Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Адъяа: Цалин хөлсийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай

2018-5-02
0
ЖИРГЭХ

Засгийн газар, Ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гурван талт хэлэлцээр өчигдөр эхэлсэн. Хэлэлцээр хэрхэн явагдаж байгаа болон цалин хөлс хэр хэмжээгээр нэмэх боломжтой вэ гэсэн асуулт бий. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяатай ярилцлаа.

-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн асуудлаар зөвлөлдөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ямар шийдэлд хүрч байгаа вэ?

-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт нэмэлт оруулах өчигдөр эхэлсэн юм. Ямар нэгэн шийдвэр, шийдэл гараагүй байна. Хурал түр хугацаанд хойшилж, завсарлаад байгаа. Гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо ярьж шийдэхээр явна.

-Хойшилж, түр завсарласан шалтгаан нь?

-МҮЭХ-ны зүгээс Засгийн газар цалин хөлс нэмэгдэхтэй холбоотой тодорхой санал оруулж ир гэсэн чиглэл, шаардлага тавьсан юм. Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд өнөөдрийн хуралдаанаар оруулж байгаа хэрэг. Ер нь, сүүлийн хэдэн жил цалин хөлс хэлэлцээрт заагдсан ёсоор нэммэгдээгүй. Тиймээс энэ асуудлын хүрээнд нэмэлт оруулах ажил хийгдэнэ. Хамгийн гол нь Засгийн газрын шийдвэрийг харах байна.

-Ямар хугацаагаар хэлэлцээр хойшлогдож байгаа нь сонин байна?

-Цаг хугацааны асуудлыг бид мэдэхгүй байна. Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж байгаа юм билээ. ХНХ-ын сайд Чинзориг хуралдаанд танилцуулж, шийдвэр гарсны дараа хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал яригдана. Магадгүй Засгийн газар шуурхай хандвал хэлэлцээрт нэмэлт оруулахад МҮЭХ хэзээд бэлэн байна. Ер нь, түр завсарлага маань наад тал нь нэг хоног, цаад талдаа гурван өдөр хүлээх асуудал юм.

-Тэгэхээр цалин, хөлс нэмэх зайлшгүй нэмэх шалтгааныг хэрхэн харж байна?

-Гурван талт хэлэлцээр байгуулсан 2013 оноос хойш цалин, хөлс нэмсэнгүй. Гэтэл амьжиргааны өртөг өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хүмүүс амьдрахын тулд ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхэд, аав ээжээ тэжээх ёстой. Гэвч тэр авч буй цалин нь өнөөдөр амьжиргаанд нь хүрэлцэхгүй явна. Аль ч улс орны жишгийг харсан иргэд нь амьжиргааны өртгөө дийлэх, үр хүүхдээ өсгөх хэмжээний цалин хөлстэй байх ёстой гэсэн зарчимтай. Харин Монгол Улсад үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тиймээс цалин нэмэх асуудлыг жил бүр хөндсөөр ирсэн.

-Ямар хэмжээгээр нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын авч буй цалин тийм ч хангалттай биш. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар хэмжээтэй байгаа билээ. Ялангуяа хүнсний гол нэрийн барааны ханш их хэмжээгээр өсч байна. Энэ бүхнийг харгалзан үзэх, инфляци, валютын ханшны асуудлыг харах хэрэгтэй. Бидний үзэж байгаагаар багадаа 40 хувиар нэмэх шаардлагатай гэж бодож байгаа. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ч харгалзах нь чухал. Цалин хөлс нэмэх асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд ямар шийдвэр гаргах нь уу гэдгийг хүлээж сууна. Хурлаар нөхцөл байдалд дүгнэлт хийж, ямар хэмжээнд хүргэх боломжтойг шийдвэрлэх болов уу.

-Энэ жил 54,6 тэрбум төгрөг цалин нэмэгдүүлэхэд зарцуулах шийдвэр гаргасан?

-Тийм л дээ. Гэхдээ энэ чинь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил зүйл. Ерөнхийдөө дуслын төдий л шүү дээ. Төрийн албанд ажиллагсад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч илэрхийлсэн. Үүнээс гадна 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламж, дэмжлэг үзүүлсэн. Энэ ч мөн адил цаг хугацаа хожиж, аргацаасан асуудал. Өнгөрсөн онд 56 тэрбумын урамшуулал олгох ёстой байсан ч гүйцэт олгогдоогүй. Өнөөдөр ядуурал найман пунктээр өсчихсөн байна. Үүнийг харж, ямар шалтгаан гэдгийг олж харах нь зүйтэй. Засгийн газар ч үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой шийдэл гаргахаар ажиллана гэж харж байгаа.

-Ажил хаях тухай яригдсан. Энэ тийм ч оновчтой шийдэл биш гэж харж байгаа?

-Туйлдаа хүрсэн төрийн албан хаагчдын эцсийн арга хэмжээ энэ. Багш, эмч нарын ажлын нөхцөл хүнд. Тиймээс л цалингаа нэмүүлэхийг ярьж, Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй болохоор хуулийн дагуу асуудалд хандаж, ажил хаях шийдэлд хүрсэн хэрэг. Үнэндээ үүнд төрийн албан хаагчид буруугүй. Засгийн газар л буруутай гэж хэлэх байна. Төрд ажиллах хүмүүсээ ийм байдалд хүргэж, ажил хаях зам хөтлөж байгаа нь Засгийн газарт хамаатай. Магадгүй шийдэлд хүрч чадахгүй бол ажил хаях байх. Ажил хаяхгүйгээр явж ирсээр өнөөдөртэй золгож байна. Аргаа барсан ажилчдын тэмцлийн сүүлчийн хэлбэр, эцсийн арга хэмжээ шүү дээ. Ардчилсан нийгэмд талууд зөвшилцөж шийдэлд хүрдэг зарчимтай. Хэрэв зөвшилцөхгүй бол тэмцлийн ямар нэгэн алхам л хийдэг.

-МҮЭХ ажил хаялтанд дуртайдаа л хийх гээд байна гэсэн шүүмжлэл бий?

-Хүн бүр өөр өнцгөөр харж байгаа биз. МҮЭХ ажил хаялтанд дуртайдаа ийм зам руу хөтлөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Засгийн газар үүсч буй нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч ажиллаагүйгээс л хамааралтай асуудал өрнөж байгаа гэдгийг түрүүн хэлсэн. Нийгмээ тольдвол зээлийн боолчлолд автсан дүр зураг харагдаж байгаа. Хүн бүр өртэй, зээлтэй, бараг л төрөх хүүхэд ч өртэй болж байна. Орлогын хомсдолоос үүссэн ийм нөхцөл байдлаас төр засаг нь татаж гаргах л ёстой. Энэ хэвээр явбал маш харанхуй ирээдүй рүү алхаж орно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ямар хэмжээнд цалин авах ёстой вэ гэхээр өөрийгөө болон ар гэрээ хангахуйц хэмжээний мөнгө олдог байх ёстой. Үүнийг Засгийн газар анхааралдаа авч, боломж бололцоогоор хангаж, тодорхой шийдэл, шийдвэр гаргах хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Соёлын ажилтан (66.181.161.106)
    Эмч багш гэлтгүй төрийн үйлчилгээний албан хаагч нар тэр дундаа соёлын / номын санч, музейн / ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг. Тэд масыг хамарсан эмч багш нар шиг ажил хаях, суулт хийлгээд үр дүнд хүрэх нь юу л бол. Тиймээс эмч багш нарынхаа ард нь боёо гэдэг шиг соёлынхон гээд нэг үг оруулаад ярьчихаж байгаач ээ. Урлаг соёлынхон өөрийн гэсэн яамгүй, массыг хамарсан салбарын бөөрөнд хавчуулагдаж явдаг шоовдор салбар хэрнээ гадна дотныхны нүүрийг тэд л тахалдаг.
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • 111 (182.160.4.38)
    Унгасан хойноо хавчив гэж нийгэм эдийн засгийн алтан үед хуцахаа яагаав Ийм муусайн долдойнуудаас бол ажилчны албан хаагчийн эрх хохирсон Юмны үнэ нэмэгдэхэд цалин дагаад нэмэгдэж байх ёстой МҮЭ гэж хар хог шаарын цуглуулга
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Бүтээмжийг 40 хувиар нэмэгдүүлэх талаар яагаад ярьдаггүй юм болоо? Нэг хүний хийчих ажлыг 3-4 хүнхийдэг төрийн албан хаагдыг яах вэ?! Зарим нь амин хувийн ажлаа амжуулаад эсвэл авилгал авч байж ажлаа хийж бгааг яах вэ?
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.212.140)
    240000tug avdag 6 dahin nemegdvvleh sanaltai bna
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Irgen (27.123.212.140)
    Eruusuu ard tvmen yadarlaa. Zasgin gazar ard tvmnee bodoochee. Tsalin tetgever nemvvleechee.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.229.121.114)
    Цалингаа нэмүүлэх тал дээр үйлдвэрчин дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.Хэдий болтол ийм арчаагүй хүлцэнгүй байдлаар аргацааж явах юм бэ багш нар туйлдаж байна
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.9)
    Эдийн засаг өсөхгүй байхад цалин нэмнэ гэдэг бол хорлон сүйтгэх ажиллагаа!!! Учир мэдэхгүй масст бол гоё л сонсогдож байгаа байх!! Хамгийн хорлонтой популизм гэж энийг л хэлнэ дээ!!!
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • ЗОЧ (139.5.219.240)
    ҮНЭНИЙГ Л ХЭЛЖ. ТЭТГЭВРИЙГ БАС 5О ХУВЬ НЭММЭЭР. БУСАД ОРОНД ТЭТГЭВЭРТ ГАРААД АЖИЛЖ БАЙСАН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР АВДАГ ТУХАЙЛБАЛ БНХАУ-Д. ХҮНЭЭ ИНГЭЖ ДЭЭДЭЛЖ ТӨРД ЗҮТГЭСЭН ЗҮТГЭЛИЙГ НЬ ИНГЭЖ ҮНЭЛЖ БАЙНА. МАНАЙХ БОЛОХООР ҮХТЛЭЭ ЦАГ НОЙРГҮЙ АЖИЛЧХААД 200МЯНГАН ТӨРӨГ АВААД ХОГ ДЭЭР ГАРЧ БАЙНА. АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ЛУЙВАР Л ХИЙХГҮЙ БОЛ ОРОМЖТОЙ БОЛНО ГЭЖ ГОНЖИЙН ЖОО.ИЙМ Л ТӨР ТЭЙ ИЙМ Л УЛС
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Za turiin alban haagchid tsalingaa nemvvllee gj bodohod huwiin kompani ajilchid chiregdhiin bna l da medeej tsalin nemsentei holbootoi yumni vne uschil taaraa tgeheer er ni bvh ajilchidaa adilhan zohitsulj boldoggvin bhda gj bodoj bna.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    tsalingaa 40 huviar 6 sariin 1 nees shuud nemeh heregtei sh de buten 5 jil yamar ch osolt garsangui ulam l unalaa odoo jaahan bolomj garsan deer ni tsalingaa nemee zasgiin gazraa
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    orost zaliingiin dood hemjee 5 sariin negnees 600 dollartai tenzlee, manaih hezee jinhen ajilchin,,,hynee bodoh uls ve
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    48 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    58 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    18 цаг 56 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    19 цаг 23 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    19 цаг 23 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    19 цаг 51 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    19 цаг 52 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    19 цаг 58 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    21 цаг 47 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    22 цаг 10 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    22 цаг 23 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    22 цаг 28 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    22 цаг 39 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    23 цаг 7 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    23 цаг 34 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 37 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    23 цаг 43 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК