зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод болжээ

2015-4-21
0
ЖИРГЭХ

Монгол улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

 

-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ тодорхой харагдах байх?

 

-УИХ-ын чуулганы нээлтээс хойш 2 долоо хоног өнгөрлөө. Тавантолгойн талаарх гэрээний төслүүд бэлэн болсон байгаа. Өмнө нь Засгийн газар УИХ-д зөвхөн танилцуулах бодолтой байсан бол энэ удаа УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. УИХ-аас гэрээнд гарын үсэг зурах даалгаврыг Засгийн газарт өгсөн УИХ-ын  шийдвэрийн төслийг гэрээний төслүүдийн хамт өргөн барихаар бэлтгэв. УИХ-аас гаргах аливаа шийдвэрийн үзэл баримтлал гэгчийг бас бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. Тийм үзэл баримтлалд миний бие болон Хууль зүйн сайд гарын үсэг зурсан байгаа. Тогтоолуудын төслүүдийг мөн бэлтгэсэн байгаа. Өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар шалгаж байгаа. Хуулиар тэдэнд 72 цаг байдаг аж. УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барина. Консорциумд Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгаа бөгөөд эдгээр компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрчид  анхаарал болгоомжтой хандах байх гэж найдаж  байна.

 

-Хамгийн их популизм хийж байгаа зүйл бол Тавантолгойн хувьцаа. Ингэхэд энэ хувьцаа бодит юм уу, улстөрчид иргэдэд таалагдах гэхдээ гаргасан бас нэгэн л хоосон зүйл биш юм уу. Ер нь энэ хувьцаа ямар үнэтэй юм?

 

-1072 хувьцаа сонгогчдын санал авах улс төрийн  зорилготойгоор анх гарсан. 2010 онд байна уу даа УИХ тогтоол гаргаж Эрдэнэс ТТ компанийг хөрөнгийн бирж дээр гаргах, компанийн хувьцааны 20 хувийг бүх ард түмэнд 1072 хувьцаа болгох шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрлөө. Эрдэнэс ТТ компани биржид гарч чадсангүй. Асар их өрөнд орж улс орноо татаж унагах байдалд орлоо. Өртэй компани ногдол ашиг өгнө гэж юу байхэв. Шилний цаанаас чихэр долоолгов гэдэг үг 1072 хувьцааны бодит байдал юм. Таван жилийн өмнөх популизм одоо буцаад моод болж. Моод эргэж ирсэн юм байлгүй дээ. Өөр хоорондоо арилжаалагддаггүй, ногдол ашиг өгдөггүй хоосон бичлэгийг зах зээлийн ухаанаар жинхэнэ хувьцаа болгохын тулд Тавантолгой өр үүсгэдэг биш, ашиг өгдөг байх хэрэгтэй юм. Тавантолгой төслийн үр өгөөжийг ард түмэнд тараахын төлөө нэг их буянтай царайлсан том жижиг популистууд тэмцэлдэж байна. Тараахаасаа өмнө төслийг ашигтай болгохын төлөө тэмцэлд гэж хэлмээр байна.

 

-Энэ гэрээг байгуулснаар манай эдийн засагт ямар үр өгөөж гарах юм. Та үүнийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?

 

-Тавантолгой төсөлд монголчууд бид нэг ч төгрөг зарахгүй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эхнээс нь Монгол улс үр шимийг нь хүртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бүрэн хүчин чадлаа авахад жил бүр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөгийг төсөвт төлнө. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бүр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч болно. 12 мянга хүртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно. Монголын нэр хүнд өснө. Бусад мега төслүүдийн хувьд мөс зүсэгч төсөл юм.Тавантолгой төслийн амжилт бусад төслийг хөдөлгөгч хүч болно.

 

-Таныг УИХ-ын даргын зөвлөх халз мэтгэлцээнд дуудсан. Та яагаад мэтгэлцэхгүй байгаа юм. Уг нь халз мэтгэлцвэл хэн нь зөв ярьж байгаа нь тодорхой харагдах биш үү?

 

-Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүний нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө “их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний  эрх ашгийг өөрийн гэж андуурна. Гансүхийн зорилго нь Тавантолгой төслийг зогсоох, улс төрийн тавцанд “ загвар үзүүлэх” л явдал юм. Хэн хэний хүүхэлдэй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал шүү дээ.

 

-Засгийн газрын хурал дээр урьдчилгааны 200 сая долларын талаар ярьсан уу, юунд үрэх талаар гэчихвэл арай хатуудчих юм болов уу?

 

-Ярьсан ярьсан. Улстөрчид мөнгө тараах сонирхолтой байдаг тул хэрүүл болох байх. Алаагүй баавгайн арьс... гэдэг үг бий. Эхлээд төслөө хамгаалж босгох хэрэгтэй байна.

 

-Гэрээг 70 жилээр байгуулчихлаа гэсэн шүүмжлэл нэлээд байгаа. Энд ойлголтын зөрүү гарсан байх. Харин гэрээг сунгах нөхцөл юу байгаа вэ ?

 

-Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хугацаа 30 жил байгаа. Тодорхой нөхцөлүүдийг биелүүлсний дараа Засгийн газар зөвшөөрвөл сунгах бололцоотой хийгдсэн. Тавантолгойн орд 100 хувь Монголын өмч бөгөөд тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс ТТ компанид байх юм. Хөрөнгө оруулагчид мөнгөө оруулаад ажиллаж байх хугацаанд Засгийн газар Та өөрсдийнхөө лицензийн хугацааг сунгаж байна вэ биз дээ гэж асуух нь зүйн хэрэг. Бид ЭТТ дээрх лицензээ 20 20 жилээр сунганаа гэж бичснийг Тавантолгойн гэрээ 30 жилээр дээр нь 20 20 жилээр нийт 70 жил байх гээд буруу ойлгож дээ. УИХ-ын даргын зөвлөхийн даргадаа бэлдэж өгсөн шипи нь энэ.

 

-Яагаад гаднын зөвлөх аваагүй юм бэ. Ийм чухал гэрээ, том төсөл хийж байж гаднын зөвлөх авсангүй гэсэн шүүмжлэл нэлээд гарсан.

 

- Би анхаасаа гадны зөвлөх авахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Монголын эрх ашгийг монгол хүн л хамгаална. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, манай төрийн  болон төрийн өмчит компаниудын хуульчид ажилласан. Манайд чадалтай залуус байнаа байна. Энэ бол миний хамгийн таатай олзуурхал. Дээр нь Монголын хуулийг хэн ч зөрчихийг хүсддэггүй юм. Хийх хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахгүй байхын тулд хөрөнгө оруулагч хууль зөрчихгүй. Банк хууль зөрчсөн өчүүхэн үйлдэл байвал мөнгө өгөхгүй. Мөнгө босгох үүрэг нь Засгийн газарт бус, хөрөнгө оруулагчдын талд байсан тул тэд нэр хүндттэй компаниудыг ажиллуулсан. Сонирхлын ямар ч зөрчил байхгүй. Цаашдаа монголчууд гадныхныг царай алдахгүй хийчих боломжоо улам л нэмэх хэрэгтэй.

 

-Гэрээг батлахгүй бол энэ оны сүүлийн хагаст эдийн засаг том уналтад орно гэж та бичсэн байсан. Энэ нь шантааж, айлгах арга гэхээс илүү том төслийг баталбал үүнийг сэргийлэх вакцин болно гэсэн утгаар хэлсэн гэж би харж байгаа.

 

-Монголын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хэрхэн хийгдэж байгааг харж сонсож байгаа. Эдийн засаг агшсаар байна. Үлээсэн шаар шиг гэнэт хагарчихгүй ч агшаад л байна. Энэ оны хагасаас хойш хүн бүр өөрийн бие дээр эрс мэдэрч эхлэнэ гэж байгаа. Энэ бол Тавантолгой төсөл хэрхэн шийдвэрлэхтэй холбоогүй болох үзэгдэл. Харин Тавантолгой төсөл Монголын эдийн засгийн уналтыг зөөлөн газардуулж, ирээдүйд өсөлт бий болгох учиртай харагдаж байгаа. Миний энэ үгийг ой санамжиндаа хийчихэд илүүдэхгүй гэж бодож байна.

 

-Танай танхим энэ төсөл дээр нэгдсэн нэг амтай байж чадаж байгаа юу, өмнөх Засгийн газрын хурлын үеэр лав Пүрэвсүрэн сайд, Дорлигжав сайд, хоёр Эрдэнэбат сайд эсрэг байр суурьтай байсан гэж сонссон.

 

-Засгийн газар дээр зөрөлдөөд байсан юм байхгүй. УИХ-ын даргын араншин нэг зүйлээрээ сайн үр дагавартай байлаа. Яамдын “сонор сэрэмж” дээшилж асуудлаа арай нягт нямбай дахин шалгахад тус болсон. Бяцхан цаг илүү үрсэн. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим үйл хэрэг болсон гэж бодож байна.

 

-УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн бол байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа. Төслийг энэ чигээр нь явуулах боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Бас УИХ-аар заавал хэлэлцүүлнэ гэсээр татаж авахаар болсон. Энэ төсөл УИХ дээр уначихгүй байгаа даа.

 

-УИХ-ын дарга бөөс, хуурсийг нь түүгээгүй буруу төсөл дээр тулгуурласан юм чинь “энэ чигээр нь явуулах боломжгүй” л гэж хэлнэ шүү дээ. Түүний буруу гэхээсээ буруу мэдээллээр санаатай төөрөлдүүлж буй зөвлөхийн аппаратыг нь буруутгах хэрэгтэй. УИХ “нүүрийг нь угаах гээд нүдийг нь сохлов” гээч битгий болоосой доо. Санаа зовж байгааг хуваалцаж байна.

Н.ОНОНТУУЛ

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (103.229.121.3)
    Энхсайхан Монголд ашиггүй гэрээ хийх гээд улайраад байгаагийн учир юу вэ. .. Гансүхтэй мэтгэлцээнд орохоос айсан. Гэмт хүн гэлбэлзэнээ гэж.
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • TTTT (112.72.13.103)
    ТТТТ = Таван Толгой Тамын Тогоо , энэ янзаараа бол Монголд бүтэх юм гэж юу ч байхгүй ээ, юм хийх гэсэн хүнээ ингээд л хөлнөөс нь , гарнаас нь , чангааж болох бүх л юмнаас нь чангаасаар байгаад тогооныхоо ёроол руу унагаад байхаар яаж ажил нь бүтэх юмбэ , Мөнх хөх тэнгэр гэдэг шигээ мөнхөд ингэж мулгуутаж, мунгинаж, ядуурч, бачуурч явах тавилантай юм байлгүй дээ Монголчууд бид ...
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.213)
    Tiim l yum bol yagaad metgeltseenees zugtaagaad bga yum
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    ерөнхий ссайд байсан болохоор бодит байдлыг урьдчилан хараад байгаа юм биш үү зарим зүйл дээр бие биедээ итгэл үзүүлж цаг алдмааргүй л байх юм даа
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • erhem (103.10.22.86)
    ard irged eh ornihoo baigaliin baylagaas huvi ezemshih ni populizm bish harin ch shudraga hereg ushuu ch iluu huvi ezemshih estoi yum bidend uvlugdun irsen bidnii huvi tohiol yum. tuunees tur erh medel deer suusan ulsiin huviin umch duraaraa durgidag ed bish yum. enhsaihan seruun zuudleed bna daa
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Tushig (103.229.123.130)
    Populizm bus ta bantagnuulahaa bolih heregtei l bhgui yu,,, ta shudarga, zuv yum hiij bgaa bol gereegee ard tumendee hamaatai hesgiig ni ch bolov yarij tailbarlaj boloh l blaa shuu dee,,, ehleed ta uuruu neelttei tungalag boloh hereg bna!
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.72.245.152)
    enhsaihan balai bolioosoi . yu ch medehgui bj. eh ornoo hudaldaj bgaa yum bish uu. mod shiitgel ni oort chn ergeed irne shuu.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Тамын тогооны үлгэр гэж энэ дээв Энэ байдлаар Монголын ард түмний амьдрал хэзээ ч сайжрахгүй. харин эрх мэдэлтнүүд хагартлаа баяжсан хэвээр байх нь дээ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    21 цаг 31 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК