Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн энэ сарын 19-нд буюу маргааш “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулна. Энэ өдөр иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, сэтгэлзүй, хууль зүйн зөвлөгөө өгөн, гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээ хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөжээ. Д.Дуулим

























































