Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ: УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг хуулийн мухардалд ороогүй

2018-4-26
0
ЖИРГЭХ

АТГ-т шалгагдаж байгаа чамгүй олон хэрэг бий. Гэвч тухайн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаархи мэдээлэл, шалгалтын явц, зарим хэргийг хэрхэх талаар мэдээлэл тун бага. Үүнийг өчигдөр болсон мэдээллийн үеэр тодруулахад албан бичгээр хахриу өгөх боломжтой, асуултаа илгээ гэсэн хариу өгсөн билээ. Дараах асуултад тус газраас прокурорын зөвшөөрөлтэйгөөр хариулт өгснийг хүргэж байна.

-АТГ сүүлийн үед томоохон, дуулиантай баривчилгаа хийлээ. Экс Ерөнхий сайдуудын хэрэгт ахиц гарч байгаа юу? С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэж байгаа гэж ХЭҮК-ын дарга ярилцлагадаа дурдсан байна. Тэднийг заавал хорьж шалгах шаардлагатай байсан юм уу? Суллаж, гадуур шалгах бололцоотой юу?

-Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдан хоригдож шалгагдаж байгаа асуудлын хувьд прокурорын байгууллагад саналаа гарган, улмаар  шүүх хурлаар хэлэлцэж шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хэргийн нөхцөл байдлаас хамаарч батлан даалтад гаргаж гадуур шалгах, үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг тухайн үед нь санал гаргаж шийдвэрлүүлнэ. Саналыг прокурор, шүүхээс шийдвэрлэнэ.

С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд хоригдоод эмнэлэгт хэвтсэн, одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хоригдож байгаа.

-АТГ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зөв бурууг шалгах субъект мөн үү? Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн ил, далд тэмцлээс болж Оюутолгойн гэрээг дүгнэх болсон. Энэ тэмцэлд АТГ татагдан оролцож байна гэсэн мэдээлэл бий. Сүүлийн үед энэ талаар мэдээлэл гараад байгаа. Үүнд тодорхой хариулт өгөөч. АТГ яг ямар үндэслэлээр Оюутолгой болон хөрөнгө оруулалтын бусад гэрээ баримт бичгүүдийг шалгаж байгаа юм бэ? Одоо хоригдон шалгагдаж байгаа хүмүүс энэ гэрээг байгуулж баталсныхаа төлөө хахууль авсан үйлдэл байгаа юм уу? Эсвэл энэ гэрээнүүд нь улсад хохиролтой юм уу? 

-Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв, буруу гэдгийг АТГ шалгаагүй ээ. Эдгээр гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон, Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа болно.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу? 

-Мөрдөн  шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно. Гэрчийн мэдүүлэг авсан.   

-Одоо хоригдож байгаа Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй гэж хэвлэлээр мэдээлэгдэж байна. Энэ үнэн үү?

-Б.Бямбасайханаас байцаалт авсан. Мөн яллагдагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүүлэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаад улсаас ирсэн, байцаалт явагдаж байна.  

-Жастын Ш.Батхүү эмнэлэгт байгаа гэсэн атлаа ямар нэг өвчин хуучийн шинж тэмдэггүй, шүүх хуралд оролцохоор ирж байсан. Цагаан захтнууд худлаа өвчилдөг юм биш биз гэсэн хардлага ард түмний дунд байгаа. Үүнд хариулт өгөх боломжтой юу?

-Бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Ер нь, эмнэлгийн байгууллагын магадлагаагаар л хэн нэгний өвчний байдал тогтоогддог. Цагдан хоригдож байгаа хүмүүсийн биеийн эрүүл мэндийн байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьдаг, шаардлагатай мэдээллийг бид авч хамтран ажилладаг:

-Ш.Батхүү, Төрийн банк, Эдуард Сүрэн нарын хоорондын авлага, өглөгийн асуудлыг танайх шалгаж байгаа талаар өмнөх хурлынхаа үеэр ярьж байсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон уу?

-Жаст ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэгбүрчлэн шалгаж байна. Энэхүү асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан.  

-ННҮГ-ын дарга Ш.Одончимэгт холбогдох хэрэг ямар шатанд байна вэ. Хэдий хэмжээний хохирол улсад учруулсан нь тогтоогдов?

-ННҮГ-ын дарга Ш.Одончимэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 1,6 тэрбум төгрөг завшсан, хамаарал бүхий компаниуд нь улсад 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан нь  мөрдөн шалгах ажиллагааны  явцад тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа.

-МХЕГ-ын хэлтсийн хоёр даргын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн гэсэн. Шүүхэд шилжүүлэх болсон уу? 

-МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тогтоогдож шалгах ажлын цар хүрээ нэмэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусна.

-БОАЖЯ-ны газрын дарга н.Даваасамбад холбогдох хэрэг яагаад удаашраад байна вэ?

-н.Даваасамбад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж байгаа.

-Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягийг танайхаас яллагдагчаар татаад, хэрэг нь шүүхэд шилжсэнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй боллоо. Бас танайх албан тушаалд томилж болохгүй гэж мэдэгдсэээр атал томилсонд ямар хариуцлага тооцох вэ? 

-Энэ хэрэг шүүхэд шилжсэн байсан. П.Ганхуягийн хувьд шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шүүх шийдвэрлэсэн болно.  

-Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт 16 тэрбум төгрөгөөр элеватор аваад гурван жил ашиглаагүй асуудлыг АТГ шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Ямар хүмүүсийг холбогдуулан шалгаж байна вэ?

-Энэ асуудлыг шалгаж байгаа.

-ДЦС-4-ийн захирал С.Анхбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөөч. Хан хуур, Хаан хуур компанийн захирал Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байдаг. Тэр нь чухам ямар хэрэгт холбогдсон юм бэ?

-ДЦС-4-ийн захирал С.Анхбаярын гэр, албан тасалгаа болон хамаарал бүхий обьектуудад прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.  

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох үйлдлийг ЭЦА-тай хамтран шалгаж байгаа юу. Тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хувийн компанид нь нэгжлэг хийсэн шүү дээ. 

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манайх ямар нэгэн нэгжлэг хийгээгүй.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын холбогдсон Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Нийслэлийн прокурорын газраас “Хотгор шанага” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан борлуулсан асуудалд хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй.

-Монголбанкны Золжаргал, Монголросцветметийн До.Ганболд нарын хэрэг чимээгүй болчихлоо. Ямар шатандаа байна вэ? 

-Монголбанкны Золжаргал, Монголросцветметийн До.Ганболд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.

-Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн "Хурд авто" компани гаалийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй асуудлыг Сэлэнгэ аймгийн Гаалийнхан шалгаж тогтоосон байдаг.

-Татвараас зайлсхийх гэмт хэрэг нь  АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг биш учир цагдаагийн байгууллагаас тодруулах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг мухардалд орсон уу? Шинжээчийн өгсөн ярилцлагыг та бүхэн уншсан байх. Тэр ярилцлагад дурдсан асуудлуудтай санал нийлэх үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна.

-Фортуна Батбаярын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. АТГ-т энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх үед прокурор хяналт тавьж байхдаа яагаад үндэслэлгүй болохыг хянаагүй юм бэ? Нөгөө талаас АТГ-ын мөрдөгч сэжиг таамгийг хангалттай тогтоож чадахгүй байна гэж үзэж болох уу?  

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, улмаар яллагдагчийн хүсэлтээр дээд шатны прокуророос хянаж хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийлгэхээр даалгавартай буцсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

-“Эрдэнэт”-ийн Мөнхжаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нотлох баримт өгсөн. Тэр нь хэрэгт хэр ач холбогдолтой вэ?

-Хэрэгт урьд нь авагдсан нотлох баримтуудыг өмгөөлөгч нар гаргаж өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

-Элчин сайд М.Энхсайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ? 

-Элчин сайд М.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Тавантолгойн ордын  гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байгаа эсэхийг шалгаж байна. 

-ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Батсүх гэгчид холбогдох хэргийг танайх шалгаад бас л удлаа. Яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна вэ?

-Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох байцаан шийтгэх ажиллагаануудыг явуулж байгаа.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэсэн маргаан гараад байх шиг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс танай байгууллагын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж мэдэгдсэн. Үүнийг та бүхэн юу гэж үзэж байгаа вэ? Энэ нь хуулийн үндэслэлтэй юу? АТГ-ын дарга нарыг нөхөн томилогдсон гэж ойлгож болох юм уу? 

-Хуулийн заалтын хувьд уг нь маш тодорхой заасан байгаа, 6 жилийн хугацаагаар томилогдоно гэж. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бидэнд хууль тайлбарлах эрх байхгүй. Хууль зүйн ухааны эрдэмтэн судлаач нараас хөндлөнгийн байдлаар тодруулга авсан нь дээр болов уу. 

-АТГ-ын дарга, дэд дарга нарыг ард нийтийн санал асуулгаар тодруулна гэж өчигдөр З.Энхболд мэдэгдлээ. Цахимаар санал авч сонгоод томилох хуулийн үндэслэл байгаа юу? Та бүхэн үүнийг юу гэж дүгнэж байна вэ? 

-Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явагдсан эсэхийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж 2018 оны авлигатай тэмцэх жил болгон зарласан. АТГ энэ зарлигтай танилцсан уу? Дэмжиж ажиллах уу? 

-Зарлигтай танилцсан, хувь нь АТГ-т ирсэн байгаа. Зарлигт тусгагдсан ажлыг хийх төлөвлөгөө гарган ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.125.35)
    Хуулийн сайд чинь тэгж хэлсэн шүү дээ худлаа хэлсэн байх нь ийм худалч хүн сайд хийх ёс суртахуунтай байх уу огцорвол таарна
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Nyamdorj gj hudalch dandaa hvmvvsig hulhidaj bhima.Gantulgin hereg huuliin muhardald orson geel bsan bas l hudlaa shaaje.Nyamdorj ajlaa uguud shalgulah heregtei ih no toi er de.
      2018 оны 04 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 49 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    1 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 58 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 24 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 25 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 52 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 53 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    20 цаг 59 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 11 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 24 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 29 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 40 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК