Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэндээ итгэж, хэнийгээ гэж амьдрах болж байна аа

2018-4-27
0
ЖИРГЭХ

Шинэ өглөөг сайн сайхан мэдээгээр угтахад тэр өдрийн ажил үйлс бүтэмжтэй сайн байдаг хэмээн  олны танил нэгэн цэнхэр дэлгэцээр ярьж байсан санагдана. Үүнтэй санал нийлэх хүн олон байгаа байх. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд сайн мэдээ гэдэг өдрийн од шиг ховордож, хамгийн түрүүнд хар мэдээ эхэлж чих дэлсэх болжээ. Ялангуяа сүүлийн хэдэн өдрийн аймаар мэдээнүүд ах дүү амраг садан, аав хүүгийн хоорондох  амь насны гарзын тухай байв.

...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарч аав хүү хоёр хамтдаа архи ууж байгаад 23 настай хүү нь 63 настай эцгийнхээ аминд хүрсэн тухай хар мэдээгээр өчигдөр өглөө эхэллээ. Мөн чанар, монголчуудын ойлгож төсөөлж явдагаар бол аавынхаа амь насыг бүрэлгэх байтугай өөдөөс нь гар зангах монгол хүн ховорхон доо.

...Өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Алтай” констракшины “Саруул” хотхонд хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Саруул хотхоны 112-р байрны найман давхарт  шөнийн 00.01 цагт  гал гарч 27 настай эмэгтэй нас барсан юм. Гэтэл энэ  хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай эрэгтэй Б гэгч өөрийн 20 настай найзтайгаа хамтарч үйлдсэн нь тогтоогдоод байна. Ийнхүү нэг айлын  хоёр хүүхдийн нэг нь шороон дор, нөгөө  нь шоронд орхоор болчихоод байна. Үнэхээр эмгэнэл.

Амных нь салиа арилаагүй шахам хоёр залуу хийсэн хэргийнхээ ул мөрийг баллахын тулд нийтийн орон сууцанд гал тавьж, дам дамдаа олон хүний амь насыг эрсдүүлэх шахаж, орон гэрт нь материаллаг хохирол учруулаад байна.

Монголчууд уруул  дурдайвч элэг дурдайхгүй гэж ярилцдаг. Ах дүү амраг садангийн хоронд амьдрал л юм болохоор сайдах муудах алийг тэр гэхэв. Тэглээ гээд тангарагаа тасалж байсан нь юу л бол. Өнөө муудалцавч маргааш нь  сайдчихсан инээж ханиагаад л явж байдаг шүү дээ. Амьдралын жишиг бол иймэрхүү.

Гэтэл зулайг нь гишгэж төрж, гараас нь хөтөлж өсгөлцсөн эгчийгээ бусадтай бүлэглэн хөнөөж байна гэдэг хүний санаанд багтах явдал мөн үү.  

Архидалт ажилгүйдэл, нийгэм стресс бухимдалтай байгаа нь үнэн. Ингэлээ гээд хүн чанараа алдаж, араатнаас дор авир гаргах нь юуных билээ. Олдмол уу, заяамал чанар уу.

Биеийг нь төрүүлдэгээс ухааныг нь төрүүлдэггүй гэж үг бий. Эхээс төрөхдөө алуурчин, араатан авиртан төрдөггүй нь тодорхой байх. Ингэхээр төрсөн гэр, төгссөн сургууль, энэ нийгмийн орчин дотор л залуу үе маань  төлөвшиж, гар нь ганзганд хүрч байгаа. Ингэж харвал эгчийгээ, аавыгаа  үл хайрлах хатуу сэтгэл, араатан авирыг энэ орчны хаа нэгтэйгээс олж авсан байж таарна.   

Төлөвшиж ядаж байгаа, гадны тусгалыг эмзэг мэдрэмтгий хүлээж авах насан дээрээ байгаа өсвөр үеийнхэнд өгч байгаа мэдээлэл, цэнхэр дэлгэцээр үзүүлж буй кино,  цахим сайтын хязгаар хориггүй хэрэглээ сэдэв тэдэнд бэлээхэн жишиг болсоор байна.

Өчигдрийн өдөр тутмын сонинд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн  “Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан” гээд хүүхэд залуус хар тамхинд нэрвэгдэж, Монгол үндэстэн мөхлийн ирмэг дээр ирчихээд байгааг сануулжээ. Энэ бол аймшиг. Үүнийг муу бүхэн л дагалдана. Монгол маань хэзээ ийм байлаа. Айж эмээх зүйлгүй амар амгалангийн туйл л байсан шүү дээ.

Амьд явахад, амьдрахад итгэл дотносол гэж эгнэшгүй хүч, хаана ч явсан хажууд байдаг халуун дулаан мэдрэмж гэж бий.  Тэр нь аав ээж, ах эгч, амраг садан, хань ижил, үр хүүхэд, найз нөхдийн холбоо, харилцаа хандлагаас  эх ундрагатай.

Одоо тэгвэл үр хүүхэддээ, ах дүү амраг садандаа ч итгэж амьдрахад бэрх болсон юм биш үү. Дээрхи аймшигт хэргүүдээс хэндээ итгэж, хэнийгээ гэж амьдрах болж байна аа гэсэн харуусал олон хүний цээжинд харваж байх шиг байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.14.216)
    ардчилалын хараал тусжээ монгол түмэн минь үзэл суртал хэрэггүй гэж хөөрцөглөсөн өнгөрсөнтүүх хэрэггүй гэж хошгирсон ерөнхийлөгчтэй байсны гайгаар хүн биш араатан болж хүмүүжсэн хорин найман жил эх оронгүй нийгмийн шаарнууд засагын эрх барьсан он жилүүд хайран сайхан залуу нас минь хайран сайхан эх орон минь
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ганаа (202.9.40.106)
    Цөвүүн зэвүүн цаг. Бүгд Мөнгөнд дарлагдсан дээдлэн биширч үлгэр авч зөв амьдардаг юмыг нь өнгөрсөн улирсан хэрэггүй гээд хэврэг чанаргүй, хар амиа хичээсэн хулхи өртөнцөд бид байна. Цэнхэр уулсаа нэг сайхан хараад цэвэрших юмсан даа Монголчууд минь
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    1 цаг 50 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    2 цаг 0 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    19 цаг 58 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    20 цаг 24 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    20 цаг 25 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    20 цаг 52 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    20 цаг 53 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    21 цаг 0 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    22 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    23 цаг 11 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    23 цаг 25 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    23 цаг 30 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    23 цаг 40 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК