
Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулж буй “Хан-Уулын авьяастан-2014” зорилтот төслийн хүрээнд “Ажилчны урлагийн их наадмыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр “Ажилчны урлагийн их наадмын шилдэгүүдийн гала тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа боллоо. “Ажилчны урлагийн их наадмын” шилдэгүүдэд Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Л.Үнэнбат, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Соёлын ордны захирал Б.Минжүүр нар шагналыг гардуулсан юм.”Ажилчны урлагийн их наадмын” хүндэт өргөмжлөлөөр ХААИС-ын “Хатан туул” бүжгийн хамтлаг шагнуулсан юм. Шилдэг байгууллагаар Хан-Уул дүүргийн хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэр нэгдүгээр байранд орсон бол хоёрдугаар байранд зэвсэгт хүчний 326-р анги, гуравдугаар байранд ХААИС орсон юм. Харин шилдэг хороогоор долдугаар хороо нэгдүгээр байранд орж өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд гуравдугаар хороо өргөмжлөл 400 мянган төгрөг, гуравдугаар байранд хоёрдугаар хороо орж өргөмжлөл 300 мянган төгрөгөөр шагнагдсан юм.