Ажаа гэгээнтэн өнгөрсөн намар цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгийг босгосон. Энэ үеэр олон нийт Ажаа гэгээнтнийг магтаж, Монголын лам нар шүүмжилж байсан билээ. Тэднийг буян хийж мэддэггүй Ажаа гэгээнтнээс суралцах хэрэгтэй гэх мэтчилэн ярьж байсан. Тэгвэл хүмүүсийн тус шүүмжлэлийг манай лам нар хүлээж авч буй бололтой.
Өнөөдөр л гэхэд Зүүн Хүрээ Дашчойлон хийдээс Гэмтэл согог судлалын Үндэсний төвд есөн сая гаруй төгрөгний үнэ бүхий ясны мэс заслын багаж бэлэглэлээ.
Тус хийдийн зүгээс сүсэгтэн олны хандивын мөнгөөр ийнхүү буяны ажил хийж байгаа бөгөөд өөр олон буяны ажлыг хийх болно гэдгээ тэд хэлэв. ГССҮТ-д мэс ажилбар хийхэд шаардлагатай багаж дутмаг, хуучирсан байдаг гэдгийг судалж үзээд энэхүү багажуудыг Герман улсаас захиалж авчирсан ажээ.
Зүүн Хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав багаж гардуулах үеэрээ “Гэмтэл гэдэг бол маш түргэн тусламж авах шаардлагатай өвчин. Бидний бэлэглэж буй багажийг өвдөж шаналсан улсын зовлонг түргэн гэтэлгэх үйлсдээ ашиглаарай” гэсэн юм.

24tsag.mn

Сэтгэгдэл (2)