"Титэм" клубынхан өнгөрсөн бүтэн сайн өдөр шинэ жил болж буйг тохиолдуулан Цагаан давааны хогын цэгт байдаг эмзэг бүлгийн хүмүүст дулаан хувцас, гутал хүүхдүүдэд нь бэлэг тараажээ. Уг клубын энэхүү ажиллагаа нь нэг удаагийнх биш бөгөөд БЗД-ийн амьжиргаа муутай айл өрхүүдэд гурил будаа түгээх, ажилгүй иргэдийг ажилтай болгоход зуучлах, далан шуудуу цэвэрлэх гээд нийгэмдээ хэрэгтэй ажлуудыг байнга хийдэг байна. Мөн сайн санааны үүднээс нэгдсэн Титэм клубынхан маань Монголын үндэсний их баяр Цагаан сарыг тохиолдуулан ээлжит аянаа зохион байгуулах бөгөөд дүүргийнхээ хөгшид настныг баярлуулах үйлсэд санаа сэтгэлээ зориулж явна.


24tsag.mn

























































