Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарласан тендер буруу дүгнэгдсэн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болоод байгаа аж. Уг хурлыг Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Экологибус компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, Эрдү компанийн үйлдвэрийн дарга Л.Болд, болон инженерүүд зохион байгуулах юм байна. Хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болно.
























































