Энэ оны эхний арван сарын байдлаар нийслэл Улаанбаатар хотод 1-5 хүртэлх насны 110 хүүхэд эндсэн статистик мэдээ байна. Тэдний 56 нь буюу 50.9 хувь нь осол гэмтлийн улмаас харамсалтайгаар амиа алджээ. Түүнчлэн 3.5 хувь нь угаартах, 1.7 хувь нь хахах болон өндрөөс унаж энджээ. Харин мэргэжилтнүүд тус осол эндэгдлийн 90 хувийг эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэж хэлж байна. Тиймээс хүүхдээ цаг ямагт харж, хандан аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хамгаалахыг нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.