Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цагаан таягтан гэж гадуурхалгүй ажилтай, орлоготой болгож өгөөч…”

2018-4-25
0
ЖИРГЭХ

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын нийгмийн дунджаас доогуур орлоготой иргэд бол цагаан таягтнууд. Харж чадахгүй ч гэсэн тэдний хийж  чадах  ажил бий.  Даанч  тэдэнд итгэдэг газар алга.  Хөнгөн ажил зөндөө ч ажил хайгаад очсон тэднийг харааны бэрхшээлтэй, хөдөлмөр хийх бүү хэл биеэ авч явах чадваргүй хэмээн шалтаглаад авдаггүй. Харааны бэрхшээлтэй гээд  тэд өөр хүмүүс биш, бусдын  адил өдөр тутмын хэрэгцээнээс  өгсүүлээд өчнөөн зардал гарна. Үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах, хувцас, хичээлийн хэрэгсэл,  сургалтын төлбөр  гээд олон давхар ачаа үүрнэ. Гэтэл группт орох, сунгуулахаас эхлээд өмнө нь тулгардаг  бэрхшээл их. Хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд нь  халамжийн үйлчилгээний талаар тайлбарлаж  өгдөггүй, түүнээс үүдээд  тэтгэлэгт хамрагдаж чадалгүй хугацаа алдаж хохирсон иргэд ч тэдний дунд цөөнгүй байна. Гэвч Монголын төр тэднийг байтугай  жирийн иргэдээ  хүртэл хаячихсан бус уу. Гэсэн ч  төр нь хараг, өр зөөлөн бүхэнд хүрэг, ядаж хувийн хэвшлийнхэн энэрэнгүй сэтгэлээр хандаасай гэсэндээ  “Хөндөх сэдэв” буландаа  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хийсэн сурвалжлагаа толилуулж байна.

Монголын хараагүйчүүдийн үндэсний  холбоо 1978 онд анх  “Хараагүй, хэлгүй, дүлийчүүдийн нийгэмлэг” нэртэй үүсэн байгуулагдсан  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ууган байгууллага. Энэ жил тус  холбооны 40 жилийн ой тохиож буй. Монголын хараагүй иргэдийн холбоо ашгийн бус ТББ. 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт салбартай, нийт  9000 гаруй гишүүнтэй. Холбооны байр,  МСҮТ, үйлдвэрлэл, сургалтын танхим, хэвлэх үйлдвэр, “Бэст массаж”, Бэст FM 98.5”, Бэст кофе шоп” гэхчлэн дотроо олон салбарласан   ганц цагаан байшин Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байдаг. Хажууханд нь хараагүй иргэдийн орон сууц, хүүхдийн цэцэрлэг бий. өөрийн харъяа эдгээр байгууллагадаа  нийт 80 гаруй ажиллагсадтай. Үүний 60 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй ажилтнууд ажээ. Байгаа  байршил нь машин замын хажууд, дээр нь  тохижилт  муутай  шороо бургисан газар байх юм. Зам,талбайг засахад мэдээж  хөрөнгө, мөнгө шаардлагатай байх. Харин дотроо бол эмх цэгцтэй, цэвэрч нямбай гэдэг нь үүднээсээ мэдрэгдэнэ.  Гишүүдийнхээ  нийгмийн бүхий л асуудалд оролцож, шийдэж  ирсэн цорын ганц байгууллага болох Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо  нь  боловсрол, нийгмийн асуудал,  хувь хүний   хөгжил гээд бүхий л чиглэлд  өөрсдийн нөөц боломжоо ашиглан ажилладаг юм байна. МСҮТ нь таван чиглэлд хоёр  жилийн хугацаатайгаар хараагүй иргэдэд сургалт явуулж,  компьютерын оператор, эсгий гар урлал, бэлэг дурсгал, алжаал тайлах массажист, эмчилгээний бариа засал, морин хуурч, хөөмийчөөр  мэргэжлийн чиг баримжаа олгодог юм байна.

Харааны бэрхшээлтэй иргэд  өдөр тутмын харилцаанд оролцоход дийлэнхдээ зам талбай муутай, дуут дохио байхгүй зэрэг бэрхшээл гардаг. Үүнээс үүдээд гарц, гэрлэн дохиогоор гарч чаддаггүй. Тэгвэл автобусны буудлыг гадна, дотор талд зарлуулдаг болох талаас  холбооноос нь 2016 оноос эхлэн  хөөцөлдсөнөөр   “Улаанбаатар Смарт карт”-ын хамт олон дотроо буудлыг зарладаг болгосон нь сайшаалтай ч гаднаа буудлын  байршлыг зарлагч байхгүйгээс харааны бэрхшээлтэй иргэд өөрсдийн зорчих маршрутын автобусанд  хүний тусламжтай  суудаг хэмээн  ярьж байна.  Гэхдээ хамгийн гол зовлон  нь харааны  бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд авах нь ховор хэмээн гомдоллох хүн тэдний дунд олон байв. Холбооны дэргэд гэрийн мод, цаасан уут зэрэг цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэртэй, сүүлийн үед 00-ын цаас хийхээр туршиж байгаа  ч захиалга орж ирдэггүй гэнэ. Орж ирлээ ч үнэлгээ бага байдаг юм байна.

Хууль, журамд 70 буюу түүнээс дээш хувийн  харааны бэрхшээлтэйг  бүрэн хараагүй гэж тооцно гэж бий. Ийм хүмүүс  жилдээ нэг удаа нүүрс, түлээний 140 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Сард 20 мянган төгрөг буюу холбоо, харилцааны зардал, гурван  жилд нэг удаа 1.2 сая хүртэлх төгрөгийн үнэтэй тусгай хэрэгсэл авах, асарч сувилуулах, автобус унаагаар зорчих хөнгөлөлт эдлэх заалттай. Гэтэл сүүлийн үед холбогдох байгууллагууд “Бүрэн хараагүй хүн гэдэг нь 100 хувь хараагүй хүн байх ёстой” гээд байр, түлээ, нүүрсний мөнгөнөөс нь хасдаг болсон гэнэ. Үүнээс болж холбоо, харилцааны зардлын 20 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрчээ. Мөн тусгай хэрэгслээ авах гэхээр нь  ахмад настай хүн юу ойлгодог юм бэ, CD  тоглуулагчаар юу хийх юм бэ гээд буцаасан хүний эрхийг зөрчигч халамжийн ажилтнууд ч байдаг. Мөн хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд ажилдаа  дөнгөж туршлагажиж байтал  нь сонгууль болж, халаа, сэлгээ явагддаг нь харааны бэрхшээлтэй иргэдэд ч дарамттай байгааг тэд ярьсан юм.

Хараагүй иргэд халамжийн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Халамжийн тэтгэвэр нь 140 мянга байгаад саяхан нэмэгдэж 155 мянга болсон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь  216 -230 гаруй мянган төгрөг болсон. Бүрэн тэтгэвэр нь 251 мянган төгрөг байдаг.  Үүн дээр бүрэн хараагүй бол утасны 20 мянга, улиралд нэг удаа 60 мянга, тухайн хүнийг асран хамгаалагч сард 64 мянга байснаа  саяхнаас нэмэгдээд  72 мянган төгрөг  авдаг болжээ. Ажил хийж буй хүмүүс  нь тодорхой хэмжээний орлоготой. Тэрийг тооцвол сардаа 450-500 мянган төгрөгийн орлого олдог ажээ. Гэвч энэ нь тэдний  амьдралд хүрэлцдэггүй гэцгээж байлаа.

Эцэст нь тэмдэглэхэд, цагаан таягтнууд төр, засгаас  “Иргэдээ ялгаварлалгүй ажлын байраар хангаж өгөөч, ийм  хууль зүйн орчныг бүрдүүлээч. Ийм нөхцөл  бүрдвэл  бидэнд  боломж бий”  хэмээн ярьсан юм. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг  хэлэхдээ “Биднийг харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг заалтаар л ялгаварлаад байгаа болохоос  хөнгөн хэлбэрийн, өөрийн онцлогт тохирсон ажлыг гүйцэтгэх бүрэн боломж бий. Тийм боломжийг төр, хувийн хэвшлийнхэн  олж харахгүй байна. Магадгүй бид  үүнийгээ  бусдад  ойлгуулж чадахгүй байж магад. Гэхдээ биднийг ойлгохыг хүсэхгүй хандлага давамгайлаад байна, нийгэмд. Хараагүй, хөгжлийн  бэрхшээлтэй хүнийг халамжийн хүн гэж ойлгохоос илүүтэй ямар чадвартай вэ гэдэг талаас ойлгож хүлээж авдаг болоосой. Томоохон компаниуд 25 хүн тутмын нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн хуулийн заалт бий. Тэд ийм хүн авсан байдаг. Гэхдээ тэр нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа. Компани хуулиа биелүүлсэн үү, биелүүлсэн. Дүрэм, журмаа баримталсан уу, баримталсан гээд хяналт, шалгалт ирэхэд амыг нь хаагаад  явуулчихдаг. Уг нь харааны бэрхшээлтэй хүний чадварыг үнэлээд компьютер дээр ажиллаж чадаж байна уу гэдгийг тогтоож, пиццаны захиалга, такси үйлчилгээний захиалга авах утсан дээр ажиллуулж болно шүү дээ. Харааны бэрхшээлтэй хүмүүс ой тогтоолт сайн учраас ярих чадвар сайтай. Харахгүй ч гэсэн хүмүүст тухайн байгууллагын маркетингийг сурталчлах  ажлыг хийж чадна” хэмээн гишүүдийнхээ байр суурийг тодотгосон юм. Төрийн хараа хүрэхгүй байгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны иргэдийн дуу хоолойг  ядаж  ТББ, хувийн хэвшлийнхэн  сонсч, тэднийг ойлгож, дэмжээсэй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 49 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    1 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 58 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 24 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 25 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 52 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 53 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    20 цаг 59 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 11 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 24 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 29 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 40 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК