Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ү.Янжиндулам: Анхны түр Засгийн газрын байр одоо ч тэр хэвээрээ байгаа

2018-5-10
0
ЖИРГЭХ

Улсын хилтэй залгаа, ардын хувьсгалын өлгийн нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хөгжил тэмүүлж байна. Тус суманд чамгүй олон зүйл хийгдэж байгаа аж. Энэ талаар тус сумын ЗДТГ-ын дарга Үржинхандын Янжиндуламтай ярилцлаа.

-Монгол Улсын хойд хилийн бүсийн сум гэдгээрээ онцлогтой газар. Тэгэхээр хил орчмын бүс нутгийн давуу талаас яриагаа эхэлье гэж бодож байна?

-Алтанбулаг сум маань чөлөөт бүс гэдэг том айлтай. Дээр нь Монгол Улсын хил гэсэн бас нэг тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Ингэж хэлэхийн учир нь, чөлөөт бүс 500 орчим га талбайг эзэлдэг бөгөөд тусгай Бүсийн хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. ОХУ болон Монгол Улсын хилийн Алтанбулаг боомт нь европ азийг холбосон том гарц гэдгээрээ онцлогтой. Ер нь, хил орчмын бүс нутаг гэдгээрээ давуу тал ч байгаа бас сөрөг үр дагаврууд ч бий. Сумын хэмжээний орлогын багагүй хэсгийг хилийн боомт бүрдүүлдэг. Тэгвэл нөгөө талдаа тохижилт үйлчилгээ гэдэг зүйлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг том асуудал үүснэ. Нууцгүй хэлэхэд тохижилт үйлчилгээний алба маань найм, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Тэд маань өөрсдөө мөнгө, төгрөгөө олоод цалинждаг хүмүүс. Нөхцөл байдал тийм байгаа гээд биеийг даалгаад, аж ахуйн тооцон дээр гаргачих гэхээр боломж нь хязгаарлагдмал. Хүн бүрээс таван зуун төгрөг хураагаад, машинаас мянган төгрөг аваад явах уу гэх зэрэг асуудал тулгарна. ИТХ энэ асуудлаар хуралдаад тохижилт үйлчилгээний ажлыг тамгын газар хариуцан ажиллах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.

-Хүн ам, газар нутгийн хэмжээний хувьд?

-Өнөөдрийн байдлаар таван мянган гаруй хүн оршин сууж байгаагийн гурван мянга нь суурин байдаг. Ингэж зөрүү гарч байгаа нь хил гарах зорилготой хот хөдөөний иргэдтэй холбоотой. Алтанбулагийн иргэншилтэй болчихвол гурван мянган төгрөгөөр цагаан хуудас аваад л хил давах боломж бүрддэг. Ямар нэгэн байдлаар гадаад паспорт ч шаардлагагүй. Үүнийг нь ашиглах гэсэн иргэдийн хуурамч суурьшил үүссэн гэсэн үг. Мөн Хиагтад очиж тээш ажиллуулах, борлуулах, зөөх боломжтой учир дээрх зорилгоор суурьшлын хаягтай болдог. Газар нутгийн хувьд гурван багтай.

-Сэлэнгэ нутаг мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Харин Алтанбулаг сумын хувьд арай өөр байх гэсэн бодол төрдөг?

-Түрүүн гурван багтай гэж ярьсан. Нэг, хоёрдугаар баг нь төвийнх, гурав дахь хөдөөнийх гэж яригддаг. Хөдөөний гэж байгаа нь мал аж ахуй, газар тариалан  эрхлээд сүйд болох зүйлгүй. Чөлөөт бүс гээд 500 га-г нь авчихсан. Хилийн зоон, Тужийн нарсны тусгай хамгаалалттай газар гээд нэлээд хэсэг нь явчихна. Тэгэхээр газар тарилан, мал аж ахуй эрхлэхэд бэрхшээлтэй. Ер нь, эрчимжүүлэхгүй л бол уламжлалт мал аж ахуйгаараа явах боломжгүй. Тиймээс фермер бий болгох тал руу бодлогоо барьж байгаа. Айл өрхүүд хашааныхаа багтаамж байгаа бололцоогоо ашиглан газар тарилангаа эрхэлж, хүнсний ногоогоо тарьчихдаг.

-Мэдээж аж ахуй эрхлэх нь хязгаарлагдмал болохоор нутгийн иргэд хил, боомтоо түшиглэн амьжиргаагаа залгуулдаг байх?

-Ажилгүй, орлогогүй иргэдийн хувьд хилийн боомтоо түшиглэн амь зуудаг. Урд хилээр оруулж ирсэн наймаачдын барааг хойд хил давуулж өгөх ажиллагаа гэж болно. Наймаачид өндөр татвар төлөхгүйн тулд нутгийн иргэдтэй ярилцан тохирч, арван өмд, цамц гаргахад тэдэн төгрөг гэсэн ханш тогтоочихдог. Үүгээрээ нутгийнхан амьжиргаагаа залгуулдаг байсан. Харин он гарснаас хойш үүнийг бараг зогсоосон гэхэд болно. ОХУ-ын тал хуучин арван өмд, хэдэн бараа гаргахад татгалздаггүй байсан бол одоо таван цамц ч гаргахгүй байгаа. Ингэхээр Алтанбулагийнхны орлого жаахан багасч байгаа юм.

-Аялал жуулчлалын бизнесээс орон нутагт багагүй орлого ордог байх. Мөн дамжин өнгөрөх хүмүүс ч тодорхой хэмжээний орлого оруулна?

-Яах вэ тодорхой хэмжээний орлого ордог. Ерөнхийдөө зочид буудал, хоолны газар, дэлгүүр гэх мэт аж ахуйн нэгжүүдэд л мөнгө орж байгаа хэрэг. Аялал жуулчлалын асуудал гэвэл Сайханы хөтөл манай нутагт хамаардаг болохоор гол газар нь гэж хэлж болно.

-Алтанбулаг сумын хувьд түүхийн дурсгалт газартай. Түүнийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Манай сумын хэмжээнд түүхийн дурсгалт зүйл 100 гаруй бий. Хэрэгсүүр барилга байшин, эртний дурсгалт газар, байгалийн цогцолбор гээд тоочвол олон. Хамгийн ойрхон нь Тамгын газрын хажууханд байх Д.Сүхбаатарын байгуулсан анхны түр Засгийн газрын байр одоо ч тэр хэвээрээ байдаг. Энэ нь, аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалтанд авсан хоёр цогцолборын нэг. Бусад гэвэл бага сургууль, анхны банк бий. Эдгээр түүхийн дурсгалт зүйлсээ хадгалж хамгаалах тал дээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, хариуцуулан өгч, хуулийн дагуу яваа. Гэхдээ явуулын хүмүүс их учир энд тэнд хэрэгсүүр ухсан, эвдэлсэн асуудал гардаг. Тэр бүхэн дээр очиж, мэргэжлийн хяналтынхнаар шалгуулах үйл явц болдог. Ер нь, түүхийн үнэт дурсгалаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх, маршрут гаргасан. Гэвч аялал жуулчлалын зориулалтаар бааз байгуулахад хүндрэл олон.

-Чухам ямар бэрхшээл?

-Сүүлийн үед стандарт тогтоочихсон. Үүнийг хангахад чамгүй хөрөнгө шаардлагатай. Их хэмжээний хөрөнгө оруулчихдаг гэтэл эргээд хүн ам цөөтэй нутагт ашиг олохгүй бол яах вэ гэдэг асуудал тулгарна. Цаашид энэ салбарыг хэрхэн хөгжүүлж болох вэ гэдэг арга замыг олох л хэрэгтэй. Манай иргэд ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхол байгаа юм билээ. Эхнээсээ ажиллаад эхэлсэн ч цаашид яаж өргөжүүлэх вэ гэдгийг ярих шаардлагатай.

-Нэн ядуу, орлогогүй өрх байдаг уу?

-Аймгийнхаа Халамж үйлчилгээний төвтэй хамтран өрхийн амьжиргааны түвшинг тогтоосон. Энэ судалгаагаар зайлшгүй хүнс тэжээлийн нэмэгдэлд хамруулах шаардлагатай 61 айл, өрх байна гэж гарч ирсэн байгаа. Одоогоор бүх айлыг хамруулж, хүнс тэжээлийн нэмэгдэл олгож байна. Сумын хэмжээнд 25 өрхийн амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэн тухай айлуудын орлогыг нэмэгдүүлэх үүднээс багийн дарга нартай нь ярилцан аж ахуйн нэгж, сум хөгжүүлэх сангаас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлээд явж байна.

-Цаг агаарынхаа онцлогоос шалтгаалан бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Сумын хэмжээнд хуучнаа засах, шангийг нь татаж шинээр хийхээр төлөвлөсөн гол ажил юу байна вэ?

-Мэдээж хэрэг эргэх дөрвөн улиралтай орон учир урин дулаан цагт л бүтээн байгуулалтын ажлаа амжуулахаас өөр аргагүй. Уг нь, энэ асуудал орлогч даргын эрхлэх асуудлын хүрээний зүйл л дээ. Гэхдээ нэгэнт асуусан болохоор товчхон ч болтугай хариулъя. Сумын хувьд өнгөрсөн оноос жишиг гудамж гэж үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 90 хувийн биелэлттэй явна. Төвийн багийн айлуудынхаа хашааг өөрчилж, гудамж талбайг сайжруулах ажил маш сайн явж байна. Сумын Засаг даргын захирамжаар уг ажлыг тавдугаар сарын 1 гэхэд дуусгах ёстой. Үүнээс гадна Алтанбулаг сум наадмын талбайгүй байсныг аймгийн Засаг даргын санхүүжилтээр бий болгохоор шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар зураг төсөв нь бэлэн болж, тендер нь зарлагдах гэж байна. Алтанбулаг сумын наадам хувьсгалчдын баяр нэртэйгээр зохион байгуулагддаг бөгөөд аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд зургадугаар сарын 20-д гэхэд наадамладаг. Тиймээс цаг хугацааны хувьд үүнээс өмнө барьж дуусгаад энэ жилийн наадмаа шинэ цэнгэлдэхдээ тэмдэглэх болно. Мөн спортын ордон бариулах саналыг иргэд гаргасны дагуу зураг төслийг нь хийх болгох ажил эхлэх гэж байна. Аливаа барилга байшин зураг төсөлгүй бол хөрөнгө оруулалт, төсөв авна гэж саналтгүй. Тиймээс эхний ээлжинд энэ ондоо 15 сая төгрөгөөр зураг төслөө гаргуулахаар болсон. Ирэх жил иргэдийнхээ хүсэн хүлээсэн спортын ордон сүндэрлэнэ.

-Хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдах уу. Орон нутагт хамгийн бага байдаг, хүрэлцээ муу байна гэж гомдол гардаг зүйл?

-Улсын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих асуудал яригдаж байна. Нэг их удахгүй энэ ажлын шанг татаж, бий болгох их ажил ундрах байх. Ер нь, барилга байшин байгуулахаас гадна дэд бүтэц, цэвэр бохирын асуудал нэн чухал. Тиймээс Хүдэр суманд баригдсантай адилхан нэгдсэн шугамд холбогдоогүй бие даасан бохирын системийг “Ус боргио” компани барьж байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс гадна иргэддээ зориулан 20 сая төгрөгний хүрээнд хүнсний зах барьж өгөхөөр болоод байгаа. Энэ асуудал аймгийн Засаг даргаас шилжигдэж ирсэн ажил.

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    14 цаг 28 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    14 цаг 35 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    15 цаг 29 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    15 цаг 34 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    17 цаг 10 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    17 цаг 18 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    17 цаг 26 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    18 цаг 4 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    18 цаг 40 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 19 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    19 цаг 20 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    20 цаг 27 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    21 цаг 49 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    22 цаг 22 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    22 цаг 23 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    22 цаг 25 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    22 цаг 37 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    23 цаг 8 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    23 цаг 9 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК