Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд анхаарах зүйлс зөвлөмж

2014-12-16
0
ЖИРГЭХ

 МХЕГ   Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрддөггүй, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт шаардлага хангаагүй, хоолны газарт дотоодын хяналтгүй, ариун цэвэр муу, ариутгал, цэвэрлэгээг зохих шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүй, хоол хүнсний чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус хүмүүс  ажиллаж байгаа, нөгөө талаар ажлын байрны ариун цэвэр, ариутгал, цэвэрлэгээ муу, ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй өвчтэй, халдвар тээгч хүн ажилладаг гэрийн нөхцөлд баяр ёслолын үеэр хоол хүнсийг их хэмжээгээр нөөцлөх, боловсруулж бэлтгэн удаан хугацаагаар хадгалж хэрэглэх, нэг дор олон төрлийн хоол, хүнсийг их хэмжээгээр хэрэглэх /ялангуяа бага насны хүүхэд/ явдал их байдаг зэрэг нь хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарах нөхцөл бүрдүүлдэг.

Иймд хоолны газраар үйлчлүүлэх болон гэрийн нөхцөлд дараах зүйлүүд дээр иргэд байгууллагууд онцгой анхаарч хоолны хордлогот халдвар, аливаа болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна.

1.Хоолны газраар үйлчлүүлэх, хүлээн авалт, шинэ жил тэмдэглэх арга хэмжээг захиалахдаа анхаарах зүйлс:

- Таны үйлчлүүлэх гэж буй хоолны газар ариун цэврийн шаардлага хангасан, тухайн ажлын байр нь цэвэр, бохир усны нэгдсэн болон хэсгийн системд холбогдсон эсэх, гадна орчин, ажлын байр бохир, цэвэрлэгээ муу эсэх,

- Бэлэн хоол, хүнснийг зориулалтын төхөөрөмжид /хоол халуун байлгах, хөргөх төхөөрөмж/ битүүмжлэлтэй хадгалдаг эсэх,

- Хоол хүнсэнд орж буй түүхий эд, материал нь бэлтгэн нийлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан тухай  баталгаажилт, дагалдах баримт бичигтэй эсэх, зохих горимын дагуу хадгалдаг эсэх, /ХЭАХ тухай хуульд та үүнийг шалгах, шаардаж үзэх эрхтэй гэж заасан/,

- Үйлчилгээний ажиллагсад ямар нэг өвчнөөр өвчилсөн, гар, хуруу ил шархтай эсэхийг ажиглах,

-Захиалсан архи согтууруулах ундааг хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай, дагалдах баримт бичигтэй эсэхийг нэг бүрчлэн тулгаж үзэх

- Хэрэглэх үедээ хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэх, гадны ямар нэгэн бохирдолтой эсэхийг шалгах,

2.Гэр орны нөхцөлд хоол хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүйн тул анхаарах зүйлс:

- Хувийн ариун цэврийг чанд сахих, Хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно.

-Хоолны хэрэгслэл, сав суулгынугаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байх, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх,

-Хоол хүнс бэлтгэх хэрэглэлүүдийг буцалсан 60 хэмээс дээш халуун усаар угааж ариутгаж байх,

-Хоол хийх үедээ түүхий эдийн чанар муудсан эсэхийг сайтар шалгаж хэрэглэх, ногоо, жимсийг угааж хэрэглэх,

- Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,

- Хүнсний зүйлийн хадгалалтын хугацааг анхаарах, тохирсон хэмд, бэлэн болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах,

Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биед хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.

Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх. Бичил биетэн үржих эрсдэлтэй.

Түргэн гэмтэж муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалах, хэрэглэхийн өмнө сайтар шалгах, /шошгыг сайтар унших, хадгалах, хэрэглэх зааврыг мөрдөх, хадгалалтын хугацаа дууссан, илт муудсан, бохирлогдсон шинж байвал хэрэглэхгүй байх, устгах/,

Хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй,

- Усны савыг 7 хоног бүр халуун усаар угааж хатааж тагтай байлгах,

            - Түүхий усыг буцалгаж хэрэглэж хэвших

- Мах, хоолыг гүйцэд чанаж боловсруулах,

- Боловсруулсан хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх,

           - Хоносон хоол хэрэглэхгүй байх, ялангуяа тасалгааны хэмд хонуулсан хоолонд нян үржих тааламжтай нөхцөл бүрддэг тул хордлого үүсгэх эрсдэлтэй.

Хүнс, хөдөө, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын газар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 24 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    10 цаг 4 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    10 цаг 9 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    10 цаг 19 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    10 цаг 29 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    10 цаг 56 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    11 цаг 23 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    12 цаг 1 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    12 цаг 17 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 42 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    12 цаг 46 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    13 цаг 27 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    13 цаг 34 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    15 цаг 4 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    15 цаг 9 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    15 цаг 16 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    15 цаг 57 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    16 цаг 19 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    16 цаг 27 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК