Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МИ-8 нисдэг тэргийн осолд орсон 4 албан хаагч эмнэлгээс гарчээ

2015-12-30
0
ЖИРГЭХ

        Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиосон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан харамсалтай явдал учирсан. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсээр байна. Болсон үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амиа алдсан алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд салбарын зүгээс ар гэрийхэнд нь тусалж дэмжих ажлын хэсэг байгуулж, осолдсон цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн юм.  Харин тэрээр өнөөдөр өөрийн биеэр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчдыг эргэж, эмчлэгч эмч нараас нь биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар асууж тодруулсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт болон тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан байлцав.

 

Ц.Цолмон сайд өвчтнүүдтэй уулзахдаа "Та бүхэн нэрэлхэж эмээлгүй өвчин зориураа хэлж байгаарай. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Цаашид ч авч ажиллана. Хамгийн гол сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байх ёстой. Эмчилгээ хийлгэж байхад эерэг бодол чухал шүү. Албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бид ямар ч үед анхаарч ажиллана" хэмээгээд эмчлэгч эмч нараас ямар, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг асууж тодруулсан. Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар "Осолд өртсөн цэргийн алба хаагчдад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн алба хаагч байхгүй. Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна" гэв. Энэ үеэр Ц.Цолмон сайд "Ослын эмгэг нь хэсэг цаг хугацааны дараа илрэх тохиолдол байдаг. Энэ эрсдлээ тооцож аль болох урьдын адил эрүүл саруул залуус болгохын төлөө манай цэргийн эмнэлгийнхэн хичээж ажиллаарай. Гэхдээ бид эмчилж чадна гээд өөр эмчилгээ шаардлагатай байгаа хүнд эрсдэл учруулах вий. Манай улсад байгаа бусад үндсэн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол даруйхан мэдэгдэх ёстой" гэсэн юм. Эмчилгээний талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Өвчтнүүдийн биеийн байдал ямар байгаа бол. Энэ талын мэдээлэл өгөөч?

 

-Энэ сарын 23-нд ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт ирсэн. Бид яаралтай бүх арга хэмжээг авч ажилласан. Нийтдээ 4 цэргийн алба хаагч хагалгаанд орсон байгаа. Үлдсэн 6 алба хаагчийн хувьд  зөөлөн эдийн гэмтэлтэй, хагалгаанд орох шаардлагагүй юм. Эмчилгээний байдлаас хамаараад 4 цэргийн алба хаагчийн бие байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн нэг ч алба хаагч байхгүй.

 

-Танай эмнэлгийн зүгээс шаардагдах эмчилгээ, сувилгаанд хэрхэн анхаарч ажиллаж байна?

 

-Бид бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх эмчилгээ, эм тариаг өөрсдийн нөөцөөр хангаж байгаа. Түүнээс гадна БХЯ, ЗХЖШ-аас шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн эмч нар харилцаатай байна. Ялангуяа, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нараас зөвөлгөө авч, шаардлагатай үед хагалгаанд хамтран оролцож байгаа" гэсэн юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • азаа (82.145.223.56)
    үнхээр сургалтын нислэг байсан юмуу даа хороон дарга нь барж явах шаардлага байсан юм уу дарга даргаа хийгээд явахгуй юугаа хийж барьж явсан юм болдоо
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.49)
    Saxal Byambajav, Dashdeleg, Dashaaxuu narin gai ni garch exelj baigaa ni ene.
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    Hamgiin novshiin Batlan hamgaalahin said, ami nasand zanalhiileh auylgui, nerelhehgui uvchirch zoviuraa heleerei gej tenegtsen bn!!!! army-g baga doromjlooroi
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • М (202.9.40.244)
    УДАХГҮЙ ӨМДӨНДӨӨ БААЧЛАА АРИЛЬГААТАХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛНО
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • М (202.9.40.244)
    ОДОО ХААНА ХАЛЬТАРЧ УНААД ХӨЛӨӨ ХУГАЛАХ БОЛ АРЧААГҮЙ ХООЛНЫ САВНУУД
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    1 цаг 4 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    1 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    2 цаг 13 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    2 цаг 16 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    2 цаг 38 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    2 цаг 57 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    3 цаг 7 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    4 цаг 5 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    4 цаг 19 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    5 цаг 10 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    5 цаг 11 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    5 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    5 цаг 43 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    5 цаг 54 мин
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    6 цаг 13 мин
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    22 цаг 6 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    22 цаг 46 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК