НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийг 08.00-20.00 цаг болгож багасгасан билээ. Мөн зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх бодлого барьсан бөгөөд энэ шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.
Тодруулбал,
Дарь-Эхийн уулзвараас Дамбадаржаа, Бэлх рүү салах хүртэл
32-ын уулзвараас Долоон буудлын цагдаагийн пост хүртэл
Саппорогоос Геополитикийн лабораторийн уулзвар хүртэл
120 мянгатын уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэл
МИС-ийн Хойд уулзвараас Яармагийн гүүр хүртэл
Чулуун овооны уулзвараас цааших гээд нийт зургаан замыг өвлийн улиралд чөлөөлөв.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (1)