зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Отгонбаяр: Казино байгуулаад маш их мөнгө орж ирнэ гэж байгаа бол эндүүрэл

2015-4-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

УИХ-ЫН ДАРГА ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ БОЛОХООС ШИЙДВЭР ГАРГАДАГ ХҮН БИШ ЮМ

 

-МАН сонгуулийн тухай хуулиар бүх ард түмний санал асуулгыг авах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Бүх ард

 

түмний санал асуулгыг явуулах боломж байхгүй. Хөрөнгө, санхүүгийн хувьд ч хүндрэлтэй гэсэн. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

 

-Нэгдүгээрт, УИХ-ын дарга байр сууриа илэрхийлсэн болохоос шийдвэр гаргаагүй. УИХ-ын дарга бол хуралдаан даргалагч болохоос биш УИХ-ын өмнөөс шийдвэр гаргадаг албан тушаалтан биш юм. Хоёрдугаарт, Ардчилсан намын даргын албан тушаалыг давхар хашдаг хүн учраас тус намын байр суурийг илэрхийлсэн болов уу гэж би ойлгож байна. Ард түмний саналыг авах ёстой гэж яриад байгаагийн гол утга, учир нь иргэдийн санал, хүсэлтэд л байгаа юм. Намрын чуулган завсарлах хугацаанд манай намын бүлгийн гишүүд бүгд сонгогдсон тойрогтоо очиж ажиллалаа. Тухайлбал, би Булган аймагт очиж ажиллахдаа бүх сумаар орсон. Ингээд нутгийн иргэдтэй уулзаад явахад одоогийн хэрэглэж байгаа сонгуулийн холимог тогтолцоог зөв гэж үзэж байгаа нэг ч хүн алга. Бүгд шүүмжилж байна. Нэг л хүн холимог тогтолцоо байх ёстой гэсэн санал хэлсэнээс бусад нь бүгд шүүмжилж байв.  Эрх баригчид болохоор холимогоороо байна гэж зүтгээд байна. Тэгэхээр ард түмнийхээ байр суурийг асуугаад үнэхээр хэрэггүй гэж үзэх юм бол намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг хасья л гэж байгаа юм.

 

-Бүх ард түмний санал асуулга асуух тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр УИХ-ын даргын дэмжлэгийг авахгүй байх магадлалтай боллоо. Тэгэхээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхэд саад учрах магадлалтай юм биш үү?

 

-УИХ-ын дарга өргөн барьсан тогтоолыг хуралдах асуудлын жагсаалтад оруулаад хэлэлцэх хугацааг нь тодорхой болгоод явах ёстой байх. Түүнээс биш УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг дур мэдэн хаана гэсэн ойлголт байхгүй юм. Яахав, ийм үйлдлүүд олон удаа гарч байгаа. Үүнийг хөндөж ярих ёстой гэж бодож байна.

 

-Сонгуулийн холимог тогтолцооноос жижиг мажоритар тогтолцоо руу шилжих нь ухралт хийж буй алхам гэж зарим улс төрчид үзэж байна л даа?

 

-Хамгийн гол нь сонгогчид хэд, хэдэн бодитой үндэслэлтэй саналуудыг хэлж байна. Нэгдүгээр үндэслэлийг иргэд “Отгонбаяр гишүүн та Булган аймгаас сонгогдсон. Булганд ирээд бидэнтэй уулзаад санал бодлыг маань сонсоод өөрөө тайлбар өгөөд цаашаа дамжуулах зүйлсээ тэмдэглэж аваад яваад байна. Энэ жагсаалтаар сонгогдсон хүн хэнтэй уулзах юм бэ?. Монголыг тойроод замдаа тааралдсан хүн бүртэй уулзаад явах юм уу. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байна гэдэг заалт хаашаа эргэж байна вэ. Тэр хүн хэнийг төлөөлж байгаа нь тодорхойгүй байна” гэж тайлбарлаж байна. Хоёрдугаар үндэслэлийг хэлэхдээ өөрсдийнх нь амьдралд нөлөөлж байгаа жишээгээр ярьж байна. Иргэд хэлэхдээ “Орон нутгийн сонгуулиар олон нийтийн дэмжлэгийг авч огт сонгогдож чадахгүй байсан хүн жагсаалтаар гишүүн болоод цаашлаад сумын өндөр албан тушаалтан болчихоод бид нарын хувь заяаг шийдээд байна. Өнгөрсөн 25 жилд тасралтгүй нэр дэвшээд, нэг ч сонгогдоогүй хүн намын жагсаалтаар ороод ирчихлээ. Тэгэхээр холимог тогтолцоо нь хэн ч хүлээж авахгүй, яагаад ч сонгогдохгүй хогийн тампангуудын ордог нүх болчихоод байна” гэж байна.  Гуравдугаарт, “Өмнө нь 76 хүн 2 сая хүнд хуваагдаж Монгол орны өнцөг булан бүрт суугаа ард иргэдийн саналыг сонсдог байсан бол одоо 48 хүн 3 сая хүнд хуваагдаж ажиллаж байна. Үлдсэн 28 нь иргэдтэй уулзах шаардлагагүй болчихоод байна” гэж байгаа юм. Тухайлбал, би өмнө нь найман сумаар тойрч ажиллаад хүмүүстэй уулзаж амждаг байсан бол одоо аймгийг бүтэн тойрч 16 сумаар тойрч байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ард түмнээсээ улам холдох нөхцөл үүсч байна. Энэ ярих үндэслэлтэй асуудал мөн үү гэвэл мөн  юм.

 

-Тойргоос сонгогддог байдал МАН-д илүү ашигтай учраас ингэж байна гэж хардах хүмүүс ч байна?

 

-Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж ирснийхээ хувьд нэг зүйлийг тодорхой хэлье. Сонгуулийн аль нэг тогтолцоо нь аль нэг улс төрийн хүчинд илүү ашигтай байна гэсэн ойлголт байдаггүй. Үйл ажиллагаагаа муу явуулж байвал ямар ч тогтолцоотой байсан ялагдана. Олон түмний дэмжлэгийг авч чадахгүй. Харин сайн байвал ялаад л гараад ирнэ.

 

-Бүх нийтийн санал асуулгыг явуулахад их мөнгө орно гэж үзэж байгаа. Харин МАН-ын бүлэг хэдэн төгрөг орно гэж үзэж байгаа юм. Та бүхэнд хийсэн тооцоо, судалгаа байна уу?

 

-Төрийн эрх бүхий дээд байгууллага нь хууль ёсны дагуу байгуулагдсан байгууллага уу мөн үү, биш үү гэдэг эргэлзээгээ нэг мөр шийдэхэд мөнгө зарж болно гэж бодож байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдийнхээ саналыг утсаар аваад Оюутолгойг хөдөлгөхөөр шийдчихлээ гээд байсан биз дээ. Тэгэж явуулж болно шүү дээ. СЕХ нь насанд хүрсэн хүмүүсийнхээ утасны дугаарыг аваад л хийчихэж бас болно.

 

-Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиар гишүүд маргаантай л байна. Тухайлбал, зарим гишүүд “Зарим нам нь том байртай. Зарим нь байргүй. Тэгэхээр улс төрийн намуудын тэгш эрхийг хангаж өгөх ёстой” гэх мэтээр ярьж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхэд намын байрыг ярьж байгаа нь үнэхээр явцуу бөгөөд асуудлыг жижгээр хардаг хүмүүсийн асуудал болно. Өнөөдөр улс төрийн нам гэдгийг ойлгохгүй байгаа хүмүүс тэгэж ярих байх. Улс төр намын байртай байх, үгүй бол чухал асуудал биш. Нам гэдэг бол улс орны хөгжлийн бодлогыг гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж байх ёстой хүчин. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд яаж байна. Хөгжлийн бодлогын тухай хууль хэлэлцэхэд Ардчилсан намаас хоёрхон хүн сууж байна шүү дээ. Ийм улс төрийн нам гэж байх уу. Хамгийн чухал хуулийг хэлэлцээд явж байхад ингэж болохгүй юм. Бидний анхаарах зүйл бол улс орны эрх ашигтай холбоотой бодлогын асуудлаар маргах юм. Түүнээс намын байр биш. Ингэж бодлогоо гаргаад, маргаж мэтгэлцэж чадахгүй байгаагаас болж популистууд идэвхтэй гарч ирээд байна. Учир нь намууд өөрсдөө бодлогоо гаргаж чадах чадвараа алдчихаад байна.

 

-Тавантолгойн асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барих гэж байна. МАН-ын бүлэг уг асуудлаар хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Манай намын бүлэг хэлэлцээгүй байгаа. Тавантолгойн хэлэлцээрийн эцсийн хувилбарыг Засгийн газраас өргөн бариагүй байна. Албан ёсны бичиг баримтыг үзэлгүйгээр хэлэлцэж байдаг хариуцлагагүй улс төрийн хүчин МАН биш.

 

КАЗИНО БАЙГУУЛААД МАШ ИХ МӨНГӨ ОРЖ ИРНЭ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ

 

-Казиногийн хуулиар таны байр суурийг сонссон. Уг хуулийг улам илүү сайжруулах боломжийг та юу гэж харж байгаа вэ?

 

-Манай гишүүд Казино байгуулах цаг нь болсон гэж яриад байна. Мөн эдийн засагт чухал ач холбогдолтой гэж байгаа. Дэлхийн аль ч улсад байдаг л зүйл. Миний хувьд хоёр зүйлийг тодруулж хэлэхийг хүсч байна. Казино байгуулаад маш их мөнгө орж ирнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Мэдээж мөнгө орж ирнэ. Мөрийтэй тоглоом өндөр татвартай байдаг учраас татвар авах нь тодорхой. Тэр утгаараа ашигтай боловч бидний асуудлыг шийдчих мөнгө орж ирнэ гэдэгт итгэхгүй байна. Харин тус хуулийг хоёр, гурван чиглэлээр сайжруулах ёстой. Нэгдүгээрт, Казиног дагаж орж ирдэг сөрөг үзэгдлүүд болох гэмт хэрэг, биеэ үнэлэлт, хар тамхи, мөнгө угаах, хүчирхийлэл зэрэгтэй тэмцэх ажлаа бид тус хуультай уялдуулж, манай хууль хяналтын байгууллагууд тэмцэх чадвартай байгаа эсэхийг заавал харах ёстой. Хоёрдугаарт, манай улсын олон иргэд гадны улс орон руу явж тоглодог нь нууц биш. Тухайн хүмүүс гадныханд мөнгөө өгч байхаар дотооддоо тоглох бололцоог нь хангаж өгөх ёстой. Тиймээс монгол хүнийг оруулахгүй гэдгийг буруу гэж үзэж байна. Донтуулахгүй байх хэмжээний хуулийн хязгаарлалт тавьж өгч болох юм. Гуравдугаарт, тодорхой бүс нутгийг хөгжүүлэх бодлогоор Казиног байгуулах нь зүйтэй болов уу. Улаанбаатарт хүн амын тал нь шавчихаад байна. Тэгэхээр ийм газар биш тодорхой бүс нутгийг хөгжүүлэх бодлогоор байгуулах нь зүйтэй.

 

-1998 онд Казиногийн асуудлаас болж гурван гишүүнээ шоронд хийж байсан түүх бий. Ер нь тэр гурван хүний нэр төрийг цагаатгах ёстой гэж зарим хүмүүс ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Тухайн үед би улс төрд байсангүй. Сонин хэвлэлээс л мэдээлэл харж байлаа. Тухайн үед Казиног дагаж гарч ирэх сөрөг үр дагавартай тэмцэх хууль эрх зүйн чадамж нь муу байсан юм шиг байгаа юм. Чингис зочид буудлын үүдэнд буудалцаан болж байсан түүх ч бий шүү дээ.  Одоогийн хуулиар ч мөн ийм чадамж байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа.  

 

ШҮҮХИЙН ТОГТООЛГҮЙ ХҮНИЙГ БАРЬЖ, ХОРЬДОГ ТОХИОЛДОЛ ХҮРТЭЛ БАЙНА

 

-Өчигдрийн чуулганы хуралдаан дээр хүний эрхтэй холбоотой асуудлаар хүмүүсийн анхаарлыг татсан зүйлийг хэллээ. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

 

-Нэр бүхий гишүүд хүний эрхийн комиссын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар санал оруулсан. Хүний эрх Монголд зөрчигдөж байна уу гэвэл ноцтой зөрчигдөж байна. Ноцтой зөрчигдөж байна гэдгийг өнгөрсөн оны хүний эрхийн 13 дугаар илтгэлээс харж болно. Дөнгөж өчигдөр танилцуулсан 14 дүгээр илтгэлээс ч харагдлаа. Манай УИХ уг асуудалд зохих ёсны анхаарлыг тавихгүй байна.  13 дугаар илтгэлд олон ноцтой асуудал байсан учраас чуулганаар хэлэлцүүлэх ёстой гэсэн шийдвэрийг дэд хорооноос гаргасан. 13 дугаар илтгэл нь 2013 оных. Гэтэл 2013 оны илтгэлээ хэлэлцэж амжаагүй байтал 14 дүгээр илтгэл гарчихлаа шүү дээ.

 

- Хэлэлцэхгүй байгаа шалтгаанаа тайлбарласан уу?

 

-Би түүнийг мэдэхгүй байна. Миний зүгээс хэлэлцэхгүй байгаа шалтгаанаа хэл гэж шаардаад байгаа юм. Хэлэлцэхгүй байгаагийн сөрөг тал нь олон. Тухайлбал, хүний эрхийн илтгэл гаргаад зөвлөмж өгдөг. Тэр зөвлөмжийг нь УИХ-аар хэлэлцээд алийг нь хуулинд тусгах, алийг нь Засгийн газар хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг зааж өгдөг юм. Гэтэл тэр шийдвэрүүд нь гарахгүй байна. Ингэхээр Хүний эрхийн комисс ямар ч зөвлөмж гаргаад нэмэргүй болчихоод байна. Би нэг жишээ хэлье. 2014 оны 12 дугаар сард Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэтэл өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комисст ирсэн гомдлуудтай танилцахад эрүүдэн шүүсэн байх магадлалтай 32 тохиолдол бүртгэгдчихээд байна. Энэ тохиолдлуудад арга хэмжээ аваагүй байна. Энэ нь дандаа мөрдөн байцаагч, прокурортой холбоотой байгаа юм. Тэгэхээр тэдний асуудлыг бүгдийг нь хэлэлцэхгүй болчихоод байна. Би нэг жишээ хэлье. Нэг  хүнийг гэмт хэрэгт сэжиглээд 19 хоног уурын зууханд хорьсон байгаа юм. Уг нь хүнийг хориход шүүхийн тогтоол байх ёстой. Мөн хорих газар нь тусдаа. Гэтэл  уурын зууханд хорьж хэрэг хүлээлгэх гэж оролдсон байна. Тэгээд асуудал үүсэхээр нь хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо тухайн хүнийг сайн дураараа уурын зууханд 19 хоног хоносон байна гэж тайлбарласан байгаа юм. Цаашлаад буу тулгаж хэрэг хүлээлгэсэн тохиолдол байна. “Чамайг гурван давхрын цонхоор шиднэ” гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэсэн гэсэн гомдол ч байгаа юм. Ийм ноцтой зөрчил гараад байхад асуудлаа хэлэлцэж өгөхгүй байна. Ямар үйлдэл нь эрүүдэн шүүх ангилалд ордгоо ч мэдэхгүй хуулийн байгууллагын ажилтан байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр УИХ хэлэлцээд Хүний эрхийн Үндэсний комиссын зөвлөмжийг нь тодорхой болгоод хуулиндаа тусгачихмаар байгаа юм.

 

- Хүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад шоронд хорьдог. Улмаар тухайн хүн эрүүл мэнд, нэр хүндээрээ хохирдог үйлдлүүд их боллоо. Энэ хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл мөн тийм үү?


- Одоо хэлэлцэгдэх гэж буй хуулинд гол яригдаж буй асуудал энэ юм. 2015 онд 2000 хүнийг барьж, хорьсон. Түүний 45 хувийг оргон зугатаах магадлалтай гэдэг үүднээс хориод байсан. Маш олон тохиолдолд хүнийг урьдчилан хорьж залхаан шийтгэж байгаад хэргийг нь үүрүүлэх гэж буй оролдлого бүртгэгдсэн. Онц ноцтой гэмт хэрэг биш бол гадагш явах эрхийг нь хязгаарлахад л болох шүү дээ. Гэтэл тэр ч байтугай 29 хүнийг шүүхийн шийдвэргүй хорьсон байна. Өнөөдөр Хүний эрхийн байгууллагын ажилчид ч 461-р анги руу нь орж ажиллаж чадахгүй байна шүү дээ. Хүний эрхийн байгууллагад долоо хоногт 6-7 өргөдөл ирдэг. Түүнийх нь дагуу шалгахаар очиход оруулдаггүй. Энэ мэт хүний эрхийн зөрчил хэтрээд байна. Хуулийхан хуулийг өөрийнхөө дураар мушгин ашиглаж байна. Харин хуулийг мушгин ашигласан этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Үүнтэй холбоотой нэг жишээ байна. Нэг хүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр эрүү үүсгээд түүнийг нь шалгаад хэрэгсэхгүй болгожээ. Хэрэг нь хэрэгсэхгүй болсоны дараа тухайн хүн хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандахад нь “Чи яасан их заргалддаг юм” гээд дахиад эрүү үүсгээд 11 жилийн ял өгөөд явуулчихсан. Ингэж хүний эрхэнд ноцтой халдаж байгаа учраас үүний араас  явахаас өөр арга байхгүй.

Т.ХУЛАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Ard tumen (103.26.195.14)
    Ard tumen olsoj tsangaj, yadarch zovj, shanalj shantarch, temtsej etsetsdee bux muu yumni zolios bolsoor bn.Tiim l baix yostoi yu ard tumen?
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.14)
    news .mn xudlaa gedgiig olon jil unshij xyanaj bsanii xuvid oilgogdloo.alivaa xevlel medeelliin xeregsel Ard tymnii toloo unench shudargaar medeelliig damjuulna gedeg mortloo olon jiliin tursh tedniigee xuurax ni Yag xenii erx ashigt niitseed bn vee.Media g buruugaar ashiglaxaa ulstorchid mini taslan zogsoo.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Negen xumuun (103.26.195.14)
    ALIVAA BURUU UILDEl BOLON SHIIDEL OORT BOLON BUSDAD GAI TARIDAG JAMTAI.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Temtsegch (103.26.195.14)
    Alivaa yum tsag xygatsaatai
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Temtsegch (103.26.195.14)
    Ovoo doo gants udaa ch gsn zuv yum duugarlaa. Yaduu ard tumen casino bolon tavan tolgoi ene ter nariin yumiig medexgui ni saixan yumda te oligarhuudaa .ixenx ni yaduu boloxoor l ta byxen ingej davarch bn ldaa.Yaax vee yum tsag xygatsaarai
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.31)
    TENEG ARD TUMEEN ENE LUUVIRCHINGAAS HURENGEE NEHDEGGUI YUMUU. HAMAG MUNGIIG CHINE EHNERTEGE NIILJ LUUVIRDCHAAD BAIHAD .YAASAN MALUUD VEE
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Би ану-д ласвегазэст 2 хоносон тэнд тоглохоос гадна цирк,урлагийн тоглолт, кино,спортын арга хэмжээ,эмсийн хурээлэн ,худалдаа ,хоол ундны газар,наран шарлага гээд хуний амрах бухий л боломжийг хангасан газар тэнд хун айх хэрэггуй сайхан амраад алжаалаа тайлах л газар учир монголчууд болохгуй гээд тэнэг гэмээр заалт оруулах гээд бх хэрэггуй дээ тэнэгээ харуулах гэж бгаа биш
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Козинод монголчуудыг орохыг хортглох нь буруу манайхан козино гэхээр л нэг их тусгай ,бузар булай дуурсэн газар гэж ойлгох юм тийм бишээ бид чмнь тэр хатуу соц. Уед ч сумын тевд айлуудад муруйтай зендее тоглодог тэр айлдаа уйлчилгээний менге гээд еглег бн одоо ч зендее л тоглож бна уунийг л албан есоор тодорхой газарт тоглохыг уйл .аж явуулаад гаднийхний менгийг татах л санаа монголчуудыг оруулах л хэрэгтэй
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Лувсан (150.129.141.215)
    Казинод бух хун тоглох боломжоор хангах хэрэгтэй,Яахаараа казиног дагаж сорог юм орж ирдэг юм бз,тийм юм хаана ч байхгуй
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • demberel (84.132.30.120)
    casinodoj uzsen hun yarij baishuu
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • иргэн (212.186.178.178)
    Нэг л асуудал байна, Энэ Макао, Сөүл болон бусад газар мөнгөө аваачиж өгөөд байгаа манай авилгач, баячуудын мөнгийг яаж эх орондоо үлдээх вэ, Нийлээд жилд бараг нэгтэрбум доллар гарч байгаа байх шүү.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Хугацаа луусна даа. (103.26.192.190)
    Сургууль барихад чиний дансанд маш их мөнгө орж ирдэг байсан уу?
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • zi (103.9.91.75)
    UIH darga bol angiin darga l gesen ug sh de adilhan songogdson humuusiim omnoos ooriigoo tom darga geed bodson amitan shiidver gargaad bgaa bol boliulah erh ni gishuuded bgaa ene neg huvtsasnii gol patsaaniig yah ve horon ugtei horjoontoi bas honzontoi argagui yuma bas ch bie jijig iim odoi ingej amidrahaas oor tuund er hun talaas ni avah yum yu ch algaa yadaj bhad nud ni hyalar shuu
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    МАН ч дээ. Өөрсдөдөө ашиггүй юмны төлөө ингэх нам биш л дээ бас
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    буу тулгаж хэрэг хүлээлгэсэн тохиолдол байна - BANAGOL DYYRGIIN MORDON BAICAAGCH MAGNAI GEDEG AXMAD INGEJ BUU TULGAN XEREG XULLELGEDEG
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.241.42)
    Цагдаа прокуроруудад арй ч дээ гэмээр нөхдүүд их шүү. Цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй болчоод байна.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • оч (43.242.241.42)
    зөв. үр дүн л чухал шүү
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    21 цаг 13 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК