463/ © XopoM News
Гуяана

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/1463/ © XopoM News
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/1463/ © XopoM News
iyo6pu
Судалгаагаар эрчүүдийн амиа хорлолт их байдаг ч сүүлийн хоногуудад эмэгтэйчүүд амиа хорлох нь ихэсчээ

Эмч нарын хийсэн судалгаагаар хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж, амиа хорлох нь элбэг байдаг аж.  Учир нь эмэгтэй хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход тэр зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг учраас стрессээ гаргачихдаг. Гэтэл эрчүүд дотроо хадгалаад, бухимдсаар эцэстээ тэр нь амиа хорлолт болж хувирдаг аж. Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй нэгэн ижил давтагддаг үйлдэл нь амиа хорлох шийдвэр гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх явдал аж. Ер нь амиа хорлоно гэдэг тухайн хүнээс бас ч үгүй зориг шаардаж байгаа болоод ч тэр үү согтуу байх үедээ амиа хорловол амар байх болно гэсэн ойлголт байдгийг үгүйсгэхгүй.

Амиа хорлосон хүмүүсийн 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг сэтгэлзүйчид хэлээд байгаа сүүлийн өдрүүдэд эмэгтэйчүүд амиа хорлохыг завдах, амиа хорлох үзэгдлүүд гарсаар байгаа юм.

Хамгийн сүүлийн ноцтой хэдхэн жишээг дурдахад, энэ сарын 9-нд “True L” 716 дугаар байрны 16 давхраас 45 орчим настай эмэгтэй амиа хорлосон байдалтай унаж, амь насаа алдсан. Тэрээр тус хотхоны гурван давхарт ганцаараа оршин суудаг байсан гэх бөгөөд элэгний хорт хавдартай байсан  талаар ар гэрийнхэн нь мэдүүлсэн байдаг. Гэрийнхнийх нь хэлснээр эл эмэгтэй өвчиндөө шаналж, амиа хорлоход хүрсэн байж болзошгүй байгаа юм.

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн 13-р хороонд 20-р байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй  амиа хорлохыг завдаж цагдаа, онцгойгийнхон аман хэлэлцээр хийж амь насыг нь аварсан байдаг. Тэгвэл дахин Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо, Хандгайтын 33 дугаар гудамж, Сэлбэ голын хажууд өндөр хүчдлийн шон дээрээс 19 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж байсныг нийслэлийн онцгой байдлын аврах баг болиулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
b59c3cdfd829cdcbbb77442c36f86105
Энэ төрлийн харамсалтай хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

Амиа хорлолтын эсрэг дорвитой зүйл юу хийвэл зохилтой вэ?. Нийгэм, хувь хүний ухамсарт хэрхэн нөлөөлөх хэрэгтэй вэ?. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, эмч, нийгмийн ажилтан цаашлаад төр засаг үүнд анхаараач. Мөн хүний аминд хүрч болзошгүй эм тариа худалдаалдаг эмийн сан, эм нийлүүлэгчид ч нэгийг бодооч.

Нийтээрээ нийгмээрээ нэг бодлого явуулж, эргэн тойрондоо сэрэмжлүүлэх цаг болсон юм биш үү? Энэ хар дарсан зүүд шиг хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Гарах гаргалгаа, сэтгэлзүйд нөлөөлөх хүчин зүйлсийг мэргэн ухаантай уншигч та бүхэндээ үлдээе. Магадгүй таны удамд, танай эргэн тойрны хэн нэгэнд ийм зүйл тохиолдохоос бид өөрсдөө сэргийлэх хэрэгтэй шүү дээ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.114)
    Superstition and bullshit, superstition and bullshit EVERYWHERE!! . . . . on this article
    2018 оны 01 сарын 03 | Хариулах
  • Ср (188.36.217.235)
    Битгий дэмийрцгээ амиа хорлох хорлохгуйгээ хун уурийн гэсэн ухаантай л юм бол уурсдуу л мэднэ амиа хорлохооргуй хуний дайтай турсун бол аз чадаагуй бол хорлохоос яахав хунд ад шоо болж хуний адаг явж бгаагаа амьдрал гэж баясж явах бол тэнэг л хуний хэрэг тэнэг хун бол амиа хорлож чадахгуйлдээ хусээд ч онигооонд л орохийн нэмэрдээ кккк
    2017 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.122.14)
    MONGOLIN BUH TV-r SOLONGOSIN IIM AMIDRALAAS HETERHII TASARHAI,HIIMEL KINOND ODOR SHONOGUI TARHIAN UGAALGAJ BAIGAA ZALUUS YAJ UHEHGUIGEER ASUUDLAA SHIIDEJ CHADAH VE DEE?! ENE BOL BODOH ASUUDAL. TUSGAAR TOGTNOSOSON MONGOL ULSIN BOLOVSROLIN YAM,HUULI ZUIN YAM,HUUHDIIN TOLOO GAZAR,MONGOLIN UNDESNII OLOM NIITIIN TELEVIZ GEED L BIDNII TATVARIN MONGOOR UGJUULAAD HEVTEJ BDG DARGA,DARGANTSARUUD,TUSHMELUUD YU BODOJ YU HIIJ BNAA. ENE JISHGEEREE,GADNI ,,HORT"" TARHI UGAALTAAS ZALUU UEIIG AVRAHGUI BOL AMIA HORLOLT BUR ZALUUJSAAR BAIH BOLNO.
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 46 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 2 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 10 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 30 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 32 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК