Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жалбажав: “Эх орныхоо төлөө зүтгэе” гэдэг үг насан туршийн ноён нуруу болдог

2018-4-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсад орчин цагийн цэрэг арми үүсч хөгжсөн, Генерал цол бий болсон ой тохиох гэж байна. Энэхүү ойн баярыг угтан Хошууч генерал Н.Жалбажав гуайтай ярилцлаа. 

-Удахгүй генерал цол бий болсны 74 жилийн ой тохиох гэж байна. Ер нь, энэхүү цолыг яагаад олгох болсон нь сонирхол татаж байна?

-Өнөө жил Монгол Улсад генерал цол бий болсны 74 жилийн ой тохиож байгаа юм. Энэ нь, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн  52 дугаар тогтоолоор төр нийгмийн зүтгэлтэн 11 хүнд генерал гэдэг эрхэм дээд цолыг олгосон. Тухайн цаг үед хоёрдугаар дайны гал дэлхий даяар дүрэлзсэн, Монгол Улсын хилийн цаах нь эзлэн түрэмгийлэгчид заналхийлсэн үед генерал цолыг бий болгосон нь түүхэн үйл явдал. Генералуудын дийлэнх олонх нь эх орноо гэсэн сэтгэлтэй, зүрхэндээ тээж эх орноо хайрлаж эх орныхоо төлөө өөрийн эрдэм мэдлэг авъяас чадвараа зориулсан эх оронч, авъяаслаг зохион байгуулагч дарга нар байсан гэдгээр нь бахархаж суудаг даа. Генерал цол бий болсноор цэрэг армид удирдах ёсыг бий болгож, сахилга дэг журмыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах гадны түрэмгийллийг няцаах томоохон арга хэмжээ байсан.

-Хуучны цэргийн зохион байгуулалт өөрчлөгдөж, орчин цагийн арми үүсэх анхны алхам гэж ойлгож болох уу?

-Ардын хувьсгалын он жил буюу 1921 онд их жанжин Сүхбаатарын үүсгэн байгуулсан ардын хувьсгалын журамт цэрэг эрс эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах ган болд мэт хатуужин хөгжсөн нь орчин цагийн арми бий болох үндэс суурь тавигдсан. Энэ цагаас цэргийн дарга, офицерууд нь цэргийг удирдах арга ухаанд боловсорч, орчин цагт хэрхэн удирдлагаар хангах аргад суралцацгаасан юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 180 гаруй генерал цолтон төржээ. 

-Та хэдэн онд генерал цол хүртэж байв?

-Миний хувьд 2005 онд Монгол Улсын 130 дахь генерал болсон. Цол хүртсэнээс хойш Батлан хамгаалах их сургуулийн захирлаар томилогдож, хошууч генерал цол хүртсэн юм.

-Таны мэргэжлийг өвлөж авсан хүүхэд бий юу?

-Би 4-н хүүхэдтэй гурван охин ганц хүүтэй. Ганц хүү маань аавын мэргэжлийг өвлөж, цэргийн хүн болсон доо. Би хүүгээрээ маш их бахархдаг. Одоо Батлан хамгаалах сургуульд ахлах оффицер цолтой, хариуцлагатай алба хашдаг. Алба ажилдаа дуртай, сайн байгаа.

-Аав цэргийн хүн гэдэг утгаараа хүүгээ чамгүй дэмждэг байлгүй дээ?

-Өвгөн болсон миний нөмөр нөөлөг гэж юу байх вэ. Миний муу хүү хөөрхий минь дажгүй л ажиллаж байгаа. Ямар ч гэсэн чих халууцуулаад байдаггүй л юм.

-Нас дээр гарлаа гээд зүгээр суудаггүй байх. Чухам ямар ажил алба хашиж байна вэ?

-Эх орныхоо төлөө зүтгэсээр л байна. Батлан хамгаалах сургуульдаа Зөвлөх багшийн үүрэгт ажил хийж байгаа. Мөн “Шихихутаг” их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнд захирлаар ажиллаж байна. Генерал, цэргийн хүн чинь эх орныхоо төлөө зүтгэе гэж хэлдэг шүү дээ. Энэ үг насан туршийн ноён нуруу болж явдаг.

-“Монгол генерал төв төрийн бус байгууллага” гэж бий. Тус төвд багаагүй хугацаанд ажилласан гэдэг?

-Тийм. Ардчилсан хувьсгал эд өрнөж, улс орон зах зээлийн харилцаанд шилжин Монгол Улс батлан хамгаалах бодлого, зорилтоо өөрийнхөө хүчээр шийдвэрлэх, авч явах хэрэгтэй болсон. Энэ үед оффицеруудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй болж ирсэн л дээ. Армийн тухай хэрэгтэй хэрэггүй яриа гарч байсан тэр үед уг төвийг бий болгосон юм. Тухайн үеийн тэргүүлэх, нэр бүхий генералууд болох Жарантайн Авхиа гуай, Шинжлэх ухааны доктор профессор Довчингийн Мягмар, цагдаагийн ахмад зүтгэлтэн Отгонжаргал, генерал Содном гуайтай хамтран генерал төвийг байгуулж байлаа. Гол зорилго нь генерал оффицеруудын нийгмийн асуудлуудыг шийдэхэд нь төрийн бодлогод нь зөвлөмж, тусламж, дэмжлэг үзүүлэх, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил суулгах зорилготойгоор байгуулсан юм.

-Монголын төр, засаг генералуудаа хэрхэн харж үзэж байна?

-Дэлхийн жишгээр авч үзвэл Энэтхэг улс генералуудаа тэтгэвэрт гаргахад нь 280 мянган рупийн цалинтай тэтгэвэрт нь гаргаж байна. Үүнээс гадна байр, унах унаагаар нь хангадаг. Урд хөрш болох хятад улс генералуудаа онцгой анхаарч тусгай эдлэн газарт байлгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хангадаг юм билээ. Бидний хувьд дээрх улс орон шиг биш юм аа гэхэд цолных нь тэтгэвэр тэтгэмжийг нь олгочихож болдоггүй юм уу гэж л харж сууна.  

-Он цагийн уртад цэрэг армидаа насаа элээсэн азай буурлуудыг бас эргэн дурсах нь зөв болов уу?

-Мэдээж хэрэг тэдний хүч хөдөлмөрөөр л одоогийн цэрэг арми бий болох алхмууд тавигдсан нь худлаа биш. Хэлсэн хийсэн зүйл ч чамгүй их. Би одоо хэдэн хүний нэрийг хэлье гэж бодож байна. Батлан хамгаалахын үе үеийн сайд байсан хүмүүс зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар Жамяънгын Лхагвасүрэн улс орондоо алдаршсан мундаг жанжин. Тэрбээр дэлхийн дайнд буюу 1939, 1945 онд цэргүүдээ удирдаж ажиллаж байсан нэгэн. Ард түмэндээ залуу жанжин гэдгээрээ алдаршсан хүн шүү дээ. Мөн Батын Дорж гээд хувьсгалын жанжин байх жишээтэй. Үүнээс гадна Санжийн Батаа, Пүрэвийн Мөнхдорж, Рашмаагын Гаваа, Гүрийн Рагчаа нар эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүмүүс. Зарим генерал Үндсэн хууль хэлэлцэж, батлах үед цэрэг армынхаа асуудлыг тусгах гэж хичээж зүтгэж байгаад Их хурлын танхимд амь насаа хүртэл алдаж байсан ийм зүйл ч бий шүү дээ. Тодруулбал, Пүрэвийн Мөнхдорж генерал байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн генерал цолтон төрөн гарсан тоо байдаг бол?

-Монгол Улсын генерал цолоор 180 хүн шагнагдсан байдаг юм. Өнөөдрийн байдлаар 96 нь буюу тал хувь нь л амьд сэрүүн байна даа. Тун удахгүй тохиох Генералуудын баярын мэндийг нийт цэрэг, офицер, генералууддаа хүргэж байна. Монгол Улсын төлөө зүтгэе.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Дорлиг (103.26.193.61)
    Жалбажав генерал улс төрийн ажилтан доктор профессор мундаг хүн.УИХ-ын гишүүн байсан.БХЯ-ны сайд ЖШД-ыг бүрэн хийх чадвартай хүн.Ийм чадварлаг хүмүүс нэн ховордож байгаа нь туйлын харамсалтай .
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (185.220.101.46)
    Сайн мжндаг генералууд зөндөө бий. Сахал Ц.Бямбажав, казино Д.Энхбаатар гээд хөгийн гарууд бас байнаа байна
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.25.204)
    одоо даана ч эдний үеийн Эх орон ч үзэлтэй, оногдсон ажил үүргээ үнэнч шударга хоёргүй сэтгэлээр хийж гүйцэтгэдэг Хүмүүс ёстой Монгол улсад маань Улаан номонд ортлоо ховордож дээ, Улс орон Ард иргэдээ гэхээсээ илүү Төрийн Албан хаагчид маань Өөрснөө хөлжиж баяжиж, Хөгжихөө урьтал болгож байгаа болохоор Авилгал хээл хахууль , худал хуурмагаар дүүрчихлээр яаж Улс орон хөгжиж, Ард иргэд маань нуруу тэнүүн амьдрах вэ дээ,
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • хэхэ (66.181.191.194)
    ГЭХДЭЭ МОНГОЛЫН ГЕНЕРАЛУУД ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • иргэн сх (202.179.24.37)
    Сайхан ярилцлага байнаа баяр хүргэе,Н.Жалбажав болон монголын бүх генерал цолтонд 74 жилийн ойн баяр хүргэе,бүгдээрээ урт удаан наслаарай.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.49)
    Таньд баярын мэнд хүргэе.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 50 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    2 цаг 0 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 58 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 24 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 25 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 52 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 54 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    21 цаг 0 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 11 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 25 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 30 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 40 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК