Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Эрдэнэбаяр: Оюутолгойн гэрээ Монгол Улсын нууцаас давсан гэрээ биш

2018-5-07
0
ЖИРГЭХ

-Дэд ажлын хэсгийн хуралдаан нэртэй танилцах үдэшлэг юм билээ-

Уул уурхай дагнасан эдийн засагтай Монгол Улсын ирээдүйд тэжээх томоохон ордын нэг бол Оюутолгой. Гэвч энэ орд газрын үнэ цэнийг алдагдуулж, баялгаа гадаадынханд бараг л үнэгүй өгөх гэрээ байгуулсан гэж хэл ам таталсаар ирлээ. Парламентын дарга орд газрын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн хугацаанд томилсон. Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар байгаа талаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн дарга Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний явцыг шалгах ажлын хэсэгт иргэний хөдөлгөөний төлөөлөл болон орсон байна?

-Тиймээ. Ажлын хэсэгт багтах, орж ажиллах хүсэлт гарган, санал тавьснаар багтсан. Гуравдугаар сарын 23-нд УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Нэр бүхий есөн парламентын гишүүн дотроос Эдийн засгийн байнгын хорооны дарга Дамба-Очир ахалж байна. Мөн парламентын гаднах улстөрийн хүчний төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан ажиллаж байна.

-Ажлын хэсгийн явц, шалгалт хэр байгаа талаар дурдвал?

-Өнгөрсөн сараас эхлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтлаа. Одоогийн байдлаар ямар нэгэн хуралд оролцоогүй байна. Дуудах үед ир гэсэн хариу өгсөн. Хэзээ дуудахыг нь хүлээгээд л сууж байна даа. Манай хөдөлгөөн нь 35 төрийн бус байгууллага, 20 иргэний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Нийгэмд болохгүй байгаа зүйлийг засахын төлөө ажилладаг томоохон хөдөлгөөн учир Оюутолгойн гэрээнд шалтгалт явуулах ажлын хэсэгт багтах ёстой гэж үзэн бичиг илгээсэн. Ажлын хэсэг таван дэд хороо байгуулан ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ үүнд нь мэргэжлийн эрдэмтэн судлаач, эгэл жирийн иргэн гэх ганц ч хүн оролцоогүй. Тиймээс заавал оролцох ёстой гэж үзэн ажлын хэсэгт багтааж өгөх хүсэлт гаргаснаар орсон юм. Гэхдээ санаанд хүрэх тооны хүн орж чадсангүй.

-Та бүхний зүгээс хэчнээн хүн багтаах хүсэлт гаргасан болон хэд нь багтсан юм бол?

-Бидний зүгээс чиглэл болгонд нэг хүн оруулахаар санал гаргасан ч тийм боломж байхгүй гэж Д.Дамба-Очир мэдэгдсэн. Уг нь, яг тэр чиглэлээрээ мэргэшсэн хүмүүсийг оруулах хүсэлт байсан юм. Гэвч ажлын хэсэг толгойлж байгаа хүний шийдвэрээр хасагдсан хэрэг. Сонголтыг ажлын хэсгийнхэн хийж УЗ-ийн дарга Эрдэнэбаяр, ерөнхий зохицуулагч Жагар нарыг оруулахаар болсон гэж ярьсан байгаа. Энэ нь, 35 төрийн бус байгууллага, 20 иргэний хувьд чамлалттай байсан болохоор хүний тоогоо нэмэх шаардлага өгсөн ч хүлээн аваагүй л дээ. Тиймээс сонголтынх нь дагуу ажлын хэсэг багтсан. Дэд ажлын хэсгүүдийг дандаа аль нэг яамны ТНБ-ийн дарга тэргүүлж байгаа юм билээ.

-Ажлын хэсгийнхээ хуралдаанд суусан уу?

-Өнөөг хүртэл ганц хуралд нь ч суугаагүй л явна. Энэ нь надаас ашлтгаалсан асуудал биш шүү. Өнгөрсөн сарын 20-доор ажлын хэсгийн хурал хэзээ болохыг лавлахад “Таны нэр нэлээн хожуу орж ирсэн. Өмнө нь, хоёр удаа хуралдсан байгаа. Дараагийн хурал зарлагдахад дуудна” гэсний дагуу хүлээсээр сууна. Чухам хэзээ хуралдаж, юуг, хэрхэн ярилцах нь ч тодорхойгүй байна. Ийм маягаар явсаар байтал хоёр сарын хугацаа өнгөрөх нь. Яг шалтгалт хийгээд байна уу, эсвэл шалгах ажлын хэсэг нэртэй дүр эсгэгчид үү гэдэг л сонин байна.

 

-Дүгнэлт гарах нь ойлгомжтой. Гэхдээ ...-

-Энэ байдлаар явбал ажлын хэсгийн дүгнэлт нь хиймэл зүйл гарч ирэх юм байна даа?

-Дүгнэлт гарах нь ойлгомжтой. Юу гэж гарах вэ гэхээр их мундаг сайхан гэрээ, Баярцогт, Баярын яриад байсан шиг гэрээ гэж л гарах байх. Миний харж байгаагаар ажлын хэсэг байгуулах нэртэй, төр нь Оюутолгойн гэрээг шалгаж байна гэж иргэдэд харуулах гэсэн шоу юм уу даа. Үнэхээр эх оронч сэтгэлгээгээр хандаж, шалгая гэсэн бол өнөөдөр ийм маягтай суухгүй байсан. Богино хугацаанд асар их ажил хийх ёстой байтал налайгаад л сууж байна.

-Гэрээг шалгаж, нягтлах ажил хоёр сарын дотор хийгдэж амжихгүй гэж эдийн засагчид ярьж байсан. Үйл ажиллагаа явуулснаас хойшхи бүх асуудлыг шалгая гэвэл нэлээд урт хугацаа хэрэгтэй гэдэг?

-Хоёрхон сарын хугацаанд юуг нь шалгах вэ дээ. Гэрээтэй нь ч гүйцэт танилцах боломжгүй. Асар богино хугацаа ч гэлээ эх орны эдийн засаг, иргэдийн амьжиргаанд асар их нөлөөлөл үзүүлэх ордын асуудлын багахан хэсгийг ч болтугай шалгая гэсэн сэтгэлээр хандах нь чухал байсан. Гэвч манай төрийн байгууллагын томчууд төдийгүй, гишүүд ч ийм сэтгэхүйгээр хандаагүй нь хачирхалтай. Яах вэ, нам бүлэглэл, эрх ашгийн асуудал нь нэг, яригдах болохоор хүчлэхгүй байгаа гэж ойлгож байна.

-Ядаж гэрээнийх нь барааг харсан биз дээ?

-Байгуулсан гэрээ нь 50-60 хуудастай, маш олон заалттай гэж дуулсан. Одоогийн байдлаар гараараа барьж үзээгүй л сууна. Ажлын хэсгийн зүгээс гэрээтэй танилцуулахын тулд нууцын гэрээ байгуулж байгаа гэсэн. Улс орны эрх ашгаас давсан хувийн компаниын нууц гэдгийг би ойлгохгүй юм. Төрөөс шалгалт хийж байхад хувийн компанийн нууц гээд л байгаа. Хувийн аж ахуйн нэгжийн нууц гэж үзэж байгаа бол яг аль хэсэг нь нууцад хамаарах, юутай нь танилцаж болохгүй, аль хэсгийг нь уншиж лавлах зэргийг нь ил болгох хэрэгтэй. Түүнээс нууц гэдгээр бүх асуудлыг халхавчлах шаардлагагүй. Бүхэл бүтэн тусгаар улс, иргэдийн эрх ашиг, эдийн засгийн гол судас гээд олон зүйлийг ярьж, ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Манай Жагарын орсон ажлын хэсгийнхний тавьсан шаардлага нь энэ нууц гээд байгаа асуудал.

-Улс төрийн намуудын төлөөлөл үүнийг хэрхэн харсан нь сонин байна?

-Гэрээтэй танилцаж, ямар асуудал байгааг харахын тулд зарим намууд гарын үсэг зурсан. Нууцад гарын үсэг зурсан хүмүүс гэрээтэй холбоотой ганц үг гадагш задруулахгүй гэсэн үг. Гэтэл Монгол Улс, иргэдийн эрх ашгийн талаархи асуудалд саад болохуйц зүйл байвал яах гэдэг зүйл байна. Тиймээс бидний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гэрээтэй танилцуул гэсэн хүсэлт гаргасан. Магадгүй компанийн ашигт саад учруулах зүйл дээр бол гадагш задруулахгүй гэж нууцлахаар гарын үсгээ зурах боломжтой. Энэ нь, тухайн асуудлаа үүдэж үлэмж хэмжээний хохирол үзүүлэх, нэр хүндийг нь сэвтээх ч юм уу заалт гэсэн үг. Түүнээс эх орныхоо эрх ашгийг хамгаалсан зүйл дээр бол дуугарна.

-Ажлын хэсгээс ямар нэгэн үр дүн хүлээх шаардлагагүй-

-Шалгалтын хэсгийнхэнтэйгээ өнөөдрийг хүртэл ямартай ч уулзалдаагүй юм байна. Тэгэхээр яг юу шалгаж байгаатай танилцаагүй гэсэн үг үү?

-Миний хувьд ажлын хэсгийн хуралд суугаагүй яваа. Харин Жагарын ажлын хэсгийнхэн нэг уулзсан юм билээ. Гэхдээ тодорхой ажил яриагүй зүгээр л кофе, цай ууж, нэг нэгэнтэйгээ танилцаад өнгөрсөн гэж ярьсан. Уг нь, ажлаа тодорхойлж, ямар зүйл дээр анхаарах, газар дээр нь хэрхэн ажиллах, хэзээ очих гээд олон зүйл ярих ёстой болохоос танилцах үдэшлэг юм уу. Гэвч ажлын дэд хэсгийнхэн нь юу хийхээ мэдэхгүй, цай, кофе уусан шиг яваа нь эмгэнэл. Ер нь, ажлын хэсэг нь хуралдах нь битгийн хэл биенээ ч танихгүй байгаа. Ажил хэргээ урагшлуулах сэтгэлгүй ийм хүмүүс байна даа. Тиймээс яаж нэгнээ таньж, эх орны төлөө гэсэн зүрх сэтгэл гаргах юм. Өнөө маргаашаа аргацаасан, дүгнэлт гэж нэг гаргахдаа гарын үсэг зурахаа хүлээн суугаа хүмүүс юм уу даа.

-Энэ ажлын хэсгээс ямар нэгэн үр дүн хүлээх шаардлагагүй бололтой?

-Эх орон, ард иргэддээ ашигтай байх асуудблыг ярих ёстой ажлын хэсэг ийм яваа болохоор ямар үр дүн хүлээх юм бэ. Олигархи бүлэглэлийнхээ төлөө л шийдвэр гаргах биз. Үнэхээр гэрээний алдааг олох хүсэлтэй хүн цөөхөн байна. Цаашид ийм ажлын хэсэг байгуулбал бие биедээ хяналт тавьж чадах, алдааг залруулах чин хүсэлтэй хүмүүсээр бүрдүүлэх нь чухал. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг байдлаар явах гэж байгуулах юм бол хэрэг алга. Ард түмнээ хуурч, тархийг нь угаах ажлын хэсэг гээд нэрлэчихсэн нь дээр.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд багтаж дахин шалгалт оруулж, үр дүн гаргах боломжтой юу?

-Байгаа. Гэхдээ ийм маягаар шалгавал ажлын хэсэг гэж шоудах хэрэг байхгүй.

               

                                                                                                                                              Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • хүсэл (66.181.160.3)
    БУРХАН ГЭЖ БАЙДАГ ЮМ БАЙНА. МОНГОЛЫН ЗАЯА ХАЯАГҮЙ ЮМ БАЙНА. ЖАГАР БОЛОН ТҮҮНИЙ ХАМТРАГЧ АГУУ ҮЙЛС БҮТЭЭХ ТЭМЦЭЛД НЭГДСЭН БҮХ ХҮМҮҮСТ АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН БАЯЛАГ АРД ТҮМЭНД ОЧИХ ЁСТОЙ. АРД ТҮМЭНД ОЧУУЛАХГҮЙ ГЭВЭЛ ХЭНД ӨГӨХ ХЭРЭГГҮЙ БУЦААГААД БУЛЧИХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНЭЭ НЭГТГЭН БОСЦГООЁ.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • мягаа (66.181.160.3)
    баялгаа эрх тэгш хүртье гэхээр шизотой гээд доромжилно. амаа таглаад үгээгүй ядуу хүлцэнгүй байвал ухаантай ард түмэн болох уу? танай ардчилсан хужаа нарын онолоор бол айн?
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • саруулмөнх (66.181.160.3)
    оюутолгой монголчуудыг өөд нь татахад чухал баялаг мөн. гадаадын мөлжигчидийг бүр хөөн зайлуулсан ч яахав дээ. хойч үр сад маань хэнийг ч царай алдахгүй ашиглаж чадна. дотоодын авилгачин хулгайч луйварчид тэртэй тэргүй монголын нийт ард түмэнд ямар ч ашиггүй хуйвалдаан хийж өөрсдөө л сая саяаар нь доллар авсан болохоор мөлжигчидийг цаашаа гэхэд буруудах юмгүй. ер нь явж явж ард түмнийхөө өмнө буруудахаас айх ёстой болохоос орос,хятад,америк, япон, канадын өмнөөс буруудаж айх явдалгүй. тэднээс айж эх орныхоо эрх ашгийг үл ойшоовол эх орноосоо урвасан болно. газар шороо баялагын хувьд.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • ;kjrvojty (66.181.160.3)
    Энэ улсад эрүүл ухаантай хүмүүс бна уу энэ малнуудад 51 хувиа зүгээр өгчих тэнэг хөрөнгө оруулагч байх уу
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • sain temtsej baij l vr dvnd hvr (66.181.160.3)
    zoboo zob.ingej temtsej baij l oyin tolgoig dahin geree hiih heleltseenii shireend suulgaj mongold ashigtai geree hiinee..tegehgui bol ingej huuchin gereeg ybbal heden uhsan nvh hongiltoi vldej ortoi hotsoronoo..
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • чаавааааааааааас (66.181.160.3)
    Номын цагаан солио туссан байрын нехөр байх чинь харваас
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • pol (66.181.179.230)
    Эх орныхоо баялгийг үнэгүй гадаадынханд өгдөгөө таслан зогсоох ажиллагааг үүгээр эхлүүлж байгаад иргэний хувьд Монгол хүний хувьд талархан дэмжиж байна.та бүдэддээ амжилт хүсье,иргэд нэгдвэл миний бие нэгдэхэд бэлэн байна.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • 1 (66.181.179.230)
    баялгаа эрх тэгш хүртье гэхээр шизотой гээд доромжилно. амаа таглаад үгээгүй ядуу хүлцэнгүй байвал ухаантай ард түмэн болох уу? танай ардчилсан хужаа нарын онолоор бол айн?
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • 1 (66.181.179.230)
    От шалгах ажлын хэсэгт иргэний нийгмийнхэн нэртэй улс тор сонирхогчдыг биш МЭРГЭЖЛИЙН гелогчид уул уурхайниэдийн засагчдыг оруулах хэрэгтэй Манай иргэний ходолгоонийхэн намуудтайгаа яг адил ихээхэн хоцрогдсон байна Улс тороор хийрхэх биш мэргэжлийн ууднээс мэдээлэл судалгаатай хандах цаг аль хэдийн болчихоод байна
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.179.230)
    Маш зөв амь нас, амьралаараа дэнчин таьж тэмцсэн өвөг дээдсээс бидэнд үлдээсэн үнэт баялгийг гадныханд зүгээр өгөөд эрх мэдэлд хүрсэн луйварчид Монголд ашиггүй гэрээ хийж дундууас нь мөнгө зувчуулж баяжихыг хүлээн зөвшөөрөхгүй.Гэрээг зөвтгөж байгаа бүх хүмүүс эх орон. ард түмний эрх ашгийн эсрэг байна гэж ойлгогдоно.Алт-1800 тн жилд Монгол банк 20тн алт худалдан авдаг гэж тооцоход 90 жилийн нөөц,Цэвэр цалин цагаан мөнгө-15000 тн,зэс-молибдин-25-26 сая тонны нжжцтэй ордыг ашиглахаар хийгдсэн гэрээ гэсэн.Гэрээг нь нууцлаад хэнд ч үзүүлдэггүй ийм байж болох уу? Хүчингүй болгож гэрээг дахин шинэчлэх нь зөв.Үүнийг дэмжиж байна.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • 25465465 (66.181.179.230)
    Тиймээ монголын ард түмэн баялагынхаа эзэн нь гэдгийг харуулах хэрэгтэй . Манай ард түмэн бол мэдлэг боловсролтой оюунлаг хүмүүс . Гадны ядуу буурай мэдлэг боловсролоор маруухан учраа мэдэхгүй хүмүүсийг хуурч мэхлэдэг шигээ бодож байгаа бол бүтэхгүй гэдгийг харуулах хэрэгтэй .
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Gg (66.181.161.3)
    Demjij bna ard irgediin baylagiig ard tumnees nuuj bolohu
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Aagii (66.181.160.97)
    Zov bodoltoi zov hun demjij bn
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Otgonsuren Tserenpurew (66.181.179.230)
    Зөв цаг ирнэ. Тэмцэл хийж байж өөдрөг амьдарна. Өвгөдийн сүнс ивээнэ. Итгэлтэй байна.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • иргэн (66.181.160.3)
    ШУНАЛДАА АВТАЖ, Монгол улс, АРД иргэдийг сүйрүүлчихээд юу гэж Солиороод байгаа юм.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • зүчин (66.181.160.3)
    Амарзаяа Содбаатар Ундраа нараар яах вэ? Ажлын хэсэг томилсон нэр төдий л хэрэг болгох сонирхолтой хүмүүс их байгаа нь анзаарагдаж байна ? Миеэ новш худлаа дүр эсгээд л?
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • ИРГЭДЭЭС (66.181.160.3)
    11 цагийн өмнө ОТ-Н ГЭРЭЭГ ШАЛГАХ НЬ МЭДЭЭЖ ЧУХАЛ. ГЭХДЭЭ БАЯРЫН АНУ-Д АВСАН 10 ХАУС, БАЯРЦОГТЫН ШВЕЙЦАРИ ДАХЬ ДАНСАНД ОРСОН ОРЛОГЫГ РИО ТИНТОГООС АВСНЫГ ТОГТООВОЛ ГЭРЭЭ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ ГЭДЭГТ АНХААРЧ АЖИЛЛААРАЙ, АМЖИЛТ ХҮСЬЕ............
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Халтар Оюунцэцэг (66.181.160.3)
    Ажлын хэсгийн ахлагчаар Тэхбишдавга томилогдох гэнэ .ОДОО Ажлын ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ХУУЧИН ОТ-н а|хэсэгт байсан УИХ-ын гишүүн Улаан заавал орох хэрэгтэй??..
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Мөнхбат Мөөг (66.181.160.3)
    ard tvmiihee toloo zvtgej bgaa ta nart amjilt
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Lkhagva Lodoisambuu (66.181.160.3)
    Ажлын хэсгийнхнийг мөнгөөр худалдаад авчих вий гэж айж бна шүү Хэдэн халтар $ хараад хийх ажилаа мартах нөхөд эдэн дотор бий шүү
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.189.202)
    avilga haraad baigaa ym bishuuu
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.160.123)
    Ер нь хуралд оролцож үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхэд юуг нь шалгадаг юм бэ?Хуралд суухдаа цэвэрхэн сайхан хувцаслаад л очино биз.Үг хэлвэл өнөөгийн нийгмийн үнэн байдлыг эмх цэгцтэй товчхон цагтаа багтаагаад ярилаа.Өөр яадаг юм бэ?Юунаасаа айгаад байгаа юм бэ?
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • tuya (66.181.161.32)
    vnen shde zow yrij bn.demjij bn.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.14.192)
    авилгаас хоцорсон нөхөд нөхөн авилга авах гээд байгаа юм биш үү
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Chinggis Khaan (66.181.161.28)
    Тийм шүү.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Дэмжигч (103.26.194.236)
    Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг...гэж гадныхны гар хөл бологсдод боломж бүү олгоорой...хуулиар олгогдсон эрхээ эдэлж баялагтаа эзэн сууцгаая
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Монгол хүн (66.181.161.53)
    Төр үр 2 минь мөнх оршиг гэж захисан байлтай гэтэл орчин цагт Үрсээн хүчирхийлж газраан сэндийчээд зарцгаа гээд захицан юм шиг л авирлах болждээ Эх орны минь байгалийн баялаг Эзэн болсон Монгол ард түмнийх юм шүү
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Баярмаа. (211.49.199.23)
    Энэ шалгалт гээд байгаа нь цэвэр шоу юм бна.Тэгээд ч тэр ажлын хэсэгт орсон УИХ -н гишүүд гэсэн чинь чадваргүй хүүхэлдэйнүүдээ оруудсан бналээ яг л мөлхөө хүүхэд шиг одоо хөлд оруулмаар бна иргэний нийгмийн чадварлаг залуучуудыг хуралд нь суулгамаар бнаа шудрага биш юмаа.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Жагий (103.57.95.110)
    Бид Оюутолгойгоо авч үлдэх л үлдлээ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.160.88)
    Дамбаочир цаг хожих тактик хэргэлж байна ..Муусайн МАН-ынхан 51-49%р бидний баялагийг зөв тал руу нь оруулах сэтгэл байна уу? ТББ-ынханы хяналт заавал хэрэгтэй..
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • БАТ (66.181.160.24)
    ДАМБА ОЧИР ЭЦЭСТ НЬ АРД ТҮМЭНД ҮЛГЭР ЯРЬЖ ӨГӨХӨӨ Л ХҮЛЭЭЖ БАЙГАА , ӨӨР ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ! ! ! ! ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН ? ? ?
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (103.9.89.18)
    Яг үнэн гэрээг дахин хянах эрхтэй
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.188.155)
    яг үнэн эд нарыг дэмжих хэрэгтэй
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.160.88)
    Монгол улсын газрын хэвлийн баялаг ард түмний өмч биз дээ??Эзнээс нь нууцалсан гэрээ хэлцэл гэж юу байдаг юм???Дамба-Очироо чи хэрвээ бидний хөрөнгийг дордуулсан ашиггүй нөцлийг засаж залруулахгүйм бол хохь чинь шүү!!!
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    14 цаг 26 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    14 цаг 33 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    15 цаг 27 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    15 цаг 32 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    16 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    17 цаг 8 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    17 цаг 16 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    17 цаг 24 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    18 цаг 2 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    18 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 17 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    19 цаг 18 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    20 цаг 25 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    21 цаг 47 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    22 цаг 20 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    22 цаг 20 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    22 цаг 23 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    22 цаг 35 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    23 цаг 6 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    23 цаг 7 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК