зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: Хэрэв үнэн бол Хууль зүйн сайд Цэц рүү явна даа

2015-3-26
0
ЖИРГЭХ

        -Хууль нь байсаар атал хэн нэг сайдын шийдвэрээр хуулийн зохицуулалт хүчингүй болж байгаа бол энэ нь өөрөө Үндсэн хуулийн Цэцэд очих магадлалтай-


УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИНТЭЙ ярилцлаа.


-Цэц дээр очсон хоёр хэргээс ярилцлагаа эхэлье. Эхнийх нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Шүүх байгуулах тухай хууль. Санаачлагч нь та байх аа?


-Шүүх байгуулах тухай гэдэг хуулийг Шүүхийн тухай хуулиараа санаачлагч нь Ерөнхийлөгч байх ёстой л доо. Энэ хуулийг ч шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан. Шүүхийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр гаргасан юм. Яагаад гэвэл манайд шүүхийн зохион байгуулалт өмнө нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ дагасан бүтэцтэй байсан. Гэтэл хэрэг маргаан өөрөө зам харилцаа, эсвэл хүн ам төвлөрөн суурьшиж байгаа хэсэгтээ илүү гардаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн ачаалал Улаанбаатар хот, эсвэл хүн ам ихээр төвлөрсөн газрууд, хэрэг их гардаг газруудад хэтэрхий өндөр болсон. Хэтэрхий өндөр ачаалалтай шүүгчийн нэг хэрэгт зарцуулах цаг хугацаа бага учраас хариуцлага алдах нь ч элбэг. Тиймээс Үндсэн хуульд байгаа “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэдэг заалтын “шударга” гэсэн шалгуурт олон нийтийн итгэл суларч, эргэлзээ нь нэмэгдсэн. Гэтэл хүн ам цөөтэй зарим газарт болохоор нэг шүүгч жилдээ цөөхөн хэдхэн хэрэг л шийддэг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй урсч, хөдөлмөрийн зохион байгуулалт, ажил үүргийн үр ашигтай байдал муу тал руугаа явчихаж байгаа юм. Энэ байдлыг хараад шүүхийн ачаалалтай нь холбогдуулан шүүхийн зохион байгуулалтыг сайжруулъя гэдэг санаачилга гарсан. Хоёрт, эрүү, иргэний шүүхийг дагнасан хэлбэрээр зохион байгуулсан. Яг захиргааны хэргийн шүүх шиг. Үндсэн хуульд ч шүүхийг эрүү, иргэн, захиргааны гээд дагнан байгуулж болно гээд заачихсан байдаг. Энэ дагуу л дагнасан шүүхийн тогтолцоо Монголд бодит утгаараа хөгжих гэж байна л даа. Гэтэл Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ.


-Хэрвээ Үндсэн хуульд шүүхийг “засаг захиргааны нэгжээ дагуулж байгуулна” гээд заачихсан бол Цэц тэгж шийдэхээс өөр аргагүй шүү дээ?


-Ний нуугүй хэлэхэд, Цэц байгаа Үндсэн хуулийг гуйвуулсан, махчилсан байдлаар тайлбарлаад л энэ бодлого уналаа. Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсад захиргааны давж заалдах шүүх ганцхан байдаг. Тэр нь Улаанбаатарт. Хаа Баян-Өлгийд хэрэг гарсан ч давж заалдаж байгаа л бол заавал Улаанбаатарт ирдэг. Гэтэл үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй хэрнээ баруун, зүүн бүс гэхчилэн хоёроос гурван аймгийн дунд хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулсан шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ.


-Яагаад...?


-Үнэндээ зарим хүний хувийн бодол, зарим хүний аливаа шинэтгэлийг муухай болгож харагдуулах гэсэн өширхүү сэдэл, зарим хүний хоцрогдол гэсэн гурван зүйлээс болоод энэ дэвшилттэй бодлого Монгол Улсад уналаа. Харамсалтай л байна.


-Зарим хүн гэдэг нь хэн юм бэ?


-Яахав дээ, тодорхой л байгаа ш дээ. Асуудлыг Үндсэн хуулийн хөгжил, эрх зүйн дэвшлээрээ харах чадваргүй хоцрогдсон хүмүүс байна. Зарим хүн үүнийг Тэмүүжингийн бодлого гэж андуурсан юм билээ. Уг нь энэ хууль Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль шүү дээ. Гэтэл Тэмүүжин шүүхийг ингээд байгуулцан юм шиг PR хийгээд хувийн өширхөл, танил тал, нутаг нугаараа ярьж байгаад асуудлыг шийдчихлээ.


-Та Цэц дээр очиж хуулиа хамгаалсан болохоор тэгж харж л дээ?


-УИХ-ын баталсан хууль учраас би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэц дээр очсон.


-Уг нь Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг биз дээ?


-Үгүй л дээ, Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байдаг юм. Харин Үндсэн хуулийн дээр нь баталсан хүмүүс нь байдаг. Яагаад гэвэл, Үндсэн хууль чинь өөрөө нийгмийн гэрээний онолоор тайлбарлагддаг. Тийм учраас Монгол Улсын гурван сая иргэний нийтлэг ашиг сонирхол тэнд бий. Тийм учраас ямар нэг эзэн биегүй хөх тэнгэр Үндсэн хуулийн дээр байх учиргүй. Хэрэв эзэн биегүй хөх тэнгэрийн тухай ярих юм бол тэр эзэн биегүй юмны ард Цэцийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хувь хүмүүсийн л бодол ноёлж эхэлнэ. Тийм учраас Ардчилсан Үндсэн хуульт энэ улс оронд хэн нэгэн хийсвэр зүйл барьж байгаад хувийн бодлоороо бүгдийг захирч болохгүй. Ямар нэг зүйлээр хашигдах л ёстой. Хамгийн том хашигдах зүйл нь гэвэл ард түмний нийтлэх ашиг сонирхол, түүний биелэл болсон нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль, тэр Үндсэн хуулийн дотор байгаа хөгжлийн үзэл санаанууд юм. Түүнээс хуурай нэг хоёрхон үг үсэг дээр тоглох замаар хувийн атгаг санаагаа хэрэгжүүлээд явж болохгүй л дээ. Би хувьдаа Үндсэн хуулийн Цэцийн сүүлийн шийдвэрүүд дээр үнэндээ гонсгор байгаа. Шинжлэх ухааны талаас нь ч харсан, олон улсын туршлага талаас нь ч харсан дэвшилтэд хөгжлийн үзэл санааг унагаж болохгүй л дээ. Би заримдаа боддог юм. Цэцийн гишүүд гэдэг хөндлөнгийн байр суурь гэхээсээ түрүүлээд өөрсдөө хувийн дүгнэлтээ гаргачихаад байна. Тэгээд тэрийгээ баталгаажуулах зорилготой зүйл болж хувираад байгаа юм. Зарим талаар би тэр сэдвүүдээр Цэцийн танхимд бус шинжлэх ухааны маргааны индэр дээр хэлэлцүүлэг хиймээр санагдах болсон.


-Манаачийг тэгээд хэн манах ёстой юм бэ? Би таны өмнө нь хэлж байсан үгийг өөрт чинь сануулъя. “Цэц улстөрчдийн морг боллоо...” гэж.


-Одоогоос бараг зургаан жилийн өмнө тэгж хэлж байснаа санаж байна. “Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн морг болж хувирлаа. Улс төрийн карьер нь дуусчихсан, эсвэл бодлогын хувьд мухардалд орж олон нийтээс дэмжлэг авах боломжгүй болсон зарим нэг хүн Үндсэн хуулийн Цэцэд очиж хоргоддог боллоо” гэж. Үнэхээр тийм л байгаа. Одоо бол улстөрчдөөсөө гадна хуульчдын хувьд ч тийм болчихлоо гэж бодогдох болсон. Насан туршдаа “залуу” зарим нэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд суугаад байна шүү дээ. Яг нөгөө “насаараа залуу улстөрч” гэдэг шиг. Гэтэл цаг үе өөрөө байнга хувьсч өөрчлөгдөж, цаг үе бүр өөрийнхөө дэвшилтэд үзэл санааг гаргаж ирдэг шүү дээ. Тийм учраас хэн нэгэн хувь хүнийг шүүмжлэхээс илүүтэй Үндсэн хуулиа тайлбарлах арга зүйгээ эргэж харах цаг болжээ гэж би хараад байгаа. Арга зүй нь хоцрогдоод байгаа бол хүнтэй холбоотой асуудал мэдээж хөндөгдөх л байх. Гол нь энэ Үндсэн хуулийг яаж тайлбарлаад, агуулгыг нь ямар байдлаар гаргаж ирээд, эрх чөлөөг улам тэлж болох,  хөгжлийг улам ойртуулж болох, хууль тогтоомжийг дэвшлийг тодорхой болгож болох боломжуудыг цаг үеэс нь хулгайлаад байна. 1992 оны Үндсэн хууль одоо 23 жил болж байна. Тэр үед төрж байсан хүүхэд одоо 23 настай болчихсон яваа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль ч гэсэн өөрөө дэвшиж хөгжиж, үзэл санаа нь тэлж байх ёстой. Гэтэл нэг настай хүүхдэд бэлдэж өгсөн өлгийгөөр 23-тай залууг өлгийдөх гээд суугаад байж болохгүй. Нийгмийн харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ, эдийн засгийн боломж гээд олон зүйл 1992 оноос тэлчихсэн. Ийм байхад нэг настай хүүхдийн өлгийг 23 настай залуу дээр бариад л, тэр нь баривчинд нь ч хүрэхгүй болоод л сууж байна шүү дээ.


-Тэгвэл Үндсэн хуулиа ч гэсэн өөрчлөх хэрэгтэй болчихоод байгаа юм биш үү?


-Би бол Үндсэн хуулиа өөрчлөх тал дээр зогсдог. Судлаачийн нүдээр харахад 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн маягийн Үндсэн хууль. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид тогтвортой тогтолцоог хангаж чадахгүй. 1992 оны Үндсэн хууль үүргээ үнэхээр сайн гүйцэтгэсэн, муулахын аргагүй сайн шүү. Гэхдээ өнөөдөр тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх чадвар бол Үндсэн хуулийн хувьд үнэхээр хязгаарлагдмал. Би тэгж л харж байна.


-Та бид хоёрын яриа өөр тийшээ орчихлоо. Эргээд асууя. Цэц дээр очсон хоёр дахь хэрэг буюу Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тухайд та ямар бодолтой байна вэ. Хуульчдаас, УИХ-ын гишүүдээс хүртэл Ерөнхийлөгчийг Цэцэд өгөх асуудлыг тавьж байна шүү дээ. Нэг хэсэг нь УИХ-д тайлангаа гаргасангүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь гаднын иргэнд уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна?


-Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тэр зохицуулалт Үндсэн хуульд бий шүү дээ. Монгол Улсад байгаа ямар ч албан тушаалтан, төрийн албан хаагч нь нийтийн ашиг сонирхол, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдөх юм бол түүнийг нь тогтоох боломж Цэцэд байгаа. Хариуцлага тооцох эрх мэдэл нь УИХ-д бий. Яагаад гэвэл, манайх парламентын засаглалтай улс орон. Тийм учраас төрийн эрх барих дээд эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байдаг. Энэ утгаараа хариуцлага тооцох боломж нь УИХ-д байна. Асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргах эрх нь Цэцэд байгаа. Хуулийнхаа хувьд ийм. Харин өнөөдөр болж буй процесс надад яаж харагдаж байна гэхээр гурван төрлөөр харагдаж байгаа.


-Тэр нь...?


-Нэгдүгээрт, сайн тал нь. Өмнөх Ерөнхийлөгч нар УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг Үндсэн хуулийнхаа чиг үүргийг биелүүлж байв уу. Энэ эргэлзээтэй. Хэн нэг нь үүнийг эхлүүлж байгаа нь, хариуцлага гэдэг зүйл бүх албан тушаалтанд байх ёстой гэдэг энэ дохио өөрөө явж байгаа нь сайн тал.


Хоёрт, тэр уучлалтай холбоотой асуудлыг ярья. Өнөөдрийн энэ тохиолдолд Ц.Элбэгдорж гэсэн Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг юм уу, хариуцлага тооцох тухай энэ ярианд хууль зүйн гэхээс илүүтэй улс төрийн өнгө аяс нь давамгайлж байгаа. Яагаад гэвэл, энэ улс оронд үндэсний эрх ашиг гэж бий шүү дээ. Үндсэн хуулиараа бид маш олон хүний эрхтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл манай төрийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийн асуудалд сул, учир дутагдалтай байгаагаас шалтгаалаад Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагачихсан. Хүний эрхийн асуудлаар таагүй улс гэдэг дүр зураг руу авааччихлаа. Гэтэл төрийн тэргүүнийхээ хувьд, Монгол Улсыг олон улсад төлөөлдөг чиг үүргийнхээ хувьд тэр хүн олон улс дахь Монгол Улсынхаа нэр хүндийг Үндсэн хуулийнхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу хамгаалах ёстой л байхгүй юу. Өөрт нь байгаа боломж нь гэвэл шүүхийн, тэр дундаа хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна уу, эсвэл хуулийн өөрийнх нь алдаа байна уу, хаанаас, юунаас болж байна гэдгээс үл шалтгаалаад шударга ёсыг хангах л ёстой. Монголын иргэн байна уу, гаднын иргэн байна уу ялгаагүй. Тэгээд өөртөө байгаа, Үндсэн хуулиар олгогдсон, ямар ч нөхцөл заахгүйгээр уучлал үзүүлэх эрхээ л хэрэгжүүлсэн.


-Гэхдээ Ж.Каплагийн хэрэг чинь дээд шатны шүүхээр ч ороогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлчихсэн шүү дээ. Уучлалын дараа нь бас тэр татвараа төлөхгүй гэж давж заалдаж байгаа нь зохистой юу?


-Хүн төрөл бүрийн үндэслэлээр давж заалдаж болдог. Зөвхөн гэм буруугүй гэдгээрээ биш. Гэм буруугүйтэй холбоотой асуудлаар би давж заалдахгүй. Харин надаас гаргуулах гэж байгаа мөнгө нь шударга ёсонд нийцэхгүй байна гээд давж заалдаж болно шүү дээ. Жишээ нь, би нэг хүнтэй муудалцаад пиджакыг нь урчихлаа гэж бодъё. Муудалцсан уу муудалцсан, урсан уу урсан, гэхдээ пиджак нь 50 сая төгрөг гэвэл арай хэтэрч байгаа биз дээ. Миний харж байгаагаар тэр нь хуучин пиджак, олон жил өмчихсөн, их үнэтэй байлаа гэхэд л 500 мянган төгрөг гэж би бодож байхад надаас 50 саяыг нэхвэл энэ шударга ёс биш. Тиймээс би гэм буруугийн хувьд маргахгүй, өгөх төлбөрийн хувьд энэ шударга биш байна гэж маргах эрх нь тэр хүнд нээлттэй. Энэ бас л Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрээр байж байгаа л боломж. Тиймээс энэ зүйлүүдийг салгаж, зааглаж ойлгохгүйгээр салхинд хийсч байгаа хамхуул шиг хаашаа ч хамаагүй өнхөрөөд байна гэдэг бол ухаалаг биш байгаагийн л шинж.


Каплагийн жишээн дээр ярихад манай улсын хууль тогтоомж илүү боловсронгуй байсан бол энэ төрлийн маргаан угаасаа гарахгүй байсан юм. Жишээ нь, УИХ-д өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан Гэмт хэргийн, Зөрчлийн тухай хуулийн төсөл дээр хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, ял оноох гээд шинэ зохицуулалт орж ирж байсан. Үнэхээр хуулийн этгээдийн ашиг сонирхолтой холбоотой үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дээр хуулийн этгээд нь өөрөө хариуцлага хүлээх ёстой болохоос хэн нэгэн хувь хүн өмнөөс нь хариуцдага хүлээх ёсгүй байхгүй юу. “Ял шийтгэлийг халдаан хэрэглэж болохгүй” гэдэг Эрүүгийн хуулийн зарчим тэгж л хэрэгждэг. Гэтэл манай хуулийн ойлгомжгүй, хөгжингүй бус байдлаас шалтгаалаад хэн нэгэн этгээдийн өмнөөс хомроглон гэмт хэрэгтэн болох боломж 100 хувь нээлттэй байна.


-Гурав дахь нь юу вэ?


-Сая гурав дахь сэдэв рүүгээ ерөнхийдөө орчихлоо л доо. Ерөнхийлөгчийн хувьд дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүндийг аврахын тулд Үндсэн хуульд байгаа бүх нөөц боломжоо ашигласныг нь дэмжиж байгаа. Харин энэ жишээ нь өөрөө Монгол Улсад хууль тогтоомжийг өөрчлөх, эрх зүйн шинэтгэлийг хийх зайлшгүй хэрэгтэй байгааг нотолж байгаа юм. Жишээ нь, өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хуулийн төсөл байна. Жил гаруй болчихлоо. Хэрэв тэр үед энэ хуулиудыг гаргачихсан байсан бол бид олон улсын хэмжээнд ийм эвгүй байдал, дотоодынхоо хувьд ийм улс төрийн хий хоосон хэрүүл рүү орохгүй байсан. Гэвч дүлгэнэсээр байгаад баялаг бүтээгчдээ, татвар төлөгчдөө хуулийн буруу арга барил, алдаатай бодлого, тогтолцооны гажгаасаа болж хохироосон. Гэтэл баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, татвар төлөгчид маань үнэндээ хуулийн байгууллагын энэ алба хаагчдыг цалинжуулж байгаа шүү дээ. Тэднээс хавьгүй илүүгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг бий болгож, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж, иргэдийг орлоготой болгож байгаа хүмүүс байхгүй юу. Одоо Монгол Улс эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдал руу орчихлоо. Уг нь энэ хүнд нөхцөлөөс гарахын тулд сэдэж байсан нэг гол зүйл нь эдгээр хуулиуд байсан юм. Тэр үед энэ хуулиудыг хийчихсэн байсан бол эдийн засгийн энэ уналт арай зөөлөн байсан байх. Олон хүн хөрөнгөө ил гаргаж ажлын байр нэмэгдүүлж, олон айл өрхийн орлого нэмэгдэх байсан байх. Нөгөөтэйгүүр, айдас хүйдэс алга болсон байсан байх. Хөрөнгө оруулагчид Монголыг “улсаараа шоронгийн зочид буудал” гэсэн доромж маягтай үгээр хэлэхгүй байсан байх. Үүнийг бодох л ёстой. Улстөржсөн богино хараа, нэг нэгэндээ өширхсөн атгаг санаа, хэн нэгнийхээ дээр гарах гэсэн ядмаг бодлоос болоод улс орныхоо нэр хүндийг, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг, хууль, шударга ёсныхоо итгэл даах нөхцөлийг хаачихлаа. Үүнийг харж шийдвэр гаргасан бол бид жилийн өмнө асуудлаа шийдэх боломж байлаа. Олон алдаагаа засах боломжтой байлаа. Гэвч хэтэрхий улстөржсөн дүлгэнэсэн байдлаас болж боломжоо байнга алдлаа. Боломжуудаа алдах тусам хасах оноо бидэн дээр, ашиг хонжоо нь бусад дээр очоод байгаа юм. Тиймээс би энэ үед Ерөнхийлөгчийг маш зөв шийдвэр гаргасан гэж хэлнэ. Энэ асуудал нь Цэц дээр очих нь хууль зүйн хувьд бол огт шаардлагагүй л зүйл юм. Мэдээж энэ асуудлыг улс төрийн ашиг болгох гэсэн, нэр алдраа өсгөх гэсэн бүлэглэл, хувь хүн байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд ингэж явахын оронд нөгөө талдаа хууль, тогтоомжоо сайжруулах ёстой юм байна гэсэн хэлэлцүүлэг болж яваасай л гэж бодож байна.


-Ерөнхийлөгчийн тайлантай холбоотой зүйл дээр нэмж асуухад тайланг нь УИХ-аар хэлэлцүүлээгүй, спикер нь өөрөө Үндсэн хууль зөрчлөө гэсэн зүйл бас яригдаад байгаа. Та юу хэлэх вэ?


-Үндсэн хууль зөрчих, бусад хууль тогтоомжоо зөрчих хоёроо ялгахгүй бол бүх юм холион бантан болоод байгаа юм. Бүх юмыг Үндсэн хууль руугаа аваачиж чихдэг байж таарахгүй. Үндсэн хуулийг зөрчинө гэдэг Үндсэн хууль дотор байгаа утга санааны тухай ярьж байгаа юм шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч нар тэгвэл үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байсан юм уу. Тайлан ирүүлж байсан бол УИХ нь тэрийг авч хэлэлцэж байсан түүх байдаг юм уу? Ирүүлж байгаагүй тайланг битгий хэл жил бүр ирүүлдэг Хүний эрхийн комиссын үндэсний тайланг УИХ авч хэлэлцдэг бил үү. Тиймээс энэ бол УИХ ажлаа сайжруулах тухай яриа болохоос хэн нэгэн хүнийг дахиад буруутгах тухай яриа биш байхгүй юу.


-Манайх ч бас УИХ-ын даргыгаа Үндсэн хууль зөрчлөө гээд огцруулж л байсан улс шүү дээ. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим зөрчсөн гээд л...?


-Хууль зүйн үндэслэлээ гаргаад асуудлаа тавих эрх нь хүн бүхэнд байгаа. Тэр нь ухаалаг, бодитой үндэслэл байна уу, эсвэл хий хоосон улстөржсөн зүйл байна уу гэдгээрэ л ялгагдах байх.


-Танаас асуух дараагийн зүйл бол Хууль зүйн сайд байхдаа явуулж байсан хуулийн шинэтгэл чинь үр дүнд хүрэв үү. УИХ-д өргөн барьсан зарим төслийг чинь хэлэлцэхгүй, заримыг нь дараагийн сайд чинь буцаагаад татчихлаа. Хамгийн сүүлд л гэхэд цагдаад албан тушаалын цол гэж олгож байсан тэр шийдвэрийг чинь хүчингүй болгочихлоо шүү дээ?


-Хуулийн салбарын шинэтгэлтэй холбоотой зүйл өнөөдөр ямар байдалтай болов гэдгийг хоёулаа жичдээ ярилцъя. Харин хоёр дахь асуултын чинь тухайд тийм мэдээлэл харсан. Сүүлийн хоёр өдөр сайтуудаар “Цагдаагийн албан тушаалын цол үгүй боллоо” гэсэн мэдээлэл их явна лээ. Би бодохдоо PR-ын алдаа боллоо гэж бодсон. Өөрөөр хэлбэл, сэдэв гарчигаа буруу өгсөн юм болов уу гэж би бодсон. Яагаад гэвэл, хэн нэгэн Хууль зүйн сайд Монгол Улсын хуульд байгаа зарчмын үзэл санааг өөрийн хувийн тушаалаар өөрчилж чадахгүй. Яагаад гэвэл, цагдаагийн албан тушаалын цолтой холбоотой зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйл дээр тодорхой байгаа. Уг хуулийн тухайн зүйл заалт хүчингүй болоогүй цагт энэ хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй Засгийн газрын нэг гишүүн өөрчилж чадахгүй. Тийм учраас гарчигаа л буруу өгчихөж гэж би бодсон.


-Гарчигийн алдаа биш байх аа, сайдын шийдвэрийн дагуу 11 хурандаа цолоо хураалгасан юм биш үү?


-Мэдэхгүй юм. Үүгээр нь та нар өөрсдөө Засгийн газраас “Хууль өөрчлөгдөөгүй байхад юу болов?” гээд асууж болно шүү дээ.


-Та асуух уу, асуулга тавих эрхтэй УИХ-ын гишүүний хувьд?


-Болно оо, болно. Ер нь бол цагдаагийн албан тушаалын цолыг олгож байгаа журамд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байж болох юм. Би тэр журмыг нь үзээгүй хэвлэлийн мэдээний хэмжээнд мэдээлэлтэй байгаа болохоор миний хувьд гайхаад л өнгөрсөн. Хуульд байгаа цагдаагийн албаны цол гэдэг зохицуулалт зүйл заалтаараа өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд хэн ч зөрчиж болохгүй. Хуулийг УИХ өөрөө л өөрчилнө. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэдэг Үндсэн хуулийн заалт ч ийм утгатай. Хэрэв хууль нь байсаар атал хэн нэгэн сайдын шийдвэрээр хуулийн зохицуулалт хүчингүй болж байгаа бол энэ нь өөрөө Үндсэн хуулийн Цэцэд очих магадлалтай асуудал болж хувирна. Тийм учраас тийм алдаа гаргаагүй байх гэж би найдаж байгаа. Энэ бол хэвлэлээр PR хийхдээ алдаж өгсөн мэдээлэл л байх.


-Үнэхээр тийм шийдвэр гарсан бол та яах вэ?


-Асуудлыг хуулийнх нь дагуу л тавьж шийднэ. Тэр бол тусдаа зүйл. Одоо болж байгаа процессыг ажиглаад байхад хууль зүйн салбарын шинэтгэл гацсан, царцсан, зарим талаар ухрах шинжтэй хандлага харагдаж байгаа. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ хуулийн төслүүд нь УИХ-д бодитоор орж ирээгүй байхад урьдчилж ярих боломжгүй. Өргөн барьчихсан байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн үзэл санаагаар бол зарим нэг дэвшилтэд зүйлээс ухарчээ. Тэрэн дээр би бодитой шүүмжлэл хэлж чадна. Харин бэлтгээд бэлэн болчихсон байсан процессын хуулиуд байна. Хууль сахиулах үйл ажиллагааны болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд УИХ-д албан ёсоор өргөн баригдаад ирэхээр нь харъя. Тэнд ямар ухралтууд байна гэж. Жишээ нь, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг УИХ-д өргөн барьчихаад байхад татаад авчихсан. Татан авсан шалтгаанаа Зөрчил, Эрүүгийн хуультай уялдуулна гэж тайлбарласан хэрнээ энэ хоёрыг нь өргөн барьчихаад яагаад Гэр бүлийн хүчирхийллийн хуулиа өргөн бариагүйг нь гайхаж л байна. Одоо Ерөнхийлөгчөөс дахиж оруулах юм шиг байна лээ. Энэ мэтээр Засгийн газар хүсэхгүй байгаа юмыг Ерөнхийлөгч хийгээд л наана, цаана явж байна л даа. Бодитой хуулиуд орж ирснийх нь дараа би ухралт нь хаанаа байна гэдгийг баримттай, факттай, үндэслэлтэй хэлье. Түүнээс хэн нэгэн хүн хов ярьж байгаа юм шиг яримааргүй байна.


Ч.Гангэрэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (50)

  • хэн нэгэн нь (202.179.10.150)
    тмүүжин минь дуугүй л байхгүй бол чамайг үзэх хүзн алга даа. тэгээд бас үндсэн хууль үндсэн хуулийн цэцийг дайрч даьшлаад байдаг чамайг яамаар ч юм бэ дээ. Чи чадахгүй юм чинь дуугүй л болчих. Шоронд уулзьяа
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Элбэг энэ нөхирийг сонгосоноороо асар их алдаа хи (119.40.100.142)
    10 жилийн дараа бид энэ цаг үеийн түүхийг бичих бол Элбэгдоржийн ерөнхийлөгчөөр суух үедээ хийсэн алдаа бүрийнх нь ард хуульч асан Тэмүүжин хөмхийгөө зуугаад сууж байсан байдаг. Энэ нөхрийг итгэж багтаа сонгосоноороо Элбэг болон АНам асар их алдаа хийсэнээ ойлгох хүртэл галт тэрэг хэдийн хөдлөөд явчихсан байлаа. гэж бичих болох байх даа. Элбэгийг сүйрүүлж байгаа хүн бол Тэмүүжин.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.223)
    novshiin amitan
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чи зөв хэллээ найз аа. Тэмүүжин бол яахын аргагүй новшийн амьтан.
      2015 оны 03 сарын 29
  • Зочин (122.201.24.55)
    50 сая төгрөг хандивлаж сонгуулъд орсон гээд л яриад байсан одоо тэр гаргасан мөнгөө олсон уу арай Нямка шиг зайсанд байр хөлсөлдөг болсон уу
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Тэр байтугайг олж байгаа байх. Авгай болон эгч авгай нь гэнэт шинэ монгол болоод балайрч байгаа, энэ этгээд өөрөө ч овоо их зантай болоод байгаа зэргийг бодоход Зайсангийн байр юу ч биш байлгүй дээ. Анамын Ням Энхболд энэ 2 хамаатан нийлж юу ч хийж мэднэ.
      2015 оны 03 сарын 29
  • bi (202.126.89.149)
    ene teneg yum Tembuugee l arilgaad duuguihan shig suuj bai,
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • 2015 (202.180.220.72)
    сэтгэгдэл битгий устгаад байгаач ээ.
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • irgen (103.26.193.27)
    hemjeendee l ajilaa hiih baisan yum , daanch buhniig medegch bolood uuriiguu balalsan hundee
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • irgen (103.26.193.27)
    hemjeendee l ajilaa hiih baisan yum , daanch buhniig medegch bolood uuriiguu balalsan hundee
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Sarangerel (122.201.21.209)
    ene teneg yu ch yriad hereggui hiisen buhen ni shal teneg baisniig ard olon medej bgaa ene nohor tsaashdaa doodohoo l zahirch surbal deer dee yu ni uls tor ene tenegt zohihgui gedeg ni notlogdood bhad
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.141)
    Тэмүжин гомдож үхэхнээ, үнэхээр өрөвдмөөр шаар юм байна ккк
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.182)
    Хоцрогдсон гэлэг нэрээр бусдыг хуулан дагалдагч энэ новшийг төрийн албанд ойртуулахгүй байвал Монгол улсын амин эрх ашигт нийцнэ.
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • pkxny (122.201.21.6)
    тэмүүжинтэй явалдагч хэдэн хүүхэн нээрээ үхэн хатан энэ залууг өмөөрөх юмаа кккк
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.79)
    mongol uls dampuursni neg helber
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.152.250)
    Ерөнхийлөгч рүү сайхан бухаж байна даа . Сайд хэн нэгэн хүний үгээр явж болохгүй шүү дээ. Тэр үед нь эсэргүүцэж тайлбарлаж байх ёстой хүн . Ямар сайн даа Америк тэмүүжин гэх вэ дээ.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • ор (202.21.115.36)
    сэргэлэн эр дээ жаахан охин таалаад л эхнэр нь хэрэлдэхээрээ юу гэдэг бол
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (43.242.243.216)
    энэ тэмүүжин гэдэг залуу ёстой хэрэг алгаа үнэхээр л төрийн ажлын туршлагагүй хүн юм
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Энхүүш (112.72.13.234)
    Хуулиа мэдэхгүй хуульч шүүдээ, Чи татвар төлөгч бидний мөнгийг шорон барьж үгүй хийсэн төлөөрөй банзал бөгс долоогчоо,
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Yag unen. Deer ni yos zui muutai hundee
      2015 оны 03 сарын 26
  • Зочин (103.229.123.110)
    Elbefdorj yheesei
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Өөрчлөлтөнд дургүй монголчуудад (103.229.177.46)
    Дандаа хүн хохироож ял завшсан хүмүүс, үүргээ эрх гэж ойлгосон их зантангууд, эд хөрөнгө завшигчид л Тэмүүжинг муулах юм даа . Эрүүгийн хэрэгт хохирогч сууж байсан юм уу - өөрсдөө. Аймагт хэрэг шийдэх гэж гурилддаг ш дээ, бааха тал талын нөлөөлөл - монголчууд угаасаа танилын нүүр халуун гэж ярьдаг. Баахан аймгийн дарга нарын нөлөөлөл. Тойргын шүүх бол маш зөв шинэчлэл. Тэртэй тэргүй буруутай тал нь нөгөө талынхаа хохиролыг төлөхөөс хойш. Аймагт амьдраад аймгийн хэдэн дарга нар цагдаа, шүүх, прокуророо яаж баздагыг үзээрэй дээ. ӨӨРСДӨӨ ХОХИРОГЧ БОЛОН ЦАГТАА Л ТЭМҮҮЖИНГ ОЙЛГОНО ТА НАР
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      temuujin elbegdorjiin bogs doloogch dandaa magtaj doligoog yum
      2015 оны 03 сарын 26
  • Зочин (202.21.106.112)
    Temuujingiin garguulsan teneg shiidveruudiin neg ni sogtuugaar avtiin osol gargasan gegddeg , eeriin bagsh Lundendorjiig Shuuhiin erenhii zevleliin dargaar tomiluulsan yavdal. Onoodoj ter hun Undsen huuliin tsetsiin gargasan shiidveriig buruutgan, shuugshdiig turhirch suuna. SEZ ni UHTs-n shiidveriig bieluulehgui gej baihad shuuh baiguullagyn shiidveriig zarim humuus yaj bieluuleh yum be. Shuuhiin zahirgaany tuhai huulin 16.1.5 SEZ-n darga, gishuud shudarga zan chanar, ender yos zuitei baih shaardlagatai gej zaasan baidag. Tomiluulsan, tomilogdson, tomilson humuust yos zui gej baina uu
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.55.191.130)
    доор сэтгэгдэл бичсэн хүмүүс ямар муухай өс хонзонгийнүг хэллэг хэрэглэдэг юм бэ, монголчууд энэ зангаа татмаар байна. Тэгээд аливаа юмыг ухамсартайгаар зөв гаргалгааг хийж явмаар байна. Явцуу өөрийн эрх ашгаар юманд хандаад байвал улс урагшаа ахихгүй, та бидний үр хүүхэд залуу үе төдий хэмжээгээр урт хугацаанд муухай нийгэмд амьдарсаар байх болно гэдгийг САНА, УХААР!!!
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Ха ха супер хуульч нь хонзогногч юм чинь нийтээрээ хонзогногч болохоос яахав. Тэмүүжин хуульчаа л нийтээрээ дагаж байна шүү дээ.
      2015 оны 03 сарын 26
  • аааааааа (202.70.42.98)
    ТЭМҮҮЖИН САЙН ШҮҮ МУУ ХҮРЭЛСҮХ ХҮҮР ГАДАА ДУУГАРГААД БАЙГАА ГАМШИГАА БОЛИОСОЙ МУУ ХҮҮР ЮУ ЗӨГНӨӨД БАЙГАА МУУ ХҮҮР ВЭ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • B (202.131.225.2)
    Mash olon tsagdaagiin alba haagch hodolmorloj baij shagnuulsan temuujind huraalgasan tsoloo butsaaj abaad yamar ih bayarlaj bna geech. Xoorhiis tsalin baga tsolooroo l goyoj bayasaj yabdag bh daa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • сарангэрэл (180.149.78.20)
    муу ахад гомдсоооон......
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • 1-р курсийн оюутан Сарангэрэл (218.100.84.139)
    Америкийн хуулиудыг хуулж ирчээд тэрнийгээ мундаг өөрчлөлт хийх гэж байсан гээд байх юм, америкийн хууль монголын хөрсөнд яаж буух юм бэ тэмүүжээн, иймхэн юмыг ойлгож ядаад байх юу байнаа, уг нь их сургуульд багшилж байсан хүн гээ биз дэ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      eronhiilogch bolhaan bas burhan
      2015 оны 03 сарын 26
  • Өөөөөөө (203.194.114.110)
    Энэ ЗАВХАЙ ТЭМҮҮЖИН ОДОО БОЛИМООР ЮМАА. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      eronhoologchiin zurgaa hoimortoo zal
      2015 оны 03 сарын 26
  • чябё (202.179.8.174)
    Либераль нам байгуулаад явбал яасийн. АН дараагийн сонгуулиар газрын хөрснөөс арчигдана.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Хууль сахиулагч (202.21.106.164)
    Элбэгдоржийнхоо бөгсийг долоож яваад УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд болж онгирч яваад насанд хүрээгүй охиныг бэлгийн харьцаанд уруу татаж явалдсан,хууль зөрчиж хулгайчтай шоронд уулзсан гээд олон буруу хэргээсээ болж нэр хүнд нь хошного болсон этгээд дахиад Элбэгдоржид долигнож арын өмхий сүвийг нь үнэрлэж гүйж байгаад дахиад гарч ирнэ гэж мөрөөдөж байгаа бол битгий мөрөөд харин 2016онд аавынд суухдаа бэлдээд байж бай.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • би
      Харин чи шинэчлэлийг эсэргүүцсэн новш. Чам шиг жоомнуудаас болж эх орон минь сүйрч дууслаа. Бид азгүй ар юм. Ийм л новшнууд биднийг зайдалж байгаа шүү дээ
      2015 оны 03 сарын 26
  • зочин (103.229.122.168)
    Тэмүүжин мниь дээ ярьсан бодсон бүхэн чинь яах арагүй зөв зүйтэй Гэвч Чингис хаанаас хойшхи бараг бүх түүхэн бүх үедээ Монголд шударга мэдлэгтэй өөрийн толгойтой хүн хэрэггүй гэж дотроосоо ч гаднаасаа ч үзээд бүх шатаар аргаар энэ зарчмыг хэрэгжүүлж ирсэн юм ш дээ Чамайг иргэдийн зохих хэсэг ойлгож дэмжиж л байгаа гэдэгт итгэл алдаж л болохгүй дээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • bagi
      yag ynen
      2015 оны 03 сарын 26
  • сараа (202.180.220.72)
    улаан цайм юман дээр ерөнхийлөгч хуулиа дээдлээгүй, хууль зөрчсөн гэж хэлж чадахгүй шантааж, долгинуур зан 2-тоо хүлэгдсэн хөгийн эр ч бол доо. монголын бүх хуульч нэртэй хүмүүс эсэргүүцэж үндэслэлээ хуулийн дагуу зөв тайлбарлаж байхад хуулийн сайд нэртэй байсан хийрхүү бацаан одоо хэн бэ? тэмүүжээээн цагаан дээр хараар бичсэн хуулиа сайн унш, судал. хууль бол чиний хэлдэг уран цэцэн үг биш. элбэгдоржийн толгойг угааж, адилхан 2 хар хэрээ битгий шаагаад бай. ерөнхийлөгчийг огцруулах багадна. энэ улсад чинь хууль сайн хэрэглэдэг олон хуульч бий шүү. чам шиг далдагнаж гүйхгүй болохоос биш. тэнэг тэнэг тэнэг. хуульч мэргэжлийг битгий үнэгүйдүүл.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • nobsh (150.129.143.171)
    emnelgiig shoron bolgoj ulsiig hohiroochood uy hutsaad baigaa tembuujin be ooriinhoo hiisen balgaa ooroo ulsad tol bidnii tatbariin mongiig uren taran hiisen nobsh
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • 2015 (202.180.220.72)
    ЭНЭ ТЭМҮҮЖИН ИХ ӨШИРХӨГ ХҮН ЮМАА. ОДОО БОЛИМООР ЮМ. БУРУУ ЗҮЙЛЭЭ ЗӨВ ГЭЭД УЛАЙРААД БДАГ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ УИХ-ААС ЭРГҮҮЛЭН ТАТМААР БНА. ЯАЖ ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОРЫН ИРГЭД АРХАНГАЙД ИРЖ, ГОВЬ-АЛТАЙ ЗАВХАНД, УВС, БАЯН-ӨЛГИЙ ХОВДОД ОЧИЖ ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛЖ БНА. АМЬДРАЛ ДЭЭР ТА ИЙМ ХУУЛЬ БАТЛУУЛСАН. АНГИЙН НӨХДӨД ЧИНЬ БҮГД ТЭМҮҮЖЭЭН ЧИ ХУУЛЬ ШҮҮХЭЭР ДЭНДҮҮ ТОГЛОО ОДОО БОЛИО ГЭДГИЙГ ДОРЛИГЖАВЫГ САЙД БОЛОХООР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙХАД ТОДОРХОЙ ХЭЛЖ БСАН ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ МУЙХАРЛАЖ БИЕЭ ТООХ ХЭРЭГГҮЙ. ТАНАЙ ТӨВ АЙМГИЙН НЭГ АНГИЙХАН ТАНЫГ ДУНД АНГИД БАЙХДАА СОЛИОРЧ ЭМЧЛҮҮЛЖ БСАН ГЭДЭГ ЮМ БНА ЛАЙ ШҮҮ. ОЛНЫ ҮГ ОРТОЙ. ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭР БҮҮ ДААЖИГНАЖ ЭХ ЗАХАА МЭДЭХГҮЙ АМЬДРАХ ИЙМ Л ХОРТОЙ. ӨӨРИЙГӨӨ ХАР. ДАХИН ГИШҮҮН БОЛОХГҮЙГ ХҮСЬЕ. ХАР ТАМХИЧИН ОХИН БИШ НАМАЙГ ГҮТГЭСЭН ГЭЭД БСАН. ШҮҮХ ЯЛ ӨГСӨН. АНХНААСАА ХАР ТАМХИ УДАА ДАРАА ХЭРЭГЛЭДЭГ, БАРИГДСАН НЬ ТЭР УДААГИЙНХ ШҮҮ. ЯВАХ, ХЭВТЭХ, БАНЗАЛДАХ ГАЗРАА ЗӨВ СОНГО. ИЧИГ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • би
      Ийм люмпэнүүд Тэмүүжиний хийсэн шинэчлэлийг эсэргүүцэж, хов живээр хөөцөлдөж байдаг юм. Наадуул чинь т1 биш харин шүлстэй халбагыг нь авчихлаа гээд эгэл маниус шиг энгийн амьдарч чадахаа больсон лаларууд шүү. Эрх мэдлийг нь авчихвал уйлж майлж новшрох амьтад.
      2015 оны 03 сарын 26
  • ц (203.91.118.178)
    Тэмүүжин чи ёстой онол заагаад сургуульд багшлаж байсан бол өдийд нэр чинь цэвэрхэн байх байлаа шүү дээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • би
      Монголчуудынхаа төлөө явснаас л ийм муу нэртэй боллоо. Гэхдээ сэтгэл зүрхээ зориулсанд баярлалаа
      2015 оны 03 сарын 26
  • zochin (103.9.90.229)
    amidralaas tasarhai hachin yum hiichiheed tuunee zuvtguh gej yadaj dee. emnelgiig horih bair bolgoson unetei apparatiig evdseniihee tuluu hariutslagaa huleevel yasan yum be
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.104)
    Нэг амьсгаагаар бүгдийг нь шийдчих гэсэн овилгогүй санааны гайгаар хуулийн шинэчлэлээ сүйрүүлсэн Тэмүүжин өшөө авагчийн байр сууринд очжээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.81.169.24)
    Хуульчдын холбоо гэж бас нэг хүнд суртал,зөвшөөрөл шалгалт ,татвар нэхсэн байгууллага бий болгож олон орон тоотой болсон. Шалгалтаа өгөөд тэнцсэн олон хуульдыг хугацаа зааж бүртгэхээс татгалзаж хохироосон.Заавал холбоонд элс гэж муйхарлан шантаачилдаг болсон. Аливаа төрийн бус байгууллага сайн дурын үндсэн дээр баймаар. Бусдыг хохироож шинэ зүйл хийж байгаа гэж хийрхэх нь хир оновчтой бэ. Дээрдсэн нь юу билээ.Олон шалгалт нэрээр хүнд суртал хэдхэн хүний эрх мэдэлийн бөөгнөрөл болсон доо. Одоо ч ойлгомжгүй баахан дарганцарууд. Үүнд Тэмүүжин түмэн буруутай. Зарлал хүртэл хүртээмжгүй.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Тэмүүжин (202.131.233.187)
    Онол практик 2 ямар их зөрүүтэй байдгийг ойлгож авсан блгүй дээ. Гэхдээ маш их үнээр...
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • би
      Та нар тэр онолоор дипломоо аваа биздээ хөрөнгөжисөн хурандаа нараа? та нар л онолоор яьалгүй мөхлийн зам руу ардуудыг чирж байнашд
      2015 оны 03 сарын 26
  • bagi (112.72.13.118)
    Huvi hyn ni yamar baih ni hamaagyi, sanaachilsan ajil ni zov baisan yum daa.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zocin (103.9.90.180)
    orovdoltei teneg er. hunii erh yarichihaad huniig zaluu hogshnoor ni yalgadag huulichdin heldgeer erguu ni arilaagui teneg. tgd zaluu satangerel shig ohid ene balaig buzarluulaad baij baih estoi gej uu. chi diussan zail
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zocin (103.9.90.180)
    orovdoltei teneg er. hunii erh yarichihaad huniig zaluu hogshnoor ni yalgadag huulichdin heldgeer erguu ni arilaagui teneg. tgd zaluu satangerel shig ohid ene balaig buzarluulaad baij baih estoi gej uu. chi diussan zail
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zocin (103.9.90.180)
    orovdoltei teneg er. hunii erh yarichihaad huniig zaluu hogshnoor ni yalgadag huulichdin heldgeer erguu ni arilaagui teneg. tgd zaluu satangerel shig ohid ene balaig buzarluulaad baij baih estoi gej uu. chi diussan zail
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • ЭНГИЙН ИРГЭН (202.72.245.194)
    тэмүүжин ямар нэг алдаа гаргасан байх л даа гэхдээ зөв бодлого явуулж байсан юм хуучинаар нь байлгаж хувьдаа ашиглах сонирхолтой хувалзнууд эсэргүүцэж харааж зүхэж л байна гэрэл сүүдэр 2-ын аль нь ялснаас бидний ирээдүй хамаарна гэдгийг энгийн иргэд ойлгох гээд оролдооройдоо
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.26)
    Яг үнэнийг хэлэхэд Х.Тэмүүжин АН-д байсан тулдаа эрх зүйн шинэчллийг нилээн урагш явуулсан. Энэ нь яах аргагүй олон жил хуулийн сургуульд багш хийж, эрх зүйн лабораторт чанагдсаны ач. Хууль тайлбарлах арга барил сайтай хуульч. Жаахан улайраад шатаад би би гэсэн байж магадгүй. Сайдаасаа буусан явдал нь маш том улс төрийн сургамж болсон байх, дараа нь болгоомжтой, алсыг харж тэмцэлдэнэ гэдэгт найдаж байна. Ирэх олон жилүүдэд нь амжилт хүсье.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (103.10.23.14)
    өөрөө эмнэлгийг шорон болгоод явж байсан байж, гадаадын нэг хүнд ял өгснийг олон улсад нэр хүндээ алдах үндэслэл гэж үзээд, ерөнхийлөгч хууль зөрчөөд ч хамаагүй уучилсан нь бараг зөв, тийм болхоор ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд ямарч хуулиас үл хамаарч хэнийг өршөөх эрхийг хуулинд оруулах ёстой ухааны юм ярих гээд байгаа юм уу,өрөвдөлтэй ч эр юм даа
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • чимгээ (202.72.247.249)
    Тэмүүжин сайдыг их хүндэтгэдэг ,, монголын сайн хуульч нарын нэг гэж боддог шүүхийн хүрээнд зайлшгүй шинэтгэл хийх шаардлагатай болсон байсан Энэ ажлыг залуу , зоригтой тулдаа л хийж чадсан , ажил хийж байгаа хүнд алдаа гаралгүй яахав дээ , гэхдээ манайхан хуулийн ганц заалт мэдэхгүй байж том том бичих нь үнэхээр ичгүүртэй санагдана
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.123.110)
    БАЛИАЙР ЭЛБЭГДОРЖ ДОРЛИГЖАВ ЭНХБОЛД НАР ХУВИЙН АМБИЦААР ХҮНИЙ ХИЙСЭН АЖЛЫГ ҮГҮЙСГЭЖ ДАРАМТАЛХАА БОЛИОЧ. МОНГОЛ УЛС ТАРЫН БАЛГААР СҮЙРЛЭЭ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Бямбасайхан (202.179.29.202)
    Энэ сонгуулийн дараа энэ нөхрийг багшлуулж бас болохгүй ийм мэдлэг муутай хүн
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (202.179.17.156)
    manai mongolchuud neeree adtai shyy TEMBYYJIN genee kkk onojee
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.114.62)
    Hedii zarim zuil deer turshlaga dutsan yum haragdaj bgaa ch ug zorilgo chiglel ni zuv l yavj bgaa hun de. Ene unaltiin daraa harin iluu turshlagatai, hurtslagdsan uls turch, huulich garch ireh bhaa.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.15.220)
    ТЭГВЭЛ ДОРЛИГЖАВ ХУУЛИА ЗӨРЧИЖ, ТЭМҮҮЖИН ХУУЛИА ЧАНД МӨРДСӨН ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА УУ ДАА. ХӨӨРХИЙ ДӨӨ ЯРИХААС ЦААШГҮЙ АМЬТАН ШҮҮ ДЭЭ. ТЭМҮҮЖИН ГУАЙ ОДОО ИРСЭН ЗАМААРАА СУРСАН ДУУГАА АЯЛААД БУЦАХ БОЛСОН ШҮҮ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • нусан буу (182.160.40.16)
    Овоо ухаантай толгой гэж бодсон чинь доодохоосоо дор эр билээ хөөрхий Ийм юмнуудад итгэсэн монголчууд бид яаж сэхэх вэ дээ Хөх тэнгэр гэж
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.15.220)
    ДООД УЛААН ХООЛОЙГОО ЗАХИРЧ СУРЧИХААД ХУУЛЬ ТАЙЛБАРЛА. ДАА.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.51)
    TEMUUJIN MINDEE UNDSEN HUULIIN TSEST DAGINSAN SHUUHIIN ASUUDAL YARAIGUI UNDSEN HUULIND ERUU, IRGEN ZAHIRGAANII HERGIIN DAGINSAN SHUUH BAIGUULJ BOLOH TUHAI ZAASAN UNNDSEN HUULIA UNSHI TOIRGIIN SHUUH NEREER DABJ ZAALDAH SHATNII SHUUHIIG BUSCHILEN HEDEN AIMGUUDIIN DUND NEGIIG BOLGSON ENE IRGEDEED SHUUHIIG HOLDUULSAN BAINA GESEN AGUULGAAR DUGNELT GARGASAN SHUUDEE. DORLIGJAB IH HURLIIN BATALSAN HUULIIN ZAALT OORCHLOOGUI HUULIID NIITSUULEN GARGASAN JURAM CHINE HUULI BOLON TSERGIIN TSOL OLGOH JURAMTAIGAA NIITSEHGUI BAINA GEJ UZEED JURAMAA BOLBBSRONGUI BOLGOJ GARGASAN BAINA YUND EN BURUU HARJ ZUUD ZEREGLEE SHIG ZUIL YARIAD BAIGAA YUM
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    chi chimeegui bai Tembuujin pizda min
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.21.24)
    сауны бацаан, доодохоо захирч сурчихаад Үндсэн хууль яриа
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • pkxnu (122.201.21.24)
    ТЭМБҮҮЖИН ГЭДЭГ ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦЛАГА ЗОХИОГООД Л СУУГААД БАЙХ ЮМ ӨӨР АЖИЛ ЭНЭ НӨХӨРТ БАЙДАГГҮЙ ЮМ БАХ ДАА
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (150.129.141.115)
    enenii shinechilel gej yu bdagiin be?. samuun said l bsan ter chigeeree tuuxend uldene shd
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    20 цаг 29 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    23 цаг 54 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК