Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлнэ

2016-10-11
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэлтсийн дарга Т.Дамбийням “130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байн. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхний судалснаар орон сууц, иргэдийн амьдарч байгаа байрнаас 10-50 метрийн зайд ажиллаж байгаа баар цэнгээний газар, мөн найман нэрийн дэлгүүрийн тоо 11 хорооны хэмжээнд 859 хүрчээ. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллага хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс л гэхэд 36 цэгээс хяналт хийдэг. Гэвч энэ оны зургаадугаар сараас эхлэн камерын хяналтын систем ажиллахаа больсон. Шалтгаан нь камерыг угсрах тендерт ялсан компаниуд тоноглож өгөөд орхиод явсан. Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс ийнхүү цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгаа” гэж хэллээ.

Иргэд, цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллана” гэв. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээг сайжруулахад анхаарна. Төлбөрөө төлж, үйлчилгээ авч байгаа иргэн аюулгүй үйлчлүүлэх ёстой” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэлтэс дээр очиж ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.164.24)
    Зочин Орон сууцны 1-р давхар болон хажуу бөөрөнд нь наалдаад байрлачихсан бааруудыг хотын захад эсвэл бүүр хаах хэрэгтэй. Яалаа нөгөө амар тайван амьдруулах, ёсой тамд амвдарч байна. Өдөр болгон цагдаад дуудлага өгөх болдог. Хөөрхий харин цагдаа нь ирдэг юм. Ирээд явсаных нь дараа дахиад л нөгөө пижигнээн. Цагдаагаа ч тоохгүй. 50-р дэлгүүрийн хажууд ийм газар урд хойногүй байна. Батболд даргааа !!! Үүнийг зогсоож хайрлаач. Uuniig. Buh ard tumen husch bna ajiluulj bgaa. Bohir mongo ugaahch nar l eseguuzne ИЛГЭЭХ
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • mgl irgen (202.179.24.110)
    baahan eldviin zovshoorol,dugnelt,tusgai zovshoorol ntr geed l avilga tsetsegleh viidee,deerees ni hund surtal nemegdeed,torgono,haana, zogsoono geed l baahan horigloson, daramtalsan AAN,irgediin uiliig uzsen uil ajilgaa boloh viidee, yana daa
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.243)
    Наад цагдаа нар чинь өөрсдийн ашигаа л боддог юм яавал бидэнд ашигтай байх вэ гэж
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • хотын оршин суугч (202.9.42.133)
    Хүнсний 1-р дэлгүүрийн замын урд байралдаг elegans зочид буудлын кароке баар нь шөнөжин ориолдож, согтуу зодолдсон залуучууд нь 1-ээс4,5 цаг хүртэл шуугилдан орчин тойрны орон сууцны амгалан тайван байдалыг байнга алдагдуулж байна. Үүнийг хотын дарга минь анхааралдаа авч хайрлаач
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.219)
    Орон сууцны 1-р давхар болон хажуу бөөрөнд нь наалдаад байрлачихсан бааруудыг хотын захад эсвэл бүүр хаах хэрэгтэй. Яалаа нөгөө амар тайван амьдруулах, ёсой тамд амвдарч байна. Өдөр болгон цагдаад дуудлага өгөх болдог. Хөөрхий харин цагдаа нь ирдэг юм. Ирээд явсаных нь дараа дахиад л нөгөө пижигнээн. Цагдаагаа ч тоохгүй. 50-р дэлгүүрийн хажууд ийм газар урд хойногүй байна. Батболд даргааа !!! Үүнийг зогсоож хайрлаач.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2 цаг 32 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 50 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    3 цаг 10 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    3 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    5 цаг 5 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    5 цаг 12 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    7 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 16 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    7 цаг 19 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    7 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    7 цаг 48 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    8 цаг 29 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    8 цаг 51 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    9 цаг 2 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    9 цаг 13 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    9 цаг 23 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    9 цаг 54 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    9 цаг 58 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    10 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    10 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК