Үндэсний статистикийн хорооноос арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Улсын хэмжээн инфляци өмнөх оны мөн үеэс доогуур буюу 10.1 хувьтай гарсан бол экспортын орлогод зэсийн баяжмал голлон нөлөөлжээ. Хэрэглээний үнийн индекс буюу инфляци өнгөрсөн оны мөн үед 11.1 хувь, 2012 онд 13.1 хувьтай гарч байсан бол энэ оны хувьд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгааг судлаачид онцлов. Түүнчлэн төгрөгийн хадгаламжийн хэмжээ багасч, ам.долларынх нь өссөн бол чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт хүндрэл авч ирэх эрсдэл дагуулж буй юм. Мөн ажилгүйдэлийн хэмжээ өмнөх сараас таван хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
























































