Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлээс ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ээ бодлогоор дэмжинэ

2016-10-04
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийх ээлжит уулзалтынхаа хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хотын даргатай уулзсан эхний хүн нь Налайх дүүргийн иргэн Т.Энхсайхан байв. Тэрээр зам барилгын ажилд ашиглахад тохиромжтой уулын чулуу олборлож байгаа бөгөөд үйл ажиллагааг нь бодлогоор дэмжин ажиллахыг хотын даргаас хүслээ.  



Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох,  ашиглах талаар шинэлэг бодлого баримтлан ажиллана. Зам барилгын ажилд нийлүүлж байгаа хайргыг Туул голын сав газраас олборлож байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Шувуун фабрик, Сонгино орчимд амьдардаг  иргэдээс хайрга, дайрганы үйлдвэрлэлийг зогсоох, цэгцлэх хүсэлт ихээр ирүүлдэг. Тиймээс нийслэлийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, нийлүүлэх тал дээр шинэ бодлого боловсруулж ажиллана. Тодруулбал, хотын зам, барилгын ажилд шаардагдах хайрга, дайргын хэрэгцээг голын хайргаар биш уулын дайргаар хангадаг байхаар шийдвэрлэнэ” гээд түүний үйл дэмжин ажиллахаа илэрхийллээ.   



Хотын даргатай  нүүр тулан уулзаж, нийгмийн асуудлаа шийдүүлэх хүсэлтэй иргэд ч өнөөдөр цөөнгүй ирсэн байв. Тэд амьдралын нөхцөл боломж тааруу, хүндхэн орчинд амьдарч байгаагаа хэлээд, хямд үнэтэй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 



Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн боловсруулж байгааг танилцуулаад,  шинэ журмын төсөлд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байхаар  тусгасан.  НИТХ-аас журмыг шинэчлэн батална”  гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаар тусгасан. Зайлшгүй төрийн халамж хэрэгтэй байгаа ийм иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийддэг, түрээсийн орон сууцаар хангадаг байх нь хотын даргын үүрэг” гээд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнээр түрээслэх зориулалттай 300 айлын орон сууц байгаа ч сул байр одоогоор байхгүй байна. Тиймээс боломжит бүх нөхцөлийг судлаад Та бүхэнд эргээд хариу хэлье” гэсэн юм.  Цаашид ТОСК, НОСК-ийн үйл ажиллагаанд тулгуурлан түрээсийн орон сууцны тоог нэмэх бодлого барин ажиллана гэдгээ  ч хотын дарга энэ үеэр хэлсэн.  



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэн Б.Чулуундолгор хотын даргатай уулзаж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцоо.



Тэрээр урьд нь нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулагдаж, тогтмол үйл ажилллагаа явуулж байсныг хэлээд энэ зөвлөлийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, хамтран ажиллахыг хүсч байгаагаа хэллээ.



Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ирэх долоо хоногоос үйл ажиллагааг  нь эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    4 цаг 15 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 33 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    4 цаг 52 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    4 цаг 56 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    6 цаг 47 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    6 цаг 54 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    8 цаг 52 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 59 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    9 цаг 2 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    9 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    9 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    10 цаг 11 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    10 цаг 34 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    10 цаг 45 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    10 цаг 56 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    11 цаг 6 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    11 цаг 37 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    11 цаг 41 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    11 цаг 58 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    12 цаг 11 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК