Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Су.Батболд ”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлжээ

2016-9-16
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар хотын удирдлагууд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийсэн. Харин өчигдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй хотын удирдлагууд уулзаж, нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарцын талаар болон ирэх 4 жилд ямар зарчмаар ажиллах вэ гэдгийг ярилцлаа. НИТХ-д 45 төлөөлөгч ажиллаж байна.

 

Улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилготой. Тиймээс юун түрүүнд “Нийслэл хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилт”-оо  ярилцаж, бие биенээ дэмжин хамтарч ажиллахаар уулзаж байгааг хотын дарга онцоллоо. Төлөөлөгчид иргэд нь амар тайван, сэтгэл хангалуун амьдрах аз жаргалтай хотыг хэрхэн бий болгох талаар өөр өөрийн саналаа дуулгасан. Тухайлбал,



“Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар хөрсний бохирдлыг ярисаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хөрөнгө зарцуулсан ч дорвитой өөрчлөлт гарахаар ажил хийгдээгүй. Тэгэхээр үүн дээр шинэлэг технологиудыг илүү ашиглах нь зөв. Тухайлбал, цэвэрлэх байгууламж гэхэд гэр хороололд хороо хороогоор нь шийдвэл хөрсний бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна.” гэсэн санал гарлаа. Үүнээс гадна нийслэл хот өөрөө төсвийн судалгаа хийгээд, удийн засгийн үр ашигтай байдлаа гаргаад, хөрөнгө оруулалтаа шийдээд явах хэрэгтэй. Улсын улс болсон өрх тусгаар айл гэдэг утгаараа эдийн засгаа өөрөө зохицуулдаг, хараат бус байх зарчмаар явбал зүйтэй гэдгийг төлөөлөгчид хэлсэн юм.



“Өнгөрсөн жилүүдэд 70 мянга гаруй айлд цахимаар газар олгосон. Ингэснээр л гэр хорооллын тоо нэмэгдсэн. Нэг жилд тодорхой хэдэн айлыг орон сууцанд оруулдаг ч нөгөө талаас энэ мэтээр гэр хорооллоо тэлэх бодлого бариад байгаа нь буруу. Дэд бүтэц, зохион байгуулалтыг зөв шат дараалалтай явуулбал эмх замбараагүй байдлыг зогсоох боломжтой.” гэлээ.



НИТХ-ын төлөөлөгч  С.Мөнхчулуун “Засаг даргын мөрийн хөтөлбөр удахгүй батлагдана. Бид “Аз жаргалтай хот” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийг Засаг даргын мөрийн хөтөлбөр болгоод цаашид үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.” гэсэн юм.


Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцсан нэг чухал сэдэв нь боловсролын хүртээмж, сургуулиудын ачааллын талаар байлаа. 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцуулсан. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилтыг хотын удирдлага тавиад байгаа юм. Төлөөлөгчдийн зүгээс сургуулиудын ачааллыг бууруулж, хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тодорхой хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж байгаа. Цэцэрлэгийн хүртээмжийг мөн нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ талаар “Ирэх жил хүүхдийн цэцэрлэгт орох хувь заяаг сугалаагаар шийдэхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  Одоогийн байгаа цэцэрлэг дээр дахин 200 цэцэрлэг барьж байж хүүхдүүдийн асуудлыг шийднэ. Ирэх жил гэхэд үүнийг барьж чадахгүй учраас ээлж дараатайгаар шийдвэрлэнэ” гэдгийг иргэдийн хурлын төлөөлөгч хэлсэн юм.

Төсвийн хэмжээндээ тааруулж, хийх ажлаа эрэмбэ дараатайгаар мэргэжлийн байгууллагын саналыг сонссоны үндсэн дээр тооцоо судалгаатай ажлыг төсвийн төлөвлөгөөнд батлуулж явах хэрэгтэй зэрэг саналууд зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан юм.

Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн шат шатны үйл ажиллагаа уялдаатай байх ёстой. Төлөөлөгчдийн хэлсэн саналыг сонслоо. Бидний өмнө тулгамдаад байгаа энэ  асуудлууд дэлхийн өндөр хөгжилтэй олон хотын туулаад гарсан зүйл. Гол нь зөв гарцыг л олох хэрэгтэй. Тиймээс бид ирэх 4 жилд энэ зөв гарцыг олж, суурийг нь бат бөх тавих хэрэгтэй. Үүний тулд хотын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Мөрийн хөтөлбөрийн ч 2 дахь бүлэг нь энэ талаар байгаа. Төлөөлөгчдийн хэлсэн саналууд буюу амьжиргааг дээшлүүлэх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгох нь “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн эхний бүлэгт багтсан. Тиймээс эдгээр асуудалд түлхүү анхаарч ажиллах болно” гэлээ .

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  улирал тутамд  НИТХ ын төлөөлөгчтэй  ажил хэрэгч уулзалт хийнэ. Хагас жилд нэг удаа  УИХ-ын гишүүдтэй  Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа агентлаг, хэлтсийн дарга нартайгаа уулзаж байх болно. Ингэснээр бид  Улаанбаатар хотын хөгжлийнхөө зөв  бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэг зорилготой, нэг баг болон ажиллах зорилт тавьж байгааг хэллээ.  НИТХ ын  төлөөлөгчид  Нийслэлийн засаг даргын санаачлагаар  хотын хөгжлийн асуудлаар “Зөвлөлдөх уулзалт“ хийж сайн, муу, алдаа оноогоо ярьж байгааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зэв (103.26.193.19)
    Ядарч байгаагаа гайхаад байсан, юун аз жаргал вэ? Та нар чинь эрүүл байна уу? Галзуу өвчин гарлаа гэж ТҮ ээр яриад байсан та нарыг л ярьж л дээ.
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.63)
    T1
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.235)
    Хулгайн барилгаа сонгуулийн цаг, нөгөөх намын үед барьж санаа нь өгсөн зөвшөөрөлөө нуудаг ухаантай.
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.235)
    Загвар муутай замбараагүй хот болсон
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.235)
    Барилга барихдаа нэгдсэн зураг төлөвлөгөө байдагүй болохоор замбараагүй байдлыг бий болгосон.
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.235)
    Улаанбаатарын хөгжил гэж гадаадынхан том байшин барьж зардаг л болсон. Гадныхан болохоор сургууль цэцэрлэгүүд мэтийн ашиггүй барилга барихгүй. Усны бохирдол хөрсний эвдрэл хамаагүй болтой байна.
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.195.235)
    Хөдөөгийн нүүдлийг зогсоох ах-аваач. Тэгвэл хотынн ачаалал багасна. Монголчууд бүгдээрээ Улаанбаатарт бөөгнөж хөдөөгөө эзгүйрүүлж зарах гэсэн юмуу.
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Май (103.229.121.88)
    хэдэн нохойныхоо салтаа саамыг ухаад яваа энэ хэдэн нөхдүүдийг МАН-ынхан болиулаасай
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.134)
    Коммунизмын үеийн лозунг дэвшүүлж байх шив дээ. Хөдөө төрж өссөн хүн тоть шиг хувцаслаад, хөхөө шиг донгодсон ч хөдөөгөөрөө байна. Албан өрөөндөө морь мал, бурханаа өрчихсөн, гэрийнхээ модон авдрын чинээгээрээ сэтгэдэг хүн хотыг хөгжүүлж чадах нь юү л бол.
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.171)
    Найрсаг хөтөлбөрөө дуусгаад дараа нь аз жаргал энэ тэр ярьвад зүгээр залгамж чанар eр байхгүй хоосон лоозон хөөсөн юм л байна да!
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • иргэн (150.129.142.64)
    Аз жаргал ч эхнээсээ ирж л байна Эмээ өвөө ТҮЦүүд тамхиа чөлөөтэй ширхэглээд,Атобус унаа аялалын маягтай удаан маршаар гэлдэрч түгжир ч автобусанд нойр авахуулаад л.төсөв төслөөр барих зам гүүрийн ажлыг зогсоож техникийн нүргэлэх дуунаас чих толгой амараагаад л..
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    найрсаг улаанбаатарыг аз жаргалтай гэж сольсон нь инээдтэй өрөвдмөөр өөрөөр сэтгэдэггүй ээ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    Битгий худлаа шаа.Та нар хийх ажил арга ухаанаа олохгүй хэдэн сар болчихоод сандрахдаа л өмнө хийгдсэн ажлыг нураах тухай л болж бүтэхгүй юм ярьцгаах юм. Наадах чинь та нарын ухаан ч хүрэхгүй үр дүнтэй хийгдэж байсан ажил. Одоо та нар юу хийсэн вм. Хэдэн нохойд спириал тавьснаа л сайрхаж яриа биз дээ. .. Юу хийсэн юм...Юу хийсэн юм. Хэлээд өг дөө
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Оюун (122.201.26.171)
    Зөв ажил эхлүүлж л байна ш дээ. Бүү нэгнийхээ ажлыг харлуулж байгаач.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.38.98)
    az jargaltai bolgoj haragdaach,iim yaduu ard tumen jargah uu
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    нийслэлийн төрийн байгууллагуудаас 200 гаруй хүн хууль бусаар ажлаас халагдсан тэдний ар гэр бүл хэдэн хүн байхав .тэдний оронд МАН ы цүнх баригч бас мөнгө төлсөн 200 гаруй хүн ажилд орсон . төлсөн мөнгөө төрөөс төсвөөс гаргуулж авна тэгэхээр улс хот хөгжих аз жаргалтай болох тухай яриад ч яахав
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • өөх (122.201.27.244)
    ХӨдөөний тэнэг юу хийхээ мэдэхгүй хурал, нэр солих , мөрөөдөж ,мөрөхөөс ядаж автобусаа 6 аас 22 цаг хүртэл явуулж чадахгүй
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.145)
    Гое Сайхан нэртэй баахан зуйл яриад л суух юм цаг хугацаа их явж Байна хот хурэн амбаарнуудаар дуурч эхэллээ аргагуй газартай холбоотой олон эрхэмууд хотод байдаг бололтой Багшийн их сургуулийн гудамжнаас Бехийн ергее хуртэл хаанахын айлууд нуугээд ирэв гэмээр болж Байна Хог ч хеглерч эхэлж Байна жаахан гэлтгуй Бат Уул энэ бухнийг цэмцгэр болгосон юм Байна
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • 999 (202.131.238.115)
    Яг яаж Азжаргалтай болгох гээд байгаа нь нэг сайн харагдаж өгөхгүй байна. Ард түмний амьдрал үргэлжиосээр л байна энэ хугацаанд. Нэг их л уулзалт хийж гарц олно л гэх юм. Урдах хотын удирдлагын шийдвэр, ард түмний дэмжлэг авсан ажлуудаас сайныг нь хэрэгжүүлээд явж болмоор л байгаа юм даа. Ер нь нийслэлчүүдээс бол асуухгүй юм байна л даа энэ хотын удирдлага. Ажил аваад 2 сар гаруй боллоо. Юу хийх гээд байгаагаа мэдэхгүй л байгаа хэдэн нөхдүүд л байна даа. Яана даа нийслэлчүүд минь...
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • 999 (202.131.238.115)
    Яг яаж Азжаргалтай болгох гээд байгаа нь нэг сайн харагдаж өгөхгүй байна. Ард түмний амьдрал үргэлжиосээр л байна энэ хугацаанд. Нэг их л уулзалт хийж гарц олно л гэх юм. Урдах хотын удирдлагын шийдвэр, ард түмний дэмжлэг авсан ажлуудаас сайныг нь хэрэгжүүлээд явж болмоор л байгаа юм даа. Ер нь нийслэлчүүдээс бол асуухгүй юм байна л даа энэ хотын удирдлага. Ажил аваад 2 сар гаруй боллоо. Юу хийх гээд байгаагаа мэдэхгүй л байгаа хэдэн нөхдүүд л байна даа. Яана даа нийслэлчүүд минь...
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    11 цаг 57 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 15 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    12 цаг 34 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    12 цаг 38 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    14 цаг 29 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    14 цаг 36 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    16 цаг 34 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 41 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    16 цаг 44 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    17 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    17 цаг 13 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    17 цаг 53 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    18 цаг 16 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    18 цаг 27 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    18 цаг 38 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    18 цаг 48 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    19 цаг 19 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    19 цаг 23 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    19 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    19 цаг 53 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК