Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна
хэмээх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар арилжааны
банкуудыг шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх хурал 10.20-ны өдөр
болох ёстой байтал өнөө хүртэл болохгүй байна. Мөн өнгөрсөн жил тус
агентлаг нь Циркийг хувьчилж авсан эзэд нь уг байрыг хууль бусаар
ашиглах болсон учир Монгол улсад Циркийн урлаг мөхөхийн даваан дээр
байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан ба энэ зөрчлийг арилгах 9 сарын
хугацаа дуусах дөхөж байгаа билээ. Уг асуудлуудаар ШӨХТГ-аас өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.Д.Ундрах /24tsag.mn/

























































