Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Ганбаатар: Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд гарна гэдэг дээр бид санал нэгдэж ажиллаж байгаа

2014-12-18
0
ЖИРГЭХ

20141217_111607Оны шилдэг илтгэл шалгаруулах “Хичээлийн жилийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил “ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатарт хотноо болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус хурлаар нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлдэг байна. Өнөө жилийн хувьд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудаас 80 орчим багш нар оролцсон шилдэг 30 илтгэлийг хэлэлцүүлэх аж. Тус хуралд Архангай аймгаас ирж оролцож буй Л.Ганбаатар багштай ярилцлаа. Тэрбээр Хүмүүн-2 дугаар сургуулийн химийн багшаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.

-“Хайрыг  тусгасан ээлжит хичээлийн арга зүй” гэсэн таны илтгэлийн сэдэв нэлээд анхаарал татлаа. Ерөнхийдөө багш хүн сурагчдаа хайрлах хэрэгтэй гэсэн санаа явж байх шиг байна?

-Би шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд хоёр дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил мөн л “Хайраар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь” гэдэг сэдэвтэй илтгэлээр оролцож  улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ жил ерөнхийдөө ноднингийнхоо боловсруулсан арга зүйг практикт  хэрхэн туршиж байна. Сургууль дээрээ судалгааны баг байгуулаад  бусад багш нартайгаа хамтраад туршиж байна.  Турших явцад  багш хүн хүүхдийг  анхаараад, халамжлаад, сонсоод өгөхөөр хүүхэд, багш хоёрын дунд хайрын харилцаа үүсдэг юм байна. Энэ тохиолдолд тухайн  хүүхэд хайртай багшийнхаа итгэлийг алдахгүй гэж их  хичээдэг болсон. Би энэ хичээлийн жилд 4 хүүхдэд л  туршилт хийж үзэж байна.  Энэ  4 хүүхдийг сонсоод, халамжлаад, анхаараад ирэхээр үнэхээр эерэг өөрчлөлт гарч байгаа.

-Тухайлбал?


-Эхний өөрчлөлт нь  хүүхдүүд гэрийн даалгавараа  цаг тухайд нь хийдэг болсон. Багштайгаа төдийгүй үеийнхэнтэйгээ илэн далангүй нээлттэй харилцдаг болсон. Хүүхэд  багштайгаа илэн далангүй байж чадаагүйгээс л мэдэхгүй, ойлгоогүй хичээлээ асууж чадахгүй хоцорчихдог. Гэтэл одоо багшаасаа чөлөөтэй асууж байна. Багш нь цааргалахгүй ганцаарчлаад тайлбарлаад заагаад өгдөг болсон. Ингэж хичээлийн цаг дээр мэдэх зүйлээ мэдсэн хүүхэд гэртээ очоод  гэрийн даалгавараа цаг тухайд нь хийдэг болж байна. Энэ бол хүүхэд хөгжиж буй эхний  үр дүн.  

 -Дөрвөн хүүхдээ ямар үзүүлэлтээр сонгож авав. 4 хүүхэд онцлоод байхаар бусад хүүхдүүдийн хандлага ямар байх бол?

-Бид нар хүүхдүүдийг ангиар нь анхаарахгүй орхихгүй л дээ. Тэр дунд өөрийгөө аваад явчих хэмжээний, бие дааж суралцах чадвартай хүүхэд дийлэнх нь байдаг. Эхний удаад бид  нэлээд  хоцрогдолтой гэсэн 4 хүүхэд сонгож аваад байна. Энэ дөрөв маань нэг ангид сурдаг хүүхдүүд. Тэд бол  багшийн тодорхойлсноор “Хичээл хийдэггүй, хичээлд оролцдоггүй дуугай л сууж байдаг,  ер нь л юм сурахгүй нөхөр дөө” гэсэн хүүхдүүд байсан. Гэтэл одоо гурав нь ямар ч асуудалгүй өөрийгөө илэрхийлдэг, өөртөө итгэлтэй болсон. Хичээлдээ ч эрс сайжирсан. Харин нэг хүүхэд маань миний санасан хэмжээнд хүрээгүй байгаа. Хүнийг тогтсон зан араншин тийм амар өөрчлөгдөхгүй л дээ. 9-р ангийн харьцангуй төлөвшиж яваа нас учраас нэг, хоёр сарын дотор өөрчлөхөд боломжгүй ч ямартай ч ахиц гарсан. Өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ хүүхдүүд маань зөвхөн миний заадаг хичээл дээр л сайжираад байгаа юм биш шүү дээ. Бусад хичээл дээрээ ч сайжирч байгаа. Би бусад багш нартаа хэлж захьдаг. Манай тэр хүүхэд яаж байна гэж асууж, өдөр бүр мэдээлэл авдаг. Тэгэхэд багш нар тэр хүү хамгийн ард суудаг байсан өнөөдөр хамгийн урд ширээнд ирж суугаад хичээлд идэвхтэй оролцож олон асуулт асуулаа гэдэг. Урд ширээнд ирж суугаад багшийн хараа хяналтан дор ороод  асуулт асуугаад  ирэхээр улам л урамшаад байдаг юм билээ. Энэ хүүхдүүдтэйгээ тааралдах бүртээ би түрүүлж мэндлэхийг хичээдэг. “Сайн уу,  хичээлээсээ хоцроогүй биз дээ” ч гэх юм уу ямар нэгэн  яриа үүсгээд өнгөрдөг. Багш эхлээд мэндэлж байгаа нь тухайн хүүхдэд сайхан сэтгэгдэл үлдээдэг гэж би боддог.  Хүүхдүүдэд маань тодорхой хэмжээний  ахиц гарчихлаа. Тэгэхээр одоо бид  өөрөө хөгжсөн чадвартай хүүхэд, бидний дэмжлэгээр хөгжсөн хүүхэд хоёрын дунд  харьцуулсан судалгаа хийхээр зорьж байна.

-Туршилтад явж байгаа дөрвөн хүүхдийг эцэг, эхтэй нь уулзав уу. Тэд хүүхдээ өөрчлөгдөж байгааг анзаарав уу. Өөрчлөлтийг эцэг, эхтэй нь хамтарч хийвэл илүү үр дүнтэй байх?


-Нэг хүүхдийн  ээж ирж надтай ирж уулзсан. Тэр ээж “Манай хүүхэд урьд нь огт хичээл хийдэггүй байсан. Гэтэл сүүлийн үед хими, физик, математик, газарзүй   гээд олон хичээлд сонирхолтой болсон байна. Цаг үргэлж гэрийн даалгавар хийдэг болсон. Та энэ хүүхдийг яаж өөрчилж чадав. Баярлалаа” гэж ирсэн.  Би “Танай хүүхдийг  анхаарсан, сонссон  халамжилсан. Хүүхдээ сайн хүн болгоход таны оролцоо чухал учраас та ч гэсэн хүүхдээ анхаар, хайрла”  гэж хэлсэн. Миний хувьд сургамжит өгүүллэг унших дуртай. Хүүхдүүддээ ч уншиж өгдөг. Тэр хүүгийн ээжид бас  сургамжит өгүүллэгийн ном өгөөд, энийг уншаад үзээрээ хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй гээд явуулсан.

-Энэ хичээлийн жилээс орон даяар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжснээр сурагчдад, бас багш нарт ямар өөрчлөлт, ахиц гарч байна вэ?


-Боловсррлын яамнаас дэвшүүлсэн хүүхэд нэг бүрийг хөгүүлэх бодлогын хүрээнд бид үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байна. Мэдээж хэрэг өнөөдөр эхлээд маргааш  шууд  бүх зүйл сайжирна гэж хэлж чадахгүй. Ер нь архайнгайн багш нарт гарч байгаа эхний өөрчлөлт бол хамтын үйл ажиллагаа, багаар ажиллаж чаддаг болж байна. Нэг нэгнээсээ суралцаж байна. Ахмад  багш нар маань  хүүхэд  ерөнхийдөө ийм байдаг гэсэн дүр зургийг хэлж  өгдөг. Бид нар интернэт,  онлайнаар шилдэг арга зүйтэй багш нарын боловсруулсан хичээлийг үзэж хоорондоо ярилцаж, судалж, тэндээ өөрийн болгох зүйлээ авч суралцдаг болсон. Ингэж баг болж ажиллах нь багшийн хөгжилд ихээхэн үүрэгтэй. Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд гарна гэдэг дээр бид санал  нэгдэж ажиллаж байгаа.  

-“Хайрыг  тусгасан ээлжит хичээлийн арга зүй”-ээ та хэзээ бусад түгээн дэлгэрүүлэх вэ?


-Миний энэ арга зүй  бол жижигхэн харилцааны хөтөлбөр шүү дээ.  Энэ илтгэлийг бусад багш нар маань хэлэлцээд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж үзвэл миний хувьд нээлттэй. Ер нь бол энэ арга зүйг бүгд л  мэддэг. Гэхдээ миний ажигласнаар нэг  алдаа гардаг.  Энэ алдааг засах маш амархан. Багш  хүн жаахан  судлаач,  харицлагатай байх  чанар байхад л  болно. Өөрөөр хэлбэл, багш нар хүүхдээ урамшуулчихаад маргааш нь мартчихдаг. Хоёр хоногийн дараа нөгөө  урамшсан хүүхэд багштайгаа харьцах “Багшаа гэрийн даалгавар шалгах уу гээд гараа өргөхөд”  багш “Гэрийн даалгавар үзэхгүй.  Өнөөдөр шалгалттай” гэхэд л нөгөө  хүүхэд унтарчихдаг. Тэгэхээр багш анхааралд байлгах хүүхдээ хувийн журнал дээрээ тэмдэглээд авах хэрэгтэй. Тэгээд дараагийн ээлжит хичээлээ төлөвлөхдөө энэ хүүхдээс ийм асуулт асууна, ийм  даалгавар өгнө  гээд төлөвлөөд явах юм бол тэр хүүхэд ахина. Үүнийг л бид мартчих гээд байдаг.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.0.238)
    ҮД ХҮРТЭЛ УНТАЖ ҮХРИЙН ДУУГААР СЭРЭВ ГЭГЧЭЭР ӨГЛӨӨ ИРСЭН БОЛ ҮДЭЭС ХОЙШ НЬ ГЭРТЭЭ ҮДЭД ИРЭХ БОЛ ҮД ХҮРТЭЛ ГЭРТЭЭ НАЛАЙДАГ БАГШ НАР ӨӨРСДӨӨ ХӨГЖИНӨ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ТЭГСЭН МӨРТӨӨ ХУУЛЬТАЙ НАЙМАН ЦАГИЙН ХӨДӨЛМӨРӨӨ БҮТЭН ХИЙЧИХДЭГ ЮМ ШИГ ЦАЛИН НЭМҮҮЛЭХ ГЭЖ ШААРДААД БАЙДАГ НЬ ШУДРАГА ХЭРЭГ МӨН БОЛ УУ? ТЭГЭЭД ХӨГЖИНӨ МӨГЖИНӨ БАЛАЙ ХАР ТЭНЭГҮҮД ДЭЭ ЧААВААС ОДООГИЙН БАГШ НАРЫГ Ч БАГШ ГЭХЭД ХЭЦҮҮ ХОРВОО ШҮҮ
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 52 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 0 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 20 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 22 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 29 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК