Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт уран хээ угалзын дунд Т-Батаарын дүрсийг хатгасан таван саяын үнэтэй даалинг хүлээлгэн өгөв. Уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлд өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр “Т Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бэлэглэсэн байна.Д.Дуулим

























































