
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "COP17 бага хурлын өмнө тайлан гарсан. Монгол Улсын нийт газар нутгийн 81,9 хувь нь цөлжилтэд ямар нэг байдлаар өртөж эхэлсэн байна. 0,9 хувь нь нэн хүчтэй нэрвэгдэж эхэлсэн байна. Жил ирэх тусам цөлжилт, газрын доройтол нэмэгдэж байна. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ тал дээр анхаарахгүй бол оройтох нь гэдэг дохио сануулга энэ тайлангаар илэрч гарч байна. Тавхан хоногийн дараа COP17 бага хурал эхлэх гэж байна. 95 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.















































Сэтгэгдэл (1)