Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миеэгомбын Энхболд Цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөлөө

2017-6-23
0
ЖИРГЭХ

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн, оюутан цэрэгүүдтэй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд уулзаж тэднээс цэрэг эрийн цог золбоо, аз хийморийг авч, эрч хүч нэмлээ. Өнгөрсөн оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ болон Засгийн газар нийгмийн салбар бүрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан нь энэ салбарт ихээхэн дэвшил бий болгожээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд онцолж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан их туршлагатай хэмээн тодотгов. Түүнчлэн нэр дэвшигч Миегомбын Энхболд төрийн албаны доод шатаас дээд төвшинд хүртэл ажиллах хугацаанд батлан хамгаалахын салбарт томоохон нэлээд ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлж байсан гэдгийг ч дуулгалаа. Түүнээс цухас дурдвал, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох, холбогдох хуулийг баталж, оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгосон байна.

 

“Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу "Оюутан цэрэг" хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил орон нутагт хэрэгжүүлж буйгаараа онцлог. Тухайлбал, орон нутагт их, дээд сургуультай Ховд, Дорнод аймагт 200 гаруй, нийслэлд 700 гаруй оюутан цэргийн алба хааж байна. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд цэргийн мэргэжил эзэмшиж, эх орныхоо өмнө тангараг өргөх юм. Ингэж тэд цэргийн алба хааснаар хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эергээр нөлөөлдөг байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд оюутан залуус эх оронч үзэл бодолтой болохын зэрэгцээ эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байлаа.

 

Дээр дурдсан багц хуулиар энэ салбарын шинэчлэл хязгаарлагдахгүй учир нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө  батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тусгасан. Түүнчлэн зэвсэгт хүчинг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Иймд салбарт нь хийсэн ажилтай, цаашид хийх ажил, хэрэгжүүлэх бодлого нь үндэслэлтэй Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг учир энэ салбарыг ойлгох тодорхой мэдлэгтэй хүн байх ёстойг тэд хэлж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ их, дээд сургуульд суралцаж байхдаа цэргийн мэргэжил эзэмшиж, дэслэгч цолоор шагнуулж явсан сайхан дурсамжаа оюутан цэргүүдтэй хуваалцлаа. Түүнчлэн “Эвтэй монгол-Ээлтэй төр”-ийг цогцлоох их үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсч, цэргийн эрдэмд шамдан суралцахыг ерөөлөө.

 

Г.Ган-Эрдэнэ: Хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө

 

-Би МУИС-д суралцдаг. Зуны амралтынхаа хугацаанд цэргийн алба хаах нь бидний хувьд их том боломж. Их, дээд сургуулиа төгсчихөөд дахиад нэг жил цэргийн албанд явбал цаг хугацаа алдана. Мөн мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй байж магадгүй. Бид одоо наймдугаар сарын 15-нд халагдана. Богино хугацаанд их зүйлийг сурч буйдаа баяртай байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хувьд хийсэн бүтээснээрээ олонд танигдсан байдлыг нь харж саналаа өгнө.

 

Л.Бат-Эрдэнэ: Хувь хүнийг нь харж саналаа өгнө

 

-Би Их засаг их сургуулийн оюутан. Ер нь аль нэгэн сонгуульд оролцож саналаа өгөхдөө хувь хүнийг нь хардаг. Энэ удаад ч мөн ялгаагүй гурван нэр дэвшигч ямар хүн бэ гэдгийг нь харж байж саналаа өгнө.

 

Б.Баатар: Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой байх ёстой

 

-Би Тээврийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдлэг боловсролтой, хийсэн бүтээсэн ажилтай, хийж хэрэгжүүлэх бодлого хөтөлбөр нь үндэслэлтэй тодорхой байх ёстой. Энэ шаардлага, шалгуурыг хангаж байгаа хүнийг л дэмжиж, саналаа өгнө. 

 

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    6 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    31 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    48 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    57 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    1 цаг 41 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    1 цаг 51 мин
  • Шинэ Зеланд англи хэлийг албан ёсны гурав дахь хэлээр хуульчиллаа
    1 цаг 59 мин
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
    2 цаг 13 мин
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    3 цаг 28 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    4 цаг 3 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    4 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    4 цаг 39 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    4 цаг 46 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    16 цаг 18 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    20 цаг 12 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    21 цаг 33 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    22 цаг 6 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    23 цаг 30 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    23 цаг 30 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    23 цаг 39 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК