Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНХААР: Дараахь автозамууд түр болон урт хугацаанд хаалттай байна

2018-5-08
0
ЖИРГЭХ

Нийслэлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор Автозамын газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөгөө гаргажээ.

 

Авто замын салбарт  2018  онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр есөн чиглэлийн 556.2 км авто замын  барилгын  ажил шинээр эхлүүлж, 11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетонон  болон модон гүүрний барилга, их засварын ажил, хоёр байршилд нүхэн гарцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж ажил нь аль хэдийнэ эхэлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд 1000 орчим км замыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж буй юм. 2018 онд хоёр том ажил хийгдэж байгаагийн нэг нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам. Одоогоор ажлын явц 56.6 хувьтай явагдаж байна.

Харин хоёр дахь нь төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг концессоор удахгүй эхлүүлэх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвүүдийг нийслэл  хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд авто замын салбарт 2018 онд шинээр эхлүүлэх томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР

-Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам

-Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

-Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай авто замын барилгын ажил

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨӨР

-Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7  км авто зам

-Увс аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар

-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил

-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг тус  тус эхлүүлэх аж.

Дээрх төсөл хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн баруун таван аймаг буюу Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 он гэхэд  нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож, улсын чанартай авто замын сүлжээний 50 гаруй хувь нь буюу 7720 км хатуу хучилттай авто замтай болох юм.

-УЛААНБААТАР ХОТОД ХИЙГДЭЖ БУЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛУУД-

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар хэд хэдэн газар авто замын засварын ажил хийгдэж байна. Тиймээс жолооч нарт мэдээлэл өгөх үүднээс хаана ямар зам хаасныг багцлан хүргэж байна.

-I ХОРООЛЛЫН ШОРООН ЗАМЫГ АСФАЛЬТААР ХУЧИЖ БАЙНА-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу “Москва” хорооллын араар холбох замын ажил эхэлжээ. Энэ ажилтай холбоотойгоор ПК 00+950 с ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тавдугаар сарын 2-ноос эхэлсэн хөдөлгөөний хязгаарлалт ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж буй. Иймээс хөдөлгөөн хязгаарласан дээрх хугацаанд бусад холбоос замыг сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас сануулж байна.

-ЗАМЫН ЦАГДААГААС “HOME PLAZA” ХҮРТЭЛХ ЗАМ ХААЛТТАЙ-

Авто машины түгжрэлийг бууруулах, төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнгөрсөн сард Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн урд уулзвараас “Home Plaza”-гийн хойд уулзвар хүртэлх  замыг хаасан юм.

Тус газрын авто замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийт долоон түр зам гаргасан байгаа тул түүгээр зорчих боломжтой аж. Гүүрэн гарц барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ. Уг ажлыг зургаан хэсэгт  хуваасан бөгөөд эхний хэсэгт төмөр замын 406 дугаар гарам дээгүүр зорчих 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.

-“УРГАХ НАРАН” ХОРООЛЛООС ХОНХОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААСАН-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж авто зам ч эвдрэн аюултай болжээ. Иймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

“ЯАРМАГИЙН ОРЧМЫН АВТО ЗАМЫГ ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ХААНА”

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 9-ний 22:00 цагаас эхлэн зам хаах аж. Авто замыг ирэх есдүгээр сарын 3-ныг дуустал хаах шаардлагатай болжээ. Иймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    18 цаг 18 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    18 цаг 18 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    18 цаг 46 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    18 цаг 47 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    18 цаг 53 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    20 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    21 цаг 5 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    21 цаг 18 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    21 цаг 23 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    21 цаг 34 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    22 цаг 2 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    22 цаг 29 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    22 цаг 32 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    22 цаг 38 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    22 цаг 59 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    23 цаг 13 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    23 цаг 21 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    23 цаг 33 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    23 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК