
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламлжлалтай. Уламжлалын дагуу өчигдөр орой төв талбай дээр сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг хийлээ. Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууган, нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон байна. Сүлд модны гэрлийг асаах ёслолд зориулж багахан хэмжээний урлагийн тоглолт болжээ.