АШУҮИС-ийн НЭМС-тай хамтран зохион байгуулж байгаа “Хүүхэд өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл ахуй” сэдэвт сургалтад аймаг, нийслэлийн МХГ-ын хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын 32 улсын байцаагч хамрагдаж байна.

Тус сургалтаар “Хүүхдийн эрүүл мэндийн бүлэг тогтоолт, өсөлт хөгжилтөнд хэмжилт хийж үнэлгээ өгөхөд анхаарах асуудал”, “Хүүхдийн хоол тэжээлийн онцлог, аюулгүй хүнс”, “Хүүхдийн хоолны илчлэг тооцох арга зүй”, “Сургууль, цэцэрлэгт бүртгэгдэж буй халдварт өвчин, анхаарах асуудал”, “Хүүхдийн өвчлөл, ахуй нөхцөлийн судалгаа”, “Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт, цаашдын зорилт” зэрэг сэдвүүдээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.


























































