Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хобби: Олны танил хүмүүсийн онцлох цуглуулга

2016-9-10
0
ЖИРГЭХ

Олны танил хүмүүс  өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.

 


Төмөр хүлэг сонирхогчид

 

Дуучин Д.Болд
 
Дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний олон цуглуулгатай болж чадсан.



 Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга

 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын цуглуулгад 650 мянган долларын үнэтэй машинаас өгсүүлээд олон машин байдаг гэх. Тиймдээ ч түүний машины цуглуулга нийтдээ 3 сая долларын үнэ өлхөн хүрнэ гэж тооцжээ. Х.Баттулгын машины цуглуулгыг “Хаммер лимузинг” болоод Английн “Rolls Royce Motor Cars Ltd” компанийн  “Rolls Royce ” машинууд чимдэг. Угаас бизнес ухаан сайтай тэрээр “Хаммер лимүзинг” машинаа өдрийн 1000 ам.доллараар түрээслүүлдэг аж. Харин гадны хөрөнгө оруулагч бизнесийн түншүүдийнхээ итгэлийг хүлээх, бэл бэнчингээ харуулахыг хүссэн бизнесменүүд Баттулга гишүүний лимузингийн түрээсэнд гар татдаггүй бөгөөд Монголд ганцхан  ширхэг байдаг энэ машиныг ихэвчлэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр харж болно.



УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан


 Тэрбээр Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан гэдэг.  Энэ дотроос хамгийн сайн нь түүний одоогийн унаж байгаа “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш учир тэрбээр бартаат замд “Chivrolettahoe” гэж америк тэрэг хөлөглөдөг аж.



Хуучны эдлэлд нүд унагадаг эрхмүүд

 

Дуучин Ч.Бат-Эрдэнэ


Нийтийн дуучид дотроо шаггүй сэргэлэнд тооцогдож ард түмнээсээ “Эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй” гэх элгэмсүү алдрыг хүртсэн гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой эр. Түүний хобби нь хуучин эдлэл цуглуулах бөгөөд чамгvй арвин аж. Дуучин Ч.Бат-Эрдэнийн цуглуулгаас хамгийн үнэтэйд тооцогддог нь цагаан алтаар хийсэн хуучны халбага гэнэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр би хуучны ховор эдлэл олонтой” хэмээн бахархан ярих дуртай түүний бас нэгэн хобби нь өөрийнх нь тухай сайн, муугаар бичсэн сонины хайчилбар цуглуулах. Энэ цуглуулгад буй хайчилбаруудаас дуучин залууг муугаар бичсэн хайчилбар илүү их байдаг гэнэ.



Жүжигчин Г.Алтаншагай


Түүний хувьд сонирхдог зүйл гэвэл монгол эд хэрэглэлүүд . Түүнд хулсан ташуурууд  мөн кинондоо  хэрэглэж байсан  суран ташуур, ааваас нь өв дамжсан хөөрөг, эмээл хазаар, чөдөр, зодог шуудаг гэх мэт эр хүний эд хавийг гайхуулсан тийм сайхан зүйлсүүд цуглуулганд  нь байдаг байна.


Дуучин Л.Банзрагч


Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч Увс нутгийн хүү. Тэрбээр мөнгөн аяга, бөгж, эмээлийн мөнгөн даруулга, хазаар цуглуулах хоббитой аж.  Цуглуулгад нь байгаа  хамгийн олон зүйл нь мөнгөн аяга гэнэ. Дуучин залууг энд тэнд тоглолтоор явахад үзэгч, сонсогчид нь хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж мөнгөн аяга хадаг сүүтэй хамт барьдаг болохоор ийн богино хугацаанд цуглуулга нь арвижсан.



УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр


УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр үнэтэй, бас чамин цуглуулгаараа алдартай. Түүнд Монголын хамгийн үнэтэй уран зургууд, эртний хятадын уран бүтээлчдийн ховор нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг. Эрхэм гишүүн өөрийнхөө уран зурагт зориулан хагас тэрбум төгрөгөөр хоёр давхар байшин худалдан авсан.



Гоёл чимэглэлд "донтогчид"

 

Дуучин С.Сэрчмаа
Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг
 Нийтийн дуучид дотроо чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг аль болох онцгой содон ээмэг зүүлтээр гоёх дуртай аж. Ээж болсноосоо хойш улам бүр эмэгтэйлэг болсон Г.Эрдэнэтунгалагт шинэ имиж нь донжтой нь аргагүй зохиж дур булаам харагдуулж байгаа. Гоёмсог чамин ээмэг зүүсгэл сонжиж явдаг түүний цуглуулга нэлээд арвижсан нь ч учиртай. Өмссөн хувцас болгондоо тохируулж гоёл зүүсгэлээ сонгодог бөгөөд үүнийгээ ч юу юунаас илүү чухалчилдаг аж. Түүний цуглуулгад алт, монет, үнэт чулуун зүүсгэлээс гадна чөлөөт стилийн хувцсанд зохицсон гархинууд гээд олон зүйл бий.



“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ


Хамтлагийнхныгаа бодвол "shopping" бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.



Б.Баатархүүгийн хобби


Хошин урлагийнхан дундаа хамгийн “загварлаг” залууд тооцогддог жүжигчин Б.Баатархүү эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг гэдэгтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цагаар гоёхдоо дуртай байдаг ажээ. Жүжигчин болохоосоо өмнө тогооч байсан хэмээн хошигнодог түүний өөр нэг хобби нь хоол хийх бөгөөд хамгийн сайн хийж чаддаг, гарын хоол нь банштай цай гэсэн шүү.

 

 Дуучин Батсүх

 

Завханы гавьяат Батсүх  сайн чанарын хувцас, хөөрөг хоёрт үнэ хайрладаггүй. Түүний  гэрт нийтдээ 20 гаруй хөөрөг байдаг гэнэ. Хамгийн сүүлд нил ягаан болор хөөрөг  авч цуглуулгадаа нэмэрлэсэн эрхэм гавьяат  бөгж, бугуйвч, бугуйн цаганд  ч бас нугасгүй дуртай гэсэн. Хаа явсан газраасаа байнга бугуйн цаг худалдан авдаг гэнэ.



Зоосны цуглуулгатай эрхмүүд



   Аглуу_Зиндаа.мнАглуу буюу Л.Баттулга
“Х-Түц” продакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулга эртний зоос цуглуулах дуртай. Түүний цуглуулгыг одоогийн ханшаар тооцвол нэг автомашин өлхөн авчихаар хэмжээний аж. Жүжигчин Аглуу багаасаа аавтайгаа хамт Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний болон янз бүрийн мөнгө цуглуулдаг байжээ. Тэрбээр ажлаар гадаадад явах бүртээ зоос авч цуглуулгаа арвижуулдаг гэнэ. Мөн түүний найз нөхөд нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар байнга л мөнгөн зоос бэлэглэдэг аж.


 “Ажнай ” Д.Бат-Эрдэнэ


Нүүрсний магнат гэгдэх “Ажнай” Бат-Эрдэнэ сүүлийн үед зоосны цуглуулга худалдаж авах хоббитой болсон гэнэ. Тэрбээр саяхан 3.2 сая ам.доллараар зоосны цуглуулга худалдаж авсан байна. Өөрийнхөө хүссэн зүйлд гар татдаггүй энэ эр зоосных нь цуглуулгын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа хэмээн бардамнан ярих дуртай гэнэ.



Ном, сэтгүүл, Сиди



 “Камертон”-ы А.Мэнд-Амар


“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгүй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Харин нас биед хүрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас  хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүрмөсөн мартана гэж юу байхав.



Дуучин ВХ


Дуучин залуу маань шүлэг зохиохоос гадна гадаадын алдартай хамтлаг, дуучдын цомог, DVD цуглуулах дуртай гэнэ. Түүний цуглуулгад өдгөө 60 гаруй цомог, 40-өөд DVD байдаг. Уран бүтээлчид шинэ цомог DVD-гээ бие биедээ дурсгадаг эрхэм харилцаатай болохоор ВХ-ийн цуглуулга өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бололтой.



Найруулагч Н.Наранбаатар


Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж түүнээсээ "кайф" авдаг  аж.  Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг. Жүжигчин маань нэрт дуучин Селин Дионыг шvтдэг учир түүний сиди ч олон байдаг гэнэ шүү.



 “Харсарнай”-гийн С.Амараа


Монголын реп-техногийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах багаасаа ном цуглуулдаг байсан гэдэг. Тэрбээр  бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд их хаад, дайчин баатруудын тухай ном уншсаар байгаад тэр нь бүр зүрх сэтгэлд шингэчихсэн тухай өдгөө ч ярих дуртай юм билээ.



“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал


Тэрбээр ил захидал цуглуулах дуртай гэнэ. Дуучин бүсгүйн цуглуулгад түүний аялсан, зочилсон газар бүрийн ил захидал байдаг аж. Тэрбээр дэлхийн 20 гаруй оронд очиж үзсэн бөгөөд тухайн орныхоо хамгийн алдартай дурсгалт газар очиж, зураг авахуулах дуртай гэнэ. Түүнчлэн зураг авахуулсан газрынхаа ил захидлыг заавал худалдаж авдаг ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
"Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.34.70)
    dandaa duuchid l baina sh dee, ene har uher bat-erdene olny tanil l baih, gehdee muu duuldagaaraa tanil bolson. Ene tegeed duuchin, bur gaviyat duuchin gej heluuleheesee ichij uhdeggui yum baih daa. harah tsarainy haltar nohoi shig zavaan yum
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    31 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    39 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    48 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    1 цаг 14 мин
  • “ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
    1 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо
    2 цаг 40 мин
  • Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг
    2 цаг 42 мин
  • АНУ-ын тамирчин Илья Малинин түүхэн амжилт гаргаж, 50 жилийн турш хориглогдож байсан “backflip” буюу арагш эргэх үсрэлтийг олимпын тайзнаа дахин амилууллаа
    4 цаг 6 мин
  • Италийн шорт-трекийн домогт тамирчин Арианна Фонтана Милано-Кортина 2026-ийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
    4 цаг 16 мин
  • Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
    4 цаг 35 мин
  • Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
    5 цаг 18 мин
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
    5 цаг 37 мин
  • IEM Krakow 2026 тэмцээн нь Counter-Strike-ийн Major бус ангиллын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээнээр тодорлоо
    5 цаг 40 мин
  • The MongolZ болон "Aurora Gaming"-уудын өндөр амжилт гаргах боломжтой  "Esports Nations Cup" зарлагдлаа
    5 цаг 43 мин
  • 1999 онд Бүгд Найрамдах Бразил улсад зохион байгуулагдсан COP3-ын үр дүн юу байв?
    5 цаг 47 мин
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн өсвөр насны охин Ким Жү Э-г залгамжлагчаараа сонгожээ
    5 цаг 48 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр сар шинээр хашаагаа нээхийг уриаллаа
    6 цаг 10 мин
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    8 цаг 22 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    8 цаг 35 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    9 цаг 11 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК