Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

2018-4-25
0
ЖИРГЭХ

Б.ДАМДИН-ОЧИР

Судалгаа хийгээд үзвэл манай монголчуудын тархины мэдээлэл хүлээн авах системд лавтай өөрчлөлт орсон.

Өдөр болгон өөдгүй мэдээ сонсоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, хов живд хоёр чих бүр дөжирсөн. Тархи ч гөлийх шинжтэй болж байна.

Байсаар байгаад хо­шин шогийнхон ч сэтгэж чадахааргүй хошин шог юм сэдээд, тэрийгээ ажил хэрэг болгоно гээд хээв нэг зогсдог боллоо.

Өчигдөр /2018.4.24./ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Цагтаа УИХ-ын дарга хүртэл хийж явсан, цаадах наадахыг мэдэх л ёстой хүн юм, уг нь.

Гэтэл тэрээр АТГ-ын даргыг ард түмний санал асуулгаар тодруулна гэж мэдэгдлээ. Тэгээд ямар шалгуур хангасан, хэн гээч энэ албан тушаалд нэр дэвшиж болох вэ гэдгийг хүртэл зарлав. Ард түмэн АТГ-ын даргаар тавих хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу явуулах юм гэнэ.

Арай ч дээ. Боль л доо. Энэ чинь Монголын төр шүү дээ. Гадныхан сонсвол яана. Тэд шоолно. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн баг ав­ли­гатай тэмцэх тусгай чиг үүргийн албаны даргаа ингэж сонгодог боллоо л гэнэ шүү дээ.

Тэрнээс биш Ерөн­хийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа нэгэн хүн Төрийн ордны цонхоор ширтэж байгаад олчихсон “мэргэн PR” гэж  мэдэхгүй.

Тиймээс эртхэн хэл­чихье. Ерөнхийлөгч минь энэ тэнэглэлийг л зогсоож үз.

Мах уу шөл үү, өдөр үү шөнө үү гэдэг шиг ийм санал асуулга гээчийг манайхаас өөр ярих улс энэ дэлхийд байхгүй гэдэгт итгэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны ха­вар Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа яаж баларч байлаа даа. Хогны ногоон уутанд жил бүр олон тэрбум төсөвлөж зарцуулаад иргэд түүнийг нь эсэргүүцсэн юм. Аргаа барахдаа “Хогны уут тараах уу, болих уу” гэсэн санал асуулга явуулсан. Нийслэлийн иргэд “Үгүй” л гэсэн.

Харин өнөөдөр хогны уут биш АТГ-ын даргын асуудлыг ярьж байна. Хогны уут, АТГ-ын дарга гэхээр хоорондоо мөн ч хол сонсогдож байгаа биз.

Ер нь яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, шүүгч нар зэргийг санал болгох эрхтэй байхаар хуульчилсан юм бэ. Тусгаар улсын хуулийг мөрдүүлэх албан тушаалтнуудыг сонгох эрхийг яагаад Ерөнхийлөгчид даатгасан юм бэ. Энэ талаар бод л доо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гу­рав­хан гишүүнтэй. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулга, ги­шүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм. Монгол төрийн “хар хайрцаг”-ийг нээх, тэнд юу байгааг харах эрх зөв­хөн энэ гуравхан хүнд байдаг.

Чухамдаа, ийм эрх хуваалцдаг учраас шүүгч, проку­рор, АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөн­хийлөгч санал болго гээд хуульд заасан гэсэн үг.

Дээрх албан тушаа­луудтай холбоотой өчнөөн нарийн ширийн асуудал бий. Жирийн бид ойлгох ч үгүй. Тэгээд бас, дараа нь Улсын ерөнхий прокурорыг, бүх шатны шүүгч нарыг санал асуулгаар тодруулах уу.

Өнөөдөр АТГ-ын даргыг санал асуулгаар тод­руулна гэлээ. Ерөн­хий­лөгчийн Тамгын газ­рынх нь даргын амнаас “…Г.Баасан болно, бо­лохгүй гэсэн мэдээлэл яваад байна” гэсэн үг унаж байна. Ийм яриа яваад байгаа учраас санал асууна гээд байгаа юм уу, энэ хүнийг дэмжээрэй гээд байгаа юм уу, ойлгоогүй.

Гэхдээ, энэ чинь Монголын төр шүү дээ, дахиад хэлье. АТГ-ын дарга гэдэг албан тушаал чинь Г.Баасан гэдэг хүнд дарагдаад бүр доошоо живчихлээ. Одоо тэгээд юу болох вэ. Тэгэхээр Г.Баасан тэргүүтэй хүмүүс анкетаа өгөөд АТГ-ын даргад нэр дэвших үү. Жилд төдөн хүн барьж хорино гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү.

Ер нь тэгээд ийм санал асуулга болдог юм гэхэд ард түмэн хэнийг дэмжих вэ. Зурагтаар байнга гарч, таньдаг болс­ноор нь Х.Бат-Ялалт, Г.Баасан хоёрын нэрийг явуулах уу. Ийм маягаар энэ санал асуулга эхлээ ч үгүй байхдаа хошин шогийн “зууны манлай” үзүүлбэр болж мэдэхээр болчихоод байгаа юм. Ард түмэн ч шоолж байна. Нэртэйгээр нь хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруул­даг шиг, өмчлөх газрыг сугалаагаар олго­дог шиг АТГ-ын даргыг сугалаагаар сонгочих гэж байна.

Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй. Жинхэнэ чекист хэзээ ч улстөрчид шиг сонгуульд ордоггүй. Тэд сонгогддог юм. Тэр сонголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн хийдэг юм. Тиймээс дэлхийд байхгүй энэ тэнэглэлийг больж үз!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (103.26.195.219)
    Ehleed Erunhiilugchiin tamgiin gazariin dargiig sanal asuulgaar songoy. Daraa ni erunhiilugchduu mongol avgaig sanal asuulgaar songoj uguy mongol ulsiin nuur tsarai shuu dee.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • АНы хэдэн дебилууд ургэлж Монголын торийг самрах санаатай байдаг юм бэ. Гамингийн ур ховрол гэдгээ ургэлж баталж байдаг бузарууд ш дэ (50.226.17.98)
    Баттулга голог Зика бэлтрэг нарт Баасан Батялалт нараас оор дебилууд олдохгуй байна мэргэжилийн хумуус нь голоод байна ард тумэн шоолоод байна тэгэхлээр Ард Тумний санал асуулга гэж АНы даргын сонгуулийн санал асуулга шиг хогийн хуурамч жужиг тоглож Баасан мэтээ ард тумний сонголт мэтээр тайлбарлаж дэвшуулэх гээд байна. Дараа нь 2012-2016 АНтай холбоотой бух хэргийг бурхэгдуулж замхруулах гээд байна Ард Тумээн минь

    Баттулга голог Зика бэлтрэг нарт Баасан Батялалт нараас оор дебилууд олдохгуй байна мэргэжилийн хумуус нь голоод байна ард тумэн шоолоод байна тэгэхлээр Ард Тумний санал асуулга гэж АНы даргын сонгуулийн санал асуулга шиг хогийн хуурамч жужиг тоглож Баасан мэтээ ард тумний сонголт мэтээр тайлбарлаж дэвшуулэх гээд байна. Дараа нь 2012-2016 АНтай холбоотой бух хэргийг бурхэгдуулж замхруулах гээд байна Ард Тумээн
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Лхагваа (202.9.40.125)
    Санал асуулга авах нь зөв Яахлаараа тэнглэл болдог юм Тэр шалгуур нь харин хачин байсан шүү Хууль хяналтын чиглэлийн байгууллагуудаас нэрийг нь дэвшүүлээд тэдгээрээс санал асуулга авбал зүгээр юмудаа

  • зочинжав Монгол тер дээрээсээ тэнэглээд нэг л бишээ (94.244.158.60)
    дээрээсээ тэнэглэж байгаа тэр З Энхболд ыг л солих хэрэгтэй Еренхийлегчийн нэр хундийг гутааж байгаа Энхболдыг огцруулах хэрэгтэй
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 51 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    2 цаг 1 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 59 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 25 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 26 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 53 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 55 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    21 цаг 1 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 12 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 26 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 31 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 41 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК