Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн 6 тэрбумын төсөлд Рио Тинтогийн захирлын 9 настай охин “тусалжээ”

2015-5-22
0
ЖИРГЭХ

        Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийг үргэжлүүлэх болсон тухай олон улсын бараг бүхий л хэвлэлүүд мэдээлж байна. Энэ дундаа “Australian financial times” сайтад гарсан сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэе.

 

        Сонин санагдаж магадгүй ч 9 настай охин Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүсэлт тавьсан нь Рио Тинтогийн 6 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн төсөлд эргэх цэг тавьж, нааштайгаар шийдвэрлэгдэхэд ногоон гэрэл асаажээ.

 

Рио Тинтогийн Зэс, нүүрсний захирал Жан Себастьян Жакийн охин Одри Жак Ч.Сайханбилэгээс газарзүйн хичээлээр Монголын тухай бэлдсэн даалгавар дээрээ гарын үсэг зурахыг хүсчээ. Энэ явдал өнгөрсөн 10-р сард Жан Себастьян Жакийн Холланд парк дахь гэрт нь болжээ.

 

Жан Себастьян Жактай гал тогооных нь ширээний ард 5 өдрийн турш эрчимтэй хэлэлцээ хийж байснаа Ч.Сайханбилэг түр завсарлаж охины хүсэлтийг биелүүлсэн байна. Цагаа олсон Одри Жак охины хүсэлт хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн адармаатай хэлэлцээний уур амьсгалыг зөөллөн Засгийн газар, корпораци хоёрын харилцаанд сайн санааны үрийг суулгасан аж.

 

Янз бүрийн бүлэглэлүүд Оюутолгойгоос дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 30 хувийг гаргах илүү ашигтай шинэчилсэн гэрээ байгуулах ёстой гэсэн хүчтэй дарамт шахалтын улмаас Монголын тал 2012 оноос эхлэн Рио Тинтотой илүү хатуу байр суурьнаас харилцах болсон юм.

 

Гэвч хамтач бус тэр харилцаа бүтэлгүйтсэн. Ингэснээр дэлхийн уул уурхайн аварга том корпорац Хятадын хилээс 80 км зайд орших дэлхийн томоохон зэс, алтны орд газар болох Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтаа шууд зогсооход хүрчээ.

 

Тус орд газрын зэс, алтны нөөцийн 80 орчим хувийг агуулдаг гүний уурхайг зогсоосон нь ноцтой үр дагавар авчирчээ. Монголын эвлэршгүй байр суурьд өгсөн Рио Тинтогийн хатуухан хариу тус улс гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн ханддагийг дэлхий нийтэд анхааруулсан мессеж болсон юм.

 

Аль аль талаас нааштай алхам хийгээгүй хүндхэн хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар Хятадаас гадаад валютын төлбөр авч төсвөө санхүүжүүлж байв. Хятад 500 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлж өгчээ. Дараа нь энэ тоо хоёр тэрбум ам.долларт хүрсэн юм.

 

Оюутолгойн бүтээгдэхүүний 95 орчим хувийг Хятад худалдан авдаг тул уг төслийг үргэжлүүлэхийг сонирхох нь “хууль ёсны” хэрэг юм. Төсөл гацаанд орсон нь тус уурхайн төслийг анхлан санаачилсан Канадын бизнесмэн Роберт Фридландын бий болгосон бодит бус хүлээлттэй ямар нэг хэмжээгээр холбоотой аж.

 

Саяхан томилогдсон Ч.Сайханбилэг Оюутолгой нь тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын лакмусын цас, гол шалгуур болохыг сайн ойлгож байв. Тэрээр мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, “Монгол Улс бизнест эргэж хөл тавилаа” гэсэнд гайхах зүйлгүй юм.

 

Вашингтоны Жоржтауны их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын улс төрийн сэргэлэн залуу төлөөлөл болсон Ч.Сайханбилэг Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куаныг биширдэг.

 

Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том компани болох “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Эрдэнийн гаргасан Оюутолгойгоос ойрын 25 жилд орж ирэхээр тооцож буй 50 орчим тэрбум ам.долларыг Сингапурын Темасек Холдингтой адил үндэсний баялгийн санд хуримтлуулах саналыг бүрэн дэмждэг аж.

 

Энэ ярианууд Жан Себастьян Жакийн гэрт Оюутолгойн төслийг урагшлуулах шинэ чиглэл гарах үед өрнөсөн байна. Энэ үеэр хоёр тал хэлэлцээ хийх багийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт хийхээр тохиролцжээ.

 

Лондоны дараагийн хэлэлцээр арванхоёрдугаар сард Монголын нийслэл Улаанбаатарт үргэлжилсэн байна. Жан Себастьян Жак хэлэхдээ, “Ч.Сайханбилэгийн албан өрөөнд болсон тэрхүү хэлэлцээгээр ашиг хуваарилалт, хувь хэмжээний талаар ихэвчлэн ярилцсан” гэсэн юм.

 

Хэлэлцээний турш Жан Себастьян Жакт 2010 оноос “Рио Тинто”-той холбогдох болсон А.Амаржаргал тусалсан байна. Тэрээр “Рио Тинто”-д орохоосоо өмнө Шотландын Дандийгийн их сургуулийг уул уурхайн хууль эрх зүйгээр төгсч арилжааны хуульчаар ажиллаж байжээ.

 

Мягмар гарагт үзэглэгдсэн гэрээ нь 2009 онд зурагдсан хөрөнгө оруулалтын анхны гэрээтэй төстэй аж. Дараагийн алхам бол энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийг босгох, гүйцэтгэлийн судалгааг гаргах ажилд банкуудыг татаж 4 тэрбум ам.долларыг олох явдал юм.

 

Оюутолгойн гүнийн уурхайг өргөтгөх тухай гэрээ байгуулсан нь тус улс гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлэн Япон, Өмнөд Солонгос, Австрали, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх тал дээр хэлэлцээ хийсний дараа биелэлээ оллоо.

Г.Үжин

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
Гайанагийн эрэг орчимд болсон гатлага онгоцны ослоос 27 хүний цогцос олдоод байна
АНУ-Ираны харилцаа улам хурцдаж, дайны гал дахин бадамлав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • zochin (112.72.11.104)
    Bayartsogt tolgoigvi Saihanbalaigaar togloj Mongolig svirvvllee ene 2.g honoggvi zailuulj mongoloo avariya !!!!!!!!!!!!!!!
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • zochin (112.72.11.104)
    Bayartsogt tolgoigvi Saihanbalaigaar togloj Mongolig svirvvllee ene 2.g honoggvi zailuulj mongoloo avariya !!!!!!!!!!!!!!!
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.157)
    Улс эх орны тухай яриа айлд болдог гэж юу гэсэн үг вэ. Бусдаас хараат байж шийдэх атал хундага аяга хоолоор шийддэг болж. Эрт цагт арван лангийн юмбүүнд алгаа тосдог байсан бол одоо цагт аяга хоолонд улсаа өгдөг болжээ. Энэ бүхнийг харсан тэнгэр байгаа даа
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.22.96)
    Manai 5 nastai huuhed erdenes tavan tolgoin talaar neg aytaihan yum bichchij Saihnaa neg gariin useg zurna baigaa ailiin huuhdiig bitgii alag uzeerei dee
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочинф (202.70.46.201)
    Хэлэлцээр хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Тэр дундаа ар тал нь ийм хэврэг ийм эв нэгдэлгүй ийм хэт эрх чөлөөтэй ийм хийрхэгч нараар дүүрэн түшицтэй хүн яг үнэндээ тэнэг зориг гаргаж л тэр хэлэлцээрт орно л доо. Ийм тохиолдолд хэлэлцээрийн үр дүн ямар байх нь бүүр дараагийн асуудал. Хамгийн гол нь хэлэлцээрт хэнийгээ явуулах ,явуулсан хүнийхээ ар талд бид нэгэн цул болж зогсож чаддаг байх хэрэгтэй байлаа. Гэтэл тийм байж чадаагүй.
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Jak (27.123.214.124)
    Uuriinhuu tuluu bish eh orniihoo tuluu nvvree sharj yavaad irjee.bayar hvrgii mongol Hvv mini.amjilt
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • уурласан зочин (180.149.78.23)
    энэ одоо юу болоод байнаа. гадаад баяны гал тогоонд Монгорлыг минь зарчихаж. арай ч дээ. ардчилагчидаа? баярцогт унтлагынх нь өрөөнд хэнтэй байсан бэ?????
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      odgereltei kk
      2015 оны 05 сарын 23
    • Зочин
      Neg buriad ohintoi l biz
      2015 оны 05 сарын 23
  • bi (205.201.255.5)
    u ve ??????????
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.128)
    Unen teneg yumaa bayartsogtiin uruusun duhui.saihanbalaig magtaad bga humuus bugd umhii novshiin hul garuud
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Hi (125.197.115.22)
    Orood garch bolno. Zasgiin gazriin hereg erhleh gazriin darga ailiin gal zuuhnii uruund 5 honog yugaa hiisiinvee? arai denduu yumaa. erguu hulhi vee!!!
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Охин ч яахав сэргэлэн хүүхэд байна.Харин Монголоос ирсэн зочин нь Ерөнхий сайд байгаагүй байсансан бол энэ мэдээ хэнд ч хэрэггүй болж,сонин хэвлэлээр гарахгүй байж,тээ??
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    ичихгүй энэ доор комм?нт бичиж байгаа гарууд оюутолгойд анкет бөглөж байгаа даа хаха
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    бизнесийг амжилттай болгохын тул хоол идэх архи уух хонож өнжих зүйл проблем биш шүү. Гол нь эцсийн үр дүн ш дээ. Энэ хү улсынхаа төлөө зөв бизнес менежмент ашигласан байна. Амжилт залуу минь.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    АЙЛД ХООЛЫГ ИДЭЖ БАЙГАА ХҮН САЙХАН ЗАГНААД Л ХАМАГ ГУЙСАН ЮМЫГ НЬ ЗӨВШӨӨРЧ Л ТААРАХ БАЙХ ДАА. ЯДАХДАА ОРООД ГАРААГҮЙ, 5 ХОНОХООР ЧИНЬ ЦАРАЙ АЛДАЖ Л ТААРАА ДАА. МАНАЙ УЛС ЯДАХДАА САЙДУУДАА АЙЛД ХОНУУЛАХГҮЙ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЧИХЭЭД ГЭРЭЭ МЭРЭЭГ НЬ ХИЙЛГЭЖ БАЙМААР ЮМ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.124)
    яасан ч хэцүү орчуулгатай юм бэ дээ. марк твений минь махыг нь идэж дээ гэдэг шиг л юм бичих юм даа. найруулгынхаа чанарт анхаараач дээ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Saihanbilegiin zaluuchuud tuunii esreg medeenuudiin dor iim setgedel bichdeg bolson genlee. tednii neg bizdee huurhii
      2015 оны 05 сарын 22
  • Зочин (180.149.78.22)
    ард түмэнд хүртээлгүй ардчилсан намд хоолтой гэрээ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.137)
    АЙЛД ХООЛЫГ ИДЭЖ БАЙГАА ХҮН САЙХАН ЗАГНААД Л ХАМАГ ГУЙСАН ЮМЫГ НЬ ЗӨВШӨӨРЧ Л ТААРАХ БАЙХ ДАА. ЯДАХДАА ОРООД ГАРААГҮЙ, 5 ХОНОХООР ЧИНЬ ЦАРАЙ АЛДАЖ Л ТААРАА ДАА. МАНАЙ УЛС ЯДАХДАА САЙДУУДАА АЙЛД ХОНУУЛАХГҮЙ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЧИХЭЭД ГЭРЭЭ МЭРЭЭГ НЬ ХИЙЛГЭЖ БАЙМААР ЮМ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    за улс орны хувь заяа шийдвэрлэх томоохон асуудлыг айлын гэрт хоол идээд, хүүхдэд нь гарын үсэг зурж өгч байгаад шийдчихдэг айн. сайханбилэг сайхангар юм даа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    за улс орны хувь заяа шийдвэрлэх томоохон асуудлыг айлын гэрт хоол идээд, хүүхдэд нь гарын үсэг зурж өгч байгаад шийдчихдэг айн. сайханбилэг сайхангар юм даа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    за за улс орны хувь заяа шийдвэрлэх томоохон асуудлыг айлын гэрт хоол идээд, хүүхдэд нь гарын үсэг зурж өгч байгаад шийдчихдэг айн. сайханбилэг сайхангар юм даа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.137)
    ГАДААДЫНХНААР Л ЗӨВЛҮҮЛЖ БАЙДАЛ ХҮҮХЭД БАЙСАН Ч ХАМААГҮЙ БОЛЖЭЭ. БАЯЛАГИЙН ЭЗЭН 10 НАСТАЙ МОНГОЛ ХҮҮ Ч МАНАЙ УЛС ТӨРЧИД ШИГ ЭХ ОРОН, ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН ГЭРЭЭ ХИЙХГҮЙ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.226)
    Бүхэл бүтэн улс орны ажлыг яахаараа айлын гал тогоонд сууж хийдгийн бол! Энэ төрийн өндөрлөгт ажиллаж байгаа хүмүүст ёс зүй гэж зүйлийг мэддэг, мэдэхийг хүсдэг хүн хэр олон байдаг бол?
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (103.26.193.50)
    Монголын өр нэмэгдлээ, баярлаад байх зүйл биш ээ, маш муу байна
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • ӨВГӨН ХУУЛЬЧ (122.201.24.25)
    Засгийн газар хийдэг ажлаа энгийн байдлаар маш зөв хийсэн байна.Харааж загнаад байгаа нөхдүүд өөрсдөө юуч мэдэхгүй тэнэгтдэг хүмүүс байгаа даа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.22.133)
    Рио Тинтогийн захирлын охины гэрийн даалгаварыг хийх нь өнөөгийн болоод ирээдүйн Монголын сая сая хүүхдийн идэх хоол амьдрах эх орноос илүү үнэ цэнтэй байсан байхнээ монгол гэдэг үндэстний хувь заяанаасаа үнэ цэнтэй байсан байх нь ийм жижигхэн эрх ашигтай ийм жижигхэн юманд сэтгэл нь зөөлөрч улс орноо юутай хүүтэй нь тавиад өгчихдөг засгийн тэргүүн байх ч гэж дээ.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • haha (210.137.153.113)
    Uu zaza uvur turiidee ortson baisiim bna l daa. Gert ni ochij hool ideel. Ulstsun baisiin bna l daa. Hereg erhleh gazriin dargiin tsalin ni amidrald ni hurehgui.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.4)
    ийм тэнэг мал шиг байдаг аа ийм тэнэг мал шиг ерөнхи САЙД БАС БАЙДАГ АА
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    1 цаг 38 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    3 цаг 26 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    3 цаг 38 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    4 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    4 цаг 14 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    4 цаг 46 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    5 цаг 18 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    5 цаг 24 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    5 цаг 37 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    5 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 4 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    6 цаг 13 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 34 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    6 цаг 39 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    6 цаг 57 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    7 цаг 34 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    7 цаг 55 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    7 цаг 59 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    8 цаг 1 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК